gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     6.04
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музейд нээлээ

Соёл урлаг
2026-06-02
Twitter logo

Шашин, гүн ухаан болон шинжлэх ухааны харилцан хамааралыг нийтэд таниулах зорилготой “Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн өнөөдөр /2026.06.02/ "Чингис хаан" үндэсний музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн зургаадугаар сарын 2-10-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд "Далив хутагт" сан, "Чингис хаан" үндэсний музей, Энэтхэгийн Дарамсала хот дахь Төвөдийн номын сан, архив, Сүм хийдэд зориулсан шинжлэх ухааны төв, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагаанд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам асан Д.Чойжамц, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан тэргүүтэй хүндэт зочид оролцож, үзэсгэлэнгийн ач холбогдлын талаар хуваалцлаа. 

Үзэсгэлэнгийн хүрээнд эрдэмтэн судлаачид, лам хуврагууд "Буддын философи ба шинжлэх ухааны уялдаа холбоо, хүний танин мэдэхүй, орчлон ертөнцийн бүтэц" зэрэг сэдвээр илтгэл тавив. 

Үзэсгэлэн үндсэн гурван хэсгээс бүрдсэн. “Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн нь “Мэдрэхүйн ертөнц”, “Хумхын тоосны нууцад нэвтрэхүй”, “Эх дэлхий, миний хариуцлага” гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байна. Үзмэрүүдийг уламжлалт танка зургийн аргаар цор ганц хувиар бүтээсэн. 

“Мэдрэхүйн ертөнц” хэсэгт хүний хараа, сонсгол, үнэрлэх, амтлах, хүрэлцэх зэрэг таван мэдрэхүй болон Буддын философид онцгойлон авч үздэг сэтгэл оюуны талаарх ойлголтыг орчин үеийн шинжлэх ухааны тайлбартай хослуулан танилцуулжээ. 
“Хумхын тоосны нууцад нэвтрэхүй” хэсэгт квант механикийн ертөнц, эгэл бөөмсийн шинж чанар болон Буддын гүн ухааны шүтэн барилдлага, хоосон чанарын үзэл санааны хоорондын ижилсэл, уялдаа холбоог харуулсан байна. 

“Эх дэлхий, миний хариуцлага” хэсэгт уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, байгаль хамгааллын асуудлыг Буддын сургаал болон орчин үеийн шинжлэх ухааны өнцгөөс тайлбарлаж, хүн бүрийн оролцоо, хариуцлагын ач холбогдлыг онцолсон" гэж “Далив хутаг сангийн гүйцэтгэх захирал Б.Уянго” мэдээлэл хүргэлээ. 
 
Шашин, гүн ухаан, шинжлэх ухааны огтлолцлыг нэг дор харуулсан энэхүү үзэсгэлэн нь үзэгчдэд танин мэдэхүй, орчлон ертөнцийн мөн чанар, байгаль дэлхийтэй харилцах хандлагын талаар шинэ ойлголт өгөх онцлогтой юм. 

Б.Энэрэл 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан