gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.28
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ОХУ-тай байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах болон төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Б.Нямдарь
Дэлхийд
4 цаг 53 минутын өмнө
Twitter logo

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.05.28)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 71 гишүүний буюу 56.3 хувийн ирцтэй эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг холбогдох Байнгын хороодод хуваарилсан талаар танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нарын энэ сарын 21-нд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл тус тус өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд, Засгийн газраас Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, мөн энэ сарын 26-нд Засгийн газраас Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус шилжүүлжээ.

Энэхүү Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Засгийн газраас ирүүлсэн байна. Хууль, тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд санал хураалт явуулав. Санал хураалтад 86 гишүүн оролцсоноос 34 нь дэмжиж, олонх нь дэмжсэнгүй. Иймд төслүүдийг ердийн горимоор хэлэлцэхээр боллоо.

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай ОХУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээр, протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 15-ны өдөр Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон уг хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тавилаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр 2024 оны есдүгээр сард байгуулсан тус хэлэлцээрт манай улсад нийлүүлэх агаар хөлгийн түлшний нийлүүлэлтээс гадна татвар, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах заалтууд тусгагдсан байна.

Хэлэлцээрийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын Байнгын хороодоор хэлэлцүүлж, гишүүдээс ирүүлсэн саналын дагуу ОХУ-ын талтай нэмэлт хэлэлцээ хийсэн тухай сайд илтгэлдээ танилцуулж, үүний үр дүнд хэлэлцээрийн үндсэн эх болон түүнд өөрчлөлт оруулах  зургаан зүйл бүхий протоколын төслийг эцэслэн тохиролцсон гэдгийг мэдээлэв. Засгийн газраас эрх олгосны дагуу протоколд энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурсан байна.

Хэлэлцээрийг хэрэгжүүлснээр, агаарын хөлгийн түлшний хангамж баталгаажиж, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх, олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр зах зээлийн бодит үнээр шууд нийлүүлэх, төрийн өмчийн компаниуд хамтарсан компани байгуулж нисэх буудлын шатахууны хангамжийн байгууллагын үйл ажиллагааг хариуцан менежментийг удирдан зохион байгуулах боломж бүрдэнэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дурдлаа. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн түлш шатахууны нийт хангамжийн аюулгүй байдалд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэрбээр хэллээ.

Эх сурвалж: parliament.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан