Ерөнхий сайд Н.Учрал гурван настай хүүхэд уурхайн цооногт унасан харамсалтай явдлын талаар дараах мэдэгдлийг хийлээ.
Тэрээр, Төв аймгийн Заамар сумын нутагт 3 настай охин өрөмдлөгийн цооногт унаснаас хойш 48 цаг өнгөрч байна. Хоёр өдөр, гурван шөнийн турш Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.
Хүүхэд эсэн мэнд байгаасай, ээж аавдаа тэврүүлээсэй гэж дөрвөн хүүхэдтэй эцэг хүний хувьд сэтгэл зовниж, зүрх шимширсэн хүнд өдрүүд байлаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөх нь болж байгаа энэ харамсалтай үйл явдал Монгол улсад хүүхдийн аюулгүй байдал ямар байдалд байгааг бидэнд тод, томруун харууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн даргын хувиар Хүүхдийн төлөө зөвлөлийнхөө хурлыг хийлээ. Өнгөрсөн хугацаанд тус зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт бараг 100 хувь биелэгдээгүй байсан. Тийм ч учраас тус хурлаар биелэгдээгүй үүрэг даалгавруудыг дахин шаардаж биелүүлэх, мөн хэрэгцээт шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар шийдэж, шийдвэрийн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Уурхайн өрөмдлөгийн цооногт хүүхэд унасан үйл явдал нь санамсаргүй тохиолдол огт биш. Хууль дүрэм, стандартаа мөрддөггүй, хяналт сул, хүүхдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хариуцлагаа бүх шатанд ухамсарлахгүй байгаагийн тод илрэл гэж дүгнэж болно.
Манай улсад сахилга, хариуцлагын "зуд" нүүрлэсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан байна. Тийм ч учраас үйлдвэрийн осол, гэмтлээс шалтгаалж байгаа гэнэтийн золгүй явдал жил бүр нэмэгдэж байгаад бид үнэлэлт, дүгнэлт хийх хэрэгтэй.
Иймд ажлаа авсан даруйдаа "Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль"-ийг шинээр боловсруулж, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Өнөөдөр УИХ-ын даргад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн" тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ.
Монгол улсын хэмжээнд стандартыг барьж, хариуцлагаа ухамсарлан ажиллахыг бүх шатанд шахаж, шаардах болно. Уул уурхайн олборлолт явагдаж буй бүх талбайд улсын хэмжээний төлөвлөгөөт бус үзлэг, тооллого явуулж, бүх аймаг сумын засаг дарга, төрийн байгууллагуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгахыг даатгалаа.
Энэ даалгаврын хүрээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин уур амьсгалын сайдаас Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдад явуулж, тухайн аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцлагагүй хийсэн холбогдох шат шатны албан хаагч нарт хариуцлага тооцох, мөн уул уурхайн салбарт лиценз авсан компанийн зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг шаардсан" гэв.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу "РэдВулкан" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.