Манай улсын эрчим хүчний салбар бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлж буй энэ үед технологи, хөрөнгө оруулалтаас дутахгүй нэг чухал асуудал анхаарлын төвд байна.
Тэр нь эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэх чадвартай хүний нөөц, ирээдүйд шаардлагатай ур чадварын бэлэн байдал юм.
Энэ асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэх зорилгоор “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хүний нөөцийн ирээдүйн ур чадвар” хурлыг Боловсролын яам, Эрчим хүчний яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) болон “Энержи Инсайт” сэтгүүл хамтран өнөөдөр (2025.06.05) Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.
Форумын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарын ойрын болон дунд хугацаанд шаардлагатай ур чадвар, хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсролын тогтолцоо, хөдөлмөрийн зах зээл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулах бодлогын шийдлүүдийг хэлэлцэх юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад
- Усны долоо,
- Салхины гурав,
- Нарны арван нэг,
- Цэнэг хуримтлуурын таван станц, нийт 26 сэргээгдэх эрчим хүчний станц ажиллаж байна.
Эдгээр нь нийт суурилагдсан хүчин чадлын 17.4 хувийг бүрдүүлж байгаа ч цахилгаан эрчим хүчний бодит үйлдвэрлэлийн 8.8 хувийг хангадаг.
Төрөөс 2030 он хүртэл нийт 1545 МВт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн нь шинэ мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийн хэрэгцээг эрс нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Форумыг Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Боловсролын яамны Дээд болон мэргэжлийн боловсролын газрын дарга С.Түмэндэлгэр, Австралийн Элчин сайдын яамны төлөөлөл, GIZ-ийн Суурин төлөөлөгч бөгөөд Эдийн засгийн тогтвортой хөгжил кластерийн зохицуулагч Др. Юүргэн Хартвиг нар нээв.
Үндсэн илтгэлийг “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага ба ур чадварын хэрэгцээ” сэдвээр ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн бодлого хариуцсан ахлах шинжээч Ш.Ганзориг, мөн “Сэргээгдэх эрчим хүчний салбар дахь ур чадварын эрэлт, ажиллах хүчний чиг хандлага” сэдвээр Энержи Инсайт Сэтгүүлийн сэтгүүлч Б.Баянжавзан нар тавилаа.
Хэлэлцүүлэг “Сэргээгдэх эрчим хүчний салбарын хүний нөөцийн хэрэгцээг хангах хамтын ажиллагаа ба түншлэл” сэдвээр болж, Боловсролын яамны Дээд болон Мэргэжлийн Боловсролын газрын дарга С.Түмэндэлгэр, ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн бодлого хариуцсан ахлах шинжээч Ш.Ганзориг, “Клин Энержи” ХХК-ийн Ерөнхий инженер Т.Энхсайхан, “Рентек” ХХК-ийн Захирал Рэнцэндорж нар оролцов.
Үдээс хойш
- “Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр ба туршлага” сэдвээр ШУТИС-ийн Шинэ, сэргээгдэх эрчим хүчний тэнхимийн эрхлэгч, доктор М.Ганхүлэг,
- “Эрчим хүчний мэргэжлийн сургалтын хөтөлбөр ба туршлага” сэдвээр Налайх Политехник Коллежийн Нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн дадлага хариуцсан арга зүйч П.Шинэбаатар,
- “Сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд шаардлагатай шинэ ур чадварууд” сэдвээр Тархмал эх үүсвэрийн бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн холбооны тэргүүн Б.Батлхагва,
- “Вьетнам Улсын салхин эрчим хүчний салбарын ерөнхий тойм” сэдвээр Вьетнамын Лам Донг салхи, нарны эрчим хүчний холбооны (LDWSEA) Тэргүүн Буй Ван Тхинь нар илтгэл тавина.
Мөн багийн интерактив хэлэлцүүлгийг “Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүйн ур чадвар” сэдвийн чиглүүлэгчээр О.Батболд,”Эрчим хүчний салбар дахь ажиллах хүчний шилжилт ба шинэчлэл” сэдвийн чиглүүлэгчээр Ж.Чанцалдулам, “Сэргээгдэх эрчим хүчний салбарт зориулсан ТМБС-ыг бэхжүүлэх нь” сэдвийн чиглүүлэгчээр Б.Болор нар оролцоно.
Хурлын үр дүнд сэргээгдэх эрчим хүчний салбарын хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагатай ур чадварын талаар санал зөвлөмж боловсруулж, боловсролын, төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр бодлогын түвшний зөвлөмж гаргах юм.