"Эмнэлгийн яаралтай тусламжийн үед агаарын хөлөг ашиглах тусгайлсан журам"-ыг баталж лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг тээвэрлэх асуудлыг хэлэлцэж байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Шадар сайдын хамтарсан тушаалаар "Эмнэлгийн яаралтай тусламжийн үед агаарын хөлөг ашиглах тусгайлсан журам"-ыг батлуулахаар ажиллаж байгаа юм байна.
Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв, ахлах шинжээч М.Оюунчимэг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар уулзжээ.
Уулзалтаар журмын бүтэц, агуулга, үүрэг зориулалт, зохион байгуулалт, хэрэгцээ шаардлагын талаар санал солилцож, анхаарах асуудлын талаар хэлэлцсэн байна.
Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэх аж.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам