Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн ээлжит их семинар боллоо. Тус семинарын үеэр хүрээлэнгийн судлаачид өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулж, орчин үеийн философи, нийгмийн шинжлэх ухааны шинэ онол, арга зүйн хандлагын талаар хэлэлцдэг уламжлалтай.
Энэ удаагийн семинарт ШУА-ийн Философийн хүрээлэнгийн доктор А.Цанжид “Ассембляжийн онол ба Монголын нийгмийн өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж, олон улсын түвшинд өргөн хэрэглэх болсон шинэ арга зүйн хандлагыг танилцуулав.
Ассембляжийн онол нь аливаа юмс, үзэгдэл, хүмүүс, санаа, технологи болон бусад хүчин зүйл хоорондоо харилцан холбогдож, нэгэн бүхэл тогтолцоо бүрдүүлдэг гэсэн үзэл санаанд тулгуурладаг. Энэхүү онолын үүднээс нийгмийн өөрчлөлтийг зөвхөн шинэ эсвэл хуучин гэсэн хоёр туйлд ангилан тайлбарлах боломжгүй гэж үздэг байна.
Доктор А.Цанжидын тайлбарласнаар Монголын нийгэм капиталист эдийн засаг, өндөр технологи, уламжлалт ахуй соёлоо хооронд нь уялдуулан холбож, өөрийн гэсэн өвөрмөц орчин үеийн хөгжлийн хэв маягийг бүтээж байна. Иймээс нийгмийн бодит хөдөлгөөн, хувьслыг зөв оношлох нь төрийн бодлого зөв боловсруулж, амьдралд хэрэгжүүлэх чухал суурь болдог ажээ.
Мөн семинарын үеэр оролцогчид нийгмийн хөгжлийг зөвхөн алдаа, дутагдлын жагсаалтаар хэмжих бус, харин хүн, технологи, мал аж ахуй, байгаль орчин зэрэг олон хүчин зүйлийн харилцан холбоо, нөлөөллийг хамтад нь судлах шаардлагатайг онцолсон байна.
Эрдэмтдийн үзэж буйгаар Монголын нийгмийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход ассембляжийн онол нь шинэ боломж, арга зүйн үндэс болж чадна гэв.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн 2-р дамжааны оюутан Б.Энэрэл