gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     6.04
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 6.04
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Уянгахишиг: Анх улс төр рүү ороход аав дургүйцсэн ч одоо миний орон тооны зөвлөхөөр ажиллаж байна

Б.Эрдэнэчимэг
Улс төр
Өчигдөр
1
Twitter logo

УИХ-ын гишүүн, гурван хүүхдийн ээж, хуульч Г.Уянгахишигийг “ТЭГЭЭД ЮУ ГЭЖ?” ярилцлагын буландаа урив. Тэрээр ХҮН намаас УИХ-д сонгогдон ажиллаж буй найман гишүүний нэг. 2020 онд анхны сонгуульдаа өрсөлдөж ялагдсан ч 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар намын жагсаалтаар хууль тогтоогч болсон юм.  

-Та УИХ-ын гишүүн болоход таны аав Р.Гончигдорж ямар зөвлөгөө өгсөн бэ?  
-Аав, ээж, манай нөхөр их болгоомжилсон. Тэд эхэндээ миний улс төр рүү орох шийдвэрийг дэмжээгүй. Чиний зан чанарт нийцэхгүй, хэцүү ажил гэцгээсэн. Би МУИС-ийн Хуулийн  сургууль, дараа нь магистраа төгсөөд дандаа хувийн хэвшилд ажилласан. Өмгөөлөгч, хуульчаар хуулийн фирм, Голомт банк, Шунхлай группт ажилласан. Энэ хугацаанд хуулийн энэ заалтыг ингэж өөрчлөх ёстой гэх мэтээр аавтай их ярилцдаг байв.  
 
Би 18-тайдаа хүнтэй сууж, тусдаа гарсан. Аавтай ярьж зөвлөлдөхийн тулд зорьж очдог байв.  

Ер нь манай дүү нар ээж, аавтайгаа их нээлттэй харилцаатай, найзууд юм шиг  л чөлөөтэй ярилцдаг. Бусад хүмүүс ааваасаа айдаг даа, манайд тийм биш. Бодсоноо шууд асууна, заримдаа зөрөлдөнө. Чамаас өөр үзэл бодолтой байвал яагаад гэж асууж шалгаацгаадаг, хариулт авч санаа нь амардаг. 

Би 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөөд ялагдсан. 2024 онд УИХ-ын гишүүн болсон. Аав АН-ынх, би ХҮН-ын гишүүн. Аав бид хоёр тус тусынхаа намын дотоод хэрэг рүү  ордоггүй. Би хоёр ч удаа зөвлөхөө сольсон юм. Тэгээд туршлагатай, өмнөх түүхийг сайн мэдэх улс төрч дэргэд минь байхад гаднаас зөвлөх хайх шаардлагагүй гэж үзсэн. Аав тэтгэвэртээ гарч, завтай болсон болохоор одоо миний албан ёсны, орон тооны зөвлөхөөр ажиллаж байна. Бид хааяа санал зөрдөг ч дийлэнхдээ санал нэгддэг.          
 
-Р.Гончигдорж гуай АН-ын удирдагчдын нэг, УИХ-ын дарга гэх мэт өндөр албан тушаалуудыг хашсан. Дурсамж номоо бичиж байгаа болов уу?  
-Одоогоор бичиж эхлээгүй байна. Миний доод талын дүү найруулан бичих авьяастай. Манай гэрийнхэн уулзахаараа аавын номыг бичих хэрэгтэй гэж ярьцгаадаг.  

Аав МУИС-ийн математикийн багшаар ажиллаж байгаад би зургаадугаар ангид байхад аав улс төрд орсон. Түүнээс хойш их завгүй ажиллах болсон. Заримдаа гэртээ ээжтэй ажлаа ярилцана, зөвлөнө. Би тухайн үед хүүхэд байсан болохоор нарийн ширийнийг нь сайн ойлгохгүй ч бухимдалтай, хэцүү ажил юм байна гэж боддог байв.  

Одоо аав математикийн мэргэжлээрээ мөн ажиллан, улсын олимпиадын зохион байгуулалт зэрэгт идэвхтэй оролцдог. Мөн шинэ теором батлахаар ажиллаж байна. Дурсамж номоо бичих  арай болоогүй гэж бодож байгаа байх.   
      
-Зарим хүн ажлаа гэртээ огт ярихгүй гэсэн дүрэмтэй байдаг. Таны аав ямар дүрэм баримталдаг байсан бэ? Та бүхэн гэртээ улс оронд тулгамдсан асуудлуудыг рилцдаг байсан уу?  
-Би 18-тайдаа гэрлэж, тусдаа гарсан. Ер нь аав гэртээ уурлаад байхгүй ч улс төрийн ажил хийх болж, Улсын бага хурлын даргаар ажиллах болсноор илүү ачаалалтай ажиллах болсон. Бид бага байсан болохоор улс төр их л хэцүү ажил юм  гэж боддог байв.    

-Ирэх оны  улсын төсвийн төсөлтэй хамт Засгийн газраас ХХОАТ-аас 79 мянган төгрөг хөнгөлөх заалтыг оруулжээ. Та ингэж хавтгайруулан хөнгөлөлт эдлүүлэхийн оронд бага орлоготой иргэдийг илүү хамруулах санал гаргасан. Энэ талаар тайлбарлана уу. 
-Хөдөлмөрийн хөлсний доо хэмжээ 792  мянган төгрөг болсон. Үүнээс ХХОАТ-т 10 хувь гэхээр 79 мянган төгрөг төлдөг. Үүнийг авалгүйгээр бага орлоготой иргэдээ дэмжих шийдвэрийг Засгийн газар гаргажээ. 

Миний бодлоор үүнийг 2.5 сая хүртэл төгрөгийн цалинтай иргэд болгож, хамрах хүрээг тэлбэл бага орлоготой иргэдэд бодит дэмжлэг болно. Залуучуудын орлого 2.5 сая хүртэл төгрөг байдаг. Сангийн яам 2.5 сая хүртэл төгрөгийн цалинтай иргэдийг ХХОАТ-аас чөлөөлбөл улсын төсөвт ямар нөлөө үзүүлэхийг судлаад эргээд хариу өгнө гэсэн_          

-Та бүхэн УИХ-д ажиллаад хоёр жил өнгөрчээ. 2024 оны сонгуулийн өмнөх ХҮН намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэдэг үү? 
-ХҮН нам эрчим хүч, боловсрол, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх амлалт өгч, сонгуульд оролцсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Г.Занданшатарын Засгийн газарт Боловсролын яамыг П.Наранбаяр сайд удирдлаа. Энэ хугацаанд багш нарын үндсэн цалинг нэмж, хөтөлбөрийг шинэчлэн, багийн, хотхоны бага сургууль байгуулах гэсэн цоо шинэ   ажлыг эхлүүлэв. Боловсролын салбарт дорвитой өөрчлөлт хийж чадсан.    

Эрчим хүчний салбарын тухайд Европын орнуудад цахилгаан, дулаан хамгийн өндөр үнэтэй байхад манайд цахилгааны дундаж үнэ нэг киловатт нь 216 төгрөг буюу дэлхийн дунджаас бага үнэтэй.  

Нүүрсний станцуудыг олон улсын байгууллагууд санхүүжүүлэхгүй тул бид сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэхээс өөр аргагүй. Зөвхөн Монгол орны эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийг харалгүй, БНХАУ, Японд ямар эрэлт үүсэхийг харж ажиглан, эрчим хүч экспортлохоор Шадар сайд Т.Доржханд ажиллаж байна. Бид БНХАУ-тай санамж бичгээ байгуулсан.

Монголд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглан цахилгаан үйлдвэрлэх нь Японд үйлдвэрлэснээс зардал багатай. Иймд экспортлогч орон болох боломжтой.            

-Та УИХ-ын гишүүн болохоос өмнө “Инвэскор” ББСБ-д ТУЗ-ийн даргаар ажилласан. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ямар хуулийн төсөл, тогтоолын төсөл санаачилсан бэ?  
-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг болосвруулж байна. Үл хөдлөх хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Иргэд энэ сангийн нэгж хувьцааг худалдан авч, үл хөдлөх хөрөнгийн түрээс, худалдаанаас ашиг хүртэх боломжтой. 

Түгжрэл яагаад үүсдэг гэхээр гэр нь Зайсанд, хүүхдийн сургууль нь Яармагт, ажил нь хотын төвд байдаг. Энэ гурвалжингийн дотор иргэд өдөр бүр зорчин, түгжрэл үүсгэж байна. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль иргэдийн байр түрээсэлж, ажилтайгаа эсвэл хүүхдийнхээ сургуульд ойр байршилд амдрахыг нь хөхиүлэн дэмжих  хөшүүрэг болно. Намрын чуулганаар өргөн барина.           

-Та Голомт банкны хуулийн хэлтэст есөн жил ажилласан. Голомт бол системийн нөлөө бүхий банк. Гадаадын банк байгуулах санаачилгыг Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын дарга байхдаа гаргасан. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? 
-Гаднын банкны салбарыг Монголд байгуулах үйл явцыг хялбаршуулах шаардлагатай. Монголбанкнаас арилжааны банкуудад олон төрлийн хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Энэ мөнгөний эх үүсвэр хаанаас ирэв гэх мэтээр нарийвчлан шалгадаг.

Жишээ нь Японы нэг банк манайд салбараа нээнэ гэвэл, тухайн банк олон улсын хоригт ороогүй бол бид итгэл үзүүлж, илүү хурдан зөвшөөрөл олгодог болох ёстой. Толгой банк нь нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бол бид энд бүх гүйлгээг шалгах шаардлагагүй.  

Гаднын банк үйл ажиллагаа явуулбал том төслүүлэл зээл өгнө. Тэгэхээр иргэдийн авдаг зээлийн хүү шууд буурахгүй. Ер нь төр, иргэдийн хооронд хүлээлтийн зөрүү үүсэхэд асуудал хүндэрдэг. Гаднын банк орж ирж, зээлийн хүү буурна гэх мэт хүлээлтийг иргэдэд өгч болохгүй. Бодит байдлыг л хэлэх хэрэгтэй. Би  гаднын банк ажиллах ёстой гэж бодддог. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа.             

ЯРИЛЦЛАГЫГ ҮЗЭХ: 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан