gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

MMCG компанийн гүйцэтгэсэн судалгаа ESOMAR Asia Pacific 2026 чуулганы шилдэг 3 ажлын нэгээр шалгарлаа

Бизнес
2026-06-09
Twitter logo

Үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компанийн “YOU ARE NOT ALONE” нийгмийн нөлөөллийн төсөл олон улсын судалгааны салбарын томоохон арга хэмжээ болох ESOMAR Asia Pacific 2026 чуулганы Best Paper Award Finalist буюу шилдэг 3 судалгааны ажлын нэгээр шалгарлаа.

Судалгаа, аналитикийн салбарын олон улсын мэргэжилтнүүд чуулдаг ESOMAR Asia Pacific 2026 хурал Япон Улсын Токио хотноо “Beyond Balance” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдсан юм. Энэхүү чуулганд MMCG компанийн төлөөллүүд оролцож, өөрсдийн судалгааны чадавх, мэргэжлийн ур чадвар болон технологид суурилсан шийдлүүдээ танилцууллаа.

Энэ удаагийн чуулганд Ази, Номхон далайн бүсийн 34 улсаас нийт 126 судалгааны бүтээл ирүүлснээс 30 илтгэл шалгарч, хурлын үеэр танилцуулагдсан байна. Тэдгээр шилдэг илтгэлийн дунд MMCG компанийн хоёр судалгааны ажил багтсан нь Эм Эм Си Жи компани төдийгүй Монголын судалгааны салбарын хувьд онцлох амжилт боллоо.

Тодруулбал, MMCG компанийн гүйцэтгэсэн “YOU ARE NOT ALONE” нийгмийн нөлөөллийн төсөл олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авч, чуулганы шилдэг 3 судалгааны ажлын нэгээр шалгарсан юм.

Энэхүү төсөл нь Хүүхдийг Ивээх Сангийн захиалгаар, “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд хэрэгжсэн. “YOU ARE NOT ALONE” төсөл нь охидыг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой нийгмийн нөлөөллийн ажил юм. Тус төсөл нь судалгаанд суурилсан бүтээлч шийдэл нийгэмд бодит өөрчлөлт бий болгоход ямар чухал үүрэгтэйг харуулснаараа өндөр ач холбогдолтой байлаа.

Мөн MMCG компанийн өөрсдийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаант туслах, AI facial coding болон emotional analytics аргачлалыг ашиглан гүйцэтгэсэн “Decoding Mongolian Gen Z’s Anthem” судалгааны ажил олон улсын оролцогчдын анхаарлыг татав.

Энэхүү судалгаа нь Монголын Z үеийнхэн креатив мессеж, соёлын агуулга, брэндийн өгүүлэмжийг хэрхэн хүлээн авч, ямар сэтгэл хөдлөлөөр ойлгож, хариу үйлдэл үзүүлж буйг хиймэл оюун ухаан болон neuroscience-д суурилсан аргачлалаар үнэлснээрээ онцлог байлаа. Судалгааны хүрээнд оролцогчдын нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, анхаарал төвлөрөл болон ойлголтыг шинжилж, уламжлалт асуулгын үр дүнг зан төлөв, сэтгэл хөдлөлийн өгөгдөлтэй хослуулан тайлбарласан юм.

Ингэснээр залуу хэрэглэгчид аливаа креатив контентыг зөвхөн юу гэж хэлж байгаагаар нь бус, харин түүнийг хэрхэн мэдэрч, хэрхэн хүлээн авч байгааг илүү гүнзгий ойлгох боломжийг бүрдүүлсэн. Энэ нь маркетинг, брэнд стратеги болон соёлын агуулга бүтээхэд дата аналитик, хиймэл оюун ухаан, neuroscience-д суурилсан судалгааны аргачлалыг үр дүнтэй ашиглаж болохыг харуулсан шинэлэг ажил боллоо.

Эдгээр судалгааны ажлууд нь Монголын судалгааны байгууллага дата аналитик, хиймэл оюун ухаан болон технологийн шийдлийг үр дүнтэй ашиглаж, олон улсын байгууллагуудтай мөр зэрэгцэн ажиллаж буйг харуулсан чухал жишээ юм.

MMCG компанийн зүгээс энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн баг хамт олон, харилцагч байгууллагууд, хамтрагчид болон нийт түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан