gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.28
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Спорт
4 цаг 36 минутын өмнө
Twitter logo

Монгол Улс анх удаа шатрын спортын Ази тивийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. Тэмцээн 5-р  сарын 29-нөөс 6-р сарын 7-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ нь Азийн тивийн аварга шалгаруулах нээлттэй ангиллын 21 дэх удаагийн, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн тэмцээн юм.

Монголын шатрын холбоо нь Азийн шатрын холбоо болон Олон улсын шатрын холбооны нэрийн өмнөөс энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд 27 орны 248 тамирчин оролцохоос эмэгтэй 101, эрэгтэй 147 тамирчин байна. Гадаадаас 172 тамирчин хүрэлцэн иржээ.

Өнгөрсөн жил АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Азийн шатрын холбооноос энэхүү томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан байна.

Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн нь дэлхий эрэмбээр хоёрдугаарт бичигддэг том тэмцээн юм. Ирэх 6 дугаар сарын 4-ний өдөр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович болон Казахстаны тэрбумтан, шатрын зүтгэлтэн Тимур Турлов нар Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болсон.

“Тэмцээний бэлтгэл 2-3 сар үргэлжилж байна. Тэмцээн зохион байгуулах газар болон тамирчдын байрлах газар, тусгай шаардлагын дагуу дөрвөөс дээш одтой зочид буудалд тэмцээнийг зохион байгуулах зэрэг шалгуур ёсоор бэлтгэлээ бүрэн хангасан байна.

Цаашид олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах бүрэн боломжтой болсонд баяртай байна” гэж Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Гүнбаяр ярилаа.  

Тэмцээн Швейцарь системийн 9 өргөөр, классик цагийн хяналттайгаар явагдана. Тоглогчдод эхний 40 нүүдэлд 90 минут, дараа нь тоглолтоо дуусгахад 30 минут олгох бөгөөд эхний нүүдлээс эхлэн нүүдэл бүрд 30 секундийн нэмэгдэл цаг тооцогдох юм. Техник технологийн хувьд шатрын холбоо нь шууд дамжуулалтын 100 ширхэг төхөөрөмжтэй болсноор м  тэмцээний үр дүнг дэлхийн бүх улсад шууд дамжуулах боломж бүрджээ.  

Б.Энэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан