Сургууль, цэцэрлэгийн амралт эхэлж, аялал зугаалгын улирал ирж байгаатай холбогдуулан ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгаас мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Одоогоор тус эмнэлгийн яаралтай тусламжаар хоногт 200 гаруй хүүхэд үйлчлүүлж буй. Сургууль, цэцэрлэг амарсны дараа энэ ачаалал хоёр, заримдаа гурав дахин өсдөг ажээ.
Учир нь хүүхдүүд гэртээ бэртэх тохиолдол хамгийн өндөр буюу нийт гэмтлийн 42 хүртэлх хувийг эзэлж буй. 2026 оны эхний 5 сарын байдлаар гэхэд гэртээ бэртсэн 9912 тохиолдол бүртгэгджээ.
-
ГССҮТ-ийн хүүхдийн яаралтай тусламжаар хоногт 200 гаруй хүүхэд үйлчлүүлдэг.
-
Зуны улиралд хүүхдийн осол, гэмтлийн ачаалал 2-3 дахин нэмэгддэг.
-
2026 оны эхний таван сарын байдлаар 1400 орчим түлэгдэлтийн тохиолдол бүртгэгджээ.
-
Скүүтер, цахилгаан дугуй, мотоциклийн осолд орсон хүмүүсийн ердөө 16 хувь нь хамгаалалтын хэрэгсэлтэй байсан.
ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн эмч П.Батнаран хэлэхдээ, "Хүүхдийн гэмтлийн дийлэнх нь ахуйн осол байдаг. Хүүхдүүд гэртээ хараа хяналтгүй үлдэх нь нэмэгддэгтэй холбоотойгоор халуун хоол, цай, тогоонд түлэгдэх, өндрөөс унах, цахилгаанд цохиулах зэрэг осол ихэсдэг.
Хүүхдийн осол гэмтлийн хамгийн том шалтгаан бол эцэг эхийн хараа хяналт юм. Манайхан хүүхдээ тоглоомын талбайд гаргачхаад орхичихдог. Эсвэл 10 настай ах, эгчтэй нь 5 настай дүүг нь гаргачихдаг. Гэтэл хүүхэд өөрөө аюул эрсдэлийг бүрэн тооцоолж чаддаггүй. Үүнээс болж гулсуураас унах, савлуурт цохиулах, савлуураас унах зэрэг тоглоомын талбайн осол их гардаг. Ер нь хүүхдийн ослын 90 хувь нь насанд хүрэгчдийн хараа хяналтыг сайжруулснаар буурах боломжтой.
Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтер, мопедтой холбоотой осол эрс нэмэгдэж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд эдгээр хэрэгслийг унаснаар тархины гэмтэл, мөчдийн хугарал, хэвлийн хүнд гэмтэл хүртэл авч байна. Энэ оны эхний зургаан сарын үзүүлэлтээс харахад скүүтер, мопедтой холбоотой гэмтлийн дунд 10-14 насны хүүхдүүд өндөр хувийг эзэлж байгаа.
Осолд орсон хүмүүсийн хамгаалалтын хэрэгслийн хэрэглээ маш хангалтгүй байдаг. Скүүтэр, цахилгаан дугуй, мотоциклын осолд өртсөн хүмүүсийн ердөө 16 хувь нь хамгаалалтын хэрэгсэл хэрэглэсэн байсан. Үлдсэн хүмүүс нь ямар ч хамгаалалтгүй явж байгаад гэмтсэн байдаг.
Наадам, хурдан морины сунгааны үеэр мориноос унаж бэртэх хүүхдийн тоо мөн нэмэгддэг. Тархины гэмтэл өмнөхөөс буурч байгаа ч мөчдийн хугарал, хавсарсан хүнд гэмтэл байсаар байна. Хамгаалалтын хэрэгслийг тогтмол хэрэглэх, зохион байгуулагчид хяналтаа сайжруулах шаардлагатай.
Зам тээврийн ослын үед эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол хүүхдээ зориулалтын суудалгүй зорчуулах явдал. Бага насны хүүхдийг урд суудалд авч явах, хамгаалах бүсгүй суулгах тохиолдол цөөнгүй байдаг. Осол гарахад ийм хүүхдүүд хамгийн хүнд гэмтэх эрсдэлтэй байдаг.
Нохой, муурт хазуулах, маажуулах тохиолдлыг огт үл тоож болохгүй. Муурд гараа маажуулаад амь насаа алдсан тохиолдол ч бий. Хүмүүс жижиг шарх гэж бодоод эмнэлэгт ханддаггүй. Гэтэл халдвар авах, галзуу өвчний эрсдэл үүсэх боломжтой. Тиймээс хүүхэд нохой, муурт хазуулсан, маажуулсан бол заавал эмнэлэгт үзүүлж, галзуугийн вакцин шаардлагатай эсэхийг шалгуулах хэрэгтэй.
Мөн эзэнгүй нохой, муурыг өхөөрдөж, илж тоглох нь эрсдэлтэй. Вакцин хийлгэсэн эсэх нь тодорхойгүй амьтнаас халдвар дамжих эрсдэл өндөр байдаг учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ энэ талаар сайн ойлгуулж өгөх шаардлагатай.
Хүүхдийн ахуйн ослын нэг түгээмэл шалтгаан нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл байдаг. Мөн хувцас хатаагчид гараа хавчуулж, зөөлөн эдээ гэмтээхээс эхлээд хурууны өндгөө таслах хүртэлх гэмтэл хүүхдүүдэд гардаг. Ялангуяа бага насны хүүхдүүд сониуч зангаараа гараа хийж гэмтээх тохиолдол бий.
Зарим хүүхэд бэртэж гэмтсэнээ эцэг эхээсээ нууж, эмнэлэгт ханддаггүй. Шалбарсан, урагдсан шархыг гэртээ өөрсдөө арчилж байна гэж боддог ч дулааны улиралд шархны халдвар амархан үүсдэг. Иймээс ямар нэгэн гэмтэл авсан бол заавал эмнэлгийн байгууллагад үзүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээ авах хэрэгтэй.
Гэмтлийн үед анхны тусламж маш чухал. Хугарсан байж болзошгүй мөчийг хөдөлгөөнгүй сойж, цус алдалтыг тогтоон, аль болох хурдан эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Харин түлэгдсэн, шалбарсан хэсэгт дур мэдэн тос, эм, янз бүрийн зүйл түрхэх нь хүндрэл үүсгэх эрсдэлтэй байдаг.
Хүүхдийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол эцэг эхийн хараа хяналт. Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхдээр хүүхэд харуулахгүй байх, хамгаалалтын хэрэгслийг тогтмол хэрэглүүлэх, насанд хүрээгүй хүүхдэд мопед, скүүтер ашиглуулахгүй байх нь олон эрсдэлээс хамгаалах боломжтой" гэв.