Залуусыг хөгжүүлж, тэдэнд шинэ боломжуудыг нээж өгдөг, орчин үеийн залуусын хамгийн том нэгдэл болох "TsoilogsoZ" коммьюнитигийн 6 жилийн ойн баярын арга хэмжээ 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.
"TsoilogsoZ" гэж юу вэ?
Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн залуусын дуу хоолой болж, тэднийг сурч боловсрох, өөрийгөө нээх, ирээдүйн карьераа зөв тодорхойлоход нь гүүр болсоор ирсэн экосистем бол ЦойлогсоZ юм. Тэд залуусын хамтын ажиллагаа, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, контент бүтээл, судалгаа шинжилгээний ажлуудыг тасралтгүй хэрэгжүүлдэг төдийгүй үргэлж өөрийгөө сайжруулж, тасралтгүй суралцаж хөгжих Кайзен соёлыг (Kaizen culture) эрхэмлэн ажилладгаараа онцлогтой. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд тэд энэхүү үнэт зүйлээрээ олон мянган залууст эерэг нөлөө үзүүлж, урам зориг түгээсээр ирсэн билээ.
6 жилийн ойн баярын эргэн тойронд: ЦойлогсоZ-ын үнэнч хамтрагчид нэг дор цуглалаа
Энэхүү түүхэн ойн баярт ЦойлогсоZ багтай үргэлж хамтдаа бүтээж, өсөж хөгжсөн хүндэт зочид, хамтын ажиллагаатай байгууллагуудын төлөөлөл, захирлууд болон үе үеийн контент бүтээгчид олноор хүрэлцэн ирж, нэгэн үдшийг өнгөрүүллээ.
Арга хэмжээний үеэр ирсэн зочид сэтгэгдэл, баярын үгээ хэлэхдээ: “ЦойлогсоZ бол залуусын итгэл, боломж, хамтдаа өсөж хөгжих орон зай” хэмээн онцлон сайшааж байв.
Түүнчлэн баярын талбайд зочид сэтгэгдлээ бичих тусгай самбар байршуулсан байв. Ирсэн зочид, залуус тус тусын сэтгэгдэл, халуун дулаан дурсамжаа жижиг цаасан дээр бичин, самбарыг чимж наасан нь арга хэмжээний хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг байлаа. Тухайлбал, сэтгэгдлийн самбар дээр залуус, зочдын төлөөлөл ийнхүү сэтгэгдлээ үлдээжээ:

- "Эрч хүчтэй, залуу хамт олонд дараагийн 6 жилд нь улам их цойлж амжилт гаргахыг хүсэн ерөөе." — О. Танхилуун
- "Эрч хүчтэй залуустаа илүү их амжилт хүсье." — А. Төрболд
- “Байгалиа хамтдаа өвлүүлэн үлдээж буй ЦойлогсоZ-доо баяр хүргэе!” – MNLF
- “Багын найз Батзоригт болон түүний хамт олонд баяр хүргэе!” – Unubold
- “Dear TsoilogsoZ teaт Үеийнхээ төлөөлөл болсон бүх цаг үеийн залуусыг нэгтгэн Good vibe түгээж, нэгэн зорилго дор цуглуулж байгаад баярлалаа. Цаашдын хамтын ажиллагаа бат орших болтугай. Thank you so much.”
- “TsoilogsoZ - Хамгийн эрч хүчтэй хамгийн нөлөө бүхий залуустаа нөлөөллийг үзүүлдэг awesome community шүү. Proud of you.”
Ирэх 6 жилийн шинэ бүлэг: Олон улсын тавцан руу
ЦойлогсоZ коммьюнитигийн зүгээс өнгөрсөн хугацаанд нэгэн зорилгын дор нэгдэж, үргэлж хамт байсан үе үеийн багийнхан, хамтрагч байгууллагууд болон залуустаа чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.
Мөн тэд дараагийн шинэ бүлгээ албан ёсоор нээж буйгаа зарлаад, ирэх зургаан жилд:
- Илүү том зорилго руу тэмүүлж,
- Орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн экосистемийг бүрдүүлж,
- Дотоодын төдийгүй олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно гэдгээ баяртайгаар дуулгалаа.
Ойн баярын арга хэмжээний агшнуудаас: