gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Түмэнжаргал: Сургуулийн үдийн хоолны хүнсийг захаас худалдан авч байгаа нь эрсдэл учруулж байна

Г.Тэгшсүрэн
Улс төр
4 цаг 27 минутын өмнө
Twitter logo
Г.Тэгшсүрэн
Twitter logo
Улс төр
4 цаг 27 минутын өмнө
Т.Түмэнжаргал: Сургуулийн үдийн хоолны хүнсийг захаас худалдан авч байгаа нь эрсдэл учруулж байна Гэрэл зургийг архиваас ашиглав.

УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар:

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах хүрээнд суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчлэх, хооллох зөв дадал төлөвшүүлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.

Боловсролын яамнаас Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг тус яамны Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал танилцууллаа.

Тэрбээр "2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 717 сургуулийн 1-12 дугаар ангид 740 орчим мянган хүүхэд сурч байна. Үүний 42 хувь нь буюу 340 гаруй мянган хүүхэд үдийн хоолны үйлчилгээнд хамрагдаж байгаа.

Төр өөрөө гал тогоогоо ажиллуулах үүрэгтэй. Түрээсийн гал тогоо ажиллуулахад хоол үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудал байна. Цаашид 6-12 дугаар ангийн хүүхдүүдэд үдийн хоол өгвөл гал тогоо, хүний нөөцийн асуудал тулгамдана.

Бага ангийн сурагчид эцэг эхээсээ өдөрт 2100 төгрөг, дунд ангийнхан 20 мянга хүртэлх төгрөг авч явж хоол худалдан авч иддэг

Сургуулийн хоол зүйчийн асуудал байна. Сургууль бүрд хоолзүйч ажиллана гэж хуульд заасан байгаа. Одоогоор 300 гаруй сургууль хоолзүйчтэй. Дараагийн нэг тулгамдаж буй асуудал нь хүнсний хангамж. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний хангамжид тусгайлсан бодлого, дэмжлэг хэрэгтэй байна.

Өнөөдрийн байдлаар хүнсийг зах худалдааны төвөөс шууд худалдан авч байна. Тэр дундаа орон нутагт сургууль, цэцэрлэгийн тендер оролцох ААН байдаггүй, тендерийн босгыг давдаггүй. Ингээд тендер амжилтгүй болоход хүнсийг зах, худалдааны төвөөс худалдан авч байна. Энэ нь хоол, хүнсний хордлого зэргээр аюулгүй байдлын эрсдэл учруулж байгаа.

Бид ахлах ангийн сурагчдыг оролцуулан судалгаа хийсэн. Энэ судалгаанд 600 гаруй сурагч оролцсон. Судалгаагаар бага ангийн сурагчид эцэг эхээсээ өдөрт 2100 төгрөг, дунд ангийнхан 20 мянга хүртэлх төгрөг авч явж хоол худалдан авч иддэг гэсэн. Гэтэл сургуулийн орчинд хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй шарсан, хуурсан, чихэрлэг бүтээгдэхүүн худалдаалж байна. Хүүхдүүд эцэг эхээс авсан мөнгөөрөө үүнээс худалдан авалт хийж байгаа. Тиймээс дунд, ахлах ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулах нь нэн чухал" гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан