Юнителийн “ӨРТӨӨ” нээгдлээ
Дэлхийн томоохон хотуудын соёл, урлаг, технологийн чиг хандлагыг тодорхойлж буй "Immersive" соёлын давлагаа Улаанбаатар хотын төвд, Драмын театрын өмнөх талбайд албан ёсоор хаалгаа нээлээ.
Бид Парисын "Atelier des Lumières", Токиогийн "teamLab Planets"-ийн дижитал гайхамшгийг алсаас сонирхон, очиж үзэхийг мөрөөддөг байсан бол өдгөө Юнител групп үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээндээ Монголын анхны бөгөөд хамгийн том “ӨРТӨӨ” Immersive Experience-ийг эх орондоо бүтээн байгуулж байна.

Олон улсын жишиг: Парис, Токио, Улаанбаатар
Дэлхийн жишиг төслүүд өөрсдийн соёлын онцлогийг дижитал технологиор хэрхэн илэрхийлснийг харьцуулбал:
- Парис: "Atelier des Lumières"-т Ван Гогийн зургуудыг дижитал болгоход 140 гаруй проектор ашигласан бөгөөд жилд 1.2 сая хүн үзэж сонирхдог.
- Токио: “teamLab Planets” нээгдсэн эхний жилдээ дэлхийн хамгийн их үзэгчтэй (2.3 сая хүн) музейгээр тодорч, Гиннессийн амжилт тогтоож байв.
- Улаанбаатар: Юнител групп хүн төрөлхтний дохио тэмдгээр харилцан холбогдож эхэлсэн мэдээлэл дамжуулах соёл нь түүхэн он цагийн хэлхээнд хэрхэн хувьсан хөгжиж, өнөөдрийн дижитал ертөнцөд хүрснийг орчин үеийн технологийн шийдлээр хүргэх Immersive Experience-ийг нээж, соёлын цоо шинэ мэдрэмжийг мэдрэх боломж олгож байна.

Дэлхийн 7 орны хамтын бүтээл
Энэхүү нүсэр төслийг бүтээхийн тулд Монгол, АНУ, Франц, БНХАУ, Азербайжан, Испани, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 7 орны 300 гаруй уран бүтээлч, түүхчид, инженерүүд хамтран ажиллажээ. Нийт анимэйшний 5925 фрэймийг монгол уран бүтээлчид гараар зурж, өвөг дээдсийнхээ захиасыг орчин үеийн концепцоор баяжуулан хүргэж байна.
Юнител группийн Маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэг:

“Бид 20 жилийн ойн хүрээндээ Монголын түүхэн өв, харилцаа холбооны хөгжлийг орчин үеийн технологиор шинэ түвшинд гаргаж, олон нийтэд хүргэхийг зорьсон. Дэлхийн 7 орны 300 гаруй мэргэжилтэн, уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн энэхүү төсөл нь хүн түүх, өв соёлоо зүгээр нэг уншиж судлахаас илүүтэй, технологийн гайхамшгаар, бодит орон зайд мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлог.”