gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     6.04
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хахуулийн хэрэг: “Ширээн дээр дугтуйтай зүйл үлдээчхээд бараг зугтаад гарсан"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2026-06-02
Twitter logo

... дүүргийн татварын хэлтсийн ажилтанд 20 сая төгрөгийн хахууль санал болгож, улмаар 5,500 ам.доллар ширээн дээр нь үлдээн гарсан иргэн Я.Г-д шүүхээс 3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Хэргийн талаар шүүхийн шийдвэрт дурдсанаар, татварын шалгалтаар “...” компанийн ажилтан нь орлогыг байгууллагын дансаар бус хувь хүний эзэмшлийн дансаар хүлээн авч, төлбөрийн баримт олгодоггүй зөрчил илэрсэн байна. Улмаар татварын байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Энэ үеэр иргэн Я.Г татварын улсын байцаагчид 20 сая төгрөг өгөхөөр санал болгосон бөгөөд дараа нь 5,500 ам.долларыг ажлын өрөөнд нь үлдээн гарсан байна. Албан тушаалтан уг мөнгийг хүлээн авахаас татгалзаж, Авлигатай тэмцэх газарт мэдэгдэн шилжүүлжээ.

Дугтуйг нээгээд үзтэл 100 дэвсгэрийн 55 ширхэг буюу 5.500 ам.доллар байсан.

Энэ талаар гэрч буюу татварын хэлтсийн ажилтан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед Я.Г нь миний ажлын ширээн дээр цагаан дугтуйтай зүйл тавиад гарах гэхээр нь би үүнийг нь авахаас татгалзаж хүрмийнх нь халаасанд хийсэн. Тэгтэл дахин дугтуйтай зүйлээ ширээн дээр тавьчхаад бараг зугтаагаад гараад явсан.

Дугтуйг нээгээд үзтэл 100 дэвсгэрийн 55 ширхэг буюу 5.500 ам.доллар байсан тул Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, Я.Г-ийн үйлдлийн талаар гараараа өргөдөл бичээд мөнгийг Авлигатай тэмцэх газар руу явуулсан" гэж мэдүүлжээ. 

Харин шүүгдэгч Я.Г мөрдөн шалгах ажиллагааны үеэр “Компанийн орлогыг хувь дансаараа авсан асуудлаас болж буруудах вий гэж айсандаа мөнгийг ширээн дээр нь үлдээгээд гарсан” хэмээн мэдүүлсэн байна.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Я.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Мөн эд мөрийн баримтаар хураасан 5,500 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл. Хахууль өгөх
1. Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан