gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Б.Нямдарь
Нийгэм
2026-06-09
Twitter logo

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид болон Экологийн цагдаагийн албатай хамтран Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн төрийн болон салбарын шагнал гардууллаа.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ: "Энэхүү зөвлөгөөн нь байгаль орчны салбарын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид бодлогын хэмжээнд болон хууль эрх зүйн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэх чухал арга хэмжээ болж байна. Манай улсын газар нутгийн ихэнх хэсэгт цөлжилт, газрын доройтол нэмэгдэж, усны нөөцийн хүртээмж муудаж, уул уурхайн ашиглалт эрчимжиж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улам бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед байгаль орчны хяналтын асуудал үндэсний хэмжээний чухал асуудал болоод байна" хэмээн онцоллоо.

Тэрбээр мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн нэг гэж тодорхойлсон байдгийг дурдаад, "Байгаль орчны хяналт нь зөвхөн шалгалт хийдэг байгууллагын ажил биш. Энэ бол төрөөс баталсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүд газар дээрээ бодитой хэрэгжиж байгаа эсэхийг үнэлдэг төрийн засаглалын үндсэн механизм юм" гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо байгаль хамгааллын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулсан юм.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль хамгаалагч Хүрэлсүх, Байгаль орчны улсын ахлах байцаагч Цэндхүү нар шагнууллаа.
  • Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын шагнал болох “Байгаль орчны тэргүүний ажилтан” тэмдгээр Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналты улсын байцаагч Б.Уянга шагнууллаа.
  • Салбарын “Жуух бичиг”-ээр Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналты улсын байцаагч А.Сумьяарав, Ж.Батхүү нарыг шагнав.
  • Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах үйл хэрэгт идэвх санаачилгатай ажилласан Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль хамгаалагч А.Ганболд  “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасан юм.

Зөвлөгөөний хүрээнд байгаль хамгаалагч, улсын байцаагчдын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, бодлого, хэрэгжилт, тулгамдсан асуудал, байгууллага хоорондын хамтын ажиллагааны чиглэл, байгаль хамгаалагчдын нийгмийн баталгааны өнөөгийн байдал, түүнийг сайжруулах боломж зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан