gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Шууд мэдээ
  Буцах

"Эрдэнэс Монгол"-ын харьяаны алдагдалтай ажилладаг 10 компанийг татан буулгаж байна

Б.Эрдэнэчимэг
Улс төр
4 цаг 40 минутын өмнө
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  12 цаг 09 минут
2026.05.27

Засгийн газрын өнөөдрийн /2026.05.27/ хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.  

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяаны төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа.  10 компанийг татан буулгаснаар түрээсийн гэх мэт олон зардал буурч, нийт 67 тэрбум төгрөг хэмнэнэ.

Нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Энэ хүрээнд тус нэгдлийг уул уурхайн салбарын хяналт, удирдлагын уламжлалт бүтэцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгон үе шаттайгаар шинэчилнэ. 

Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын хөрөнгийн удирдлага сайжирч, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй, урт хугацааны өгөөжтэй байдлаар хүргэх нөхцөл бүрдэнэ. 

Цаашид "Эрдэнэс Монгол" нэгдлийг хөрөнгийн удирдлагын, мэргэжлийн байгууллага болгоно. Шинэ нэрээрээр ирэх сарын 15-наас ажиллана. 

Та бүхэн И-Монголиа аппликэйшнээ нээгээд харвал хүн бүрд 500 мянган төгрөг хуримтлагдсан. Үүнийг оны цэс эхэд 1 сая төгрөг болгохоор бид ажиллана. Баялгийн сангийн хуримтлалыг иргэд 2030 онд ашиглах боломж бүрдэнэ. Тэр үед хуримтлалыг 3-5 саяд хүргэнэ. 

Чингис хаан үндэсний баялгийн санг толгой компанид нийлүүлнэ. Энэ сан өнгөрсөн хугацаанд хангалттай сайн ажилласан.  

Уул уурхайн баялгийг дундардаг биш ундардаг баялаг болгон, хөрөнгө татахад анхаарна. Бид 7 компанийн захиргаа, хэвэл мэдээллийн багийг нэгтгэж, дундын үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.Аль болох цомхон багтай ажиллана. Улс төрөөс хамаарлаа хэрхэн бууруулах талаар олон улсад ярьж байна. Сантиего гэж зарчим бий. Засаглалаа сайжруулахын тулд бид компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулна.         

Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэр дангаараа хариуцах тул 39 хүнтэй баг манай нэгдэлд ажиллаж, энэ төслийг хариуцаж байсныг татан буулгана. татан буулгах 10 компанийн нэрийг ирэх сарын 15 гэхэд тодорхой болгоно. 

"Мон-Атом" компани нь Францын "Орано" групптэй хамтран ажиллахын тулд  байгуулсан, хамтарсан компани юм. Мөн "Эрдэнэс Оюу толгой" компани "Оюу толгой"-н 34 хувийг эзэмшдэг. Эдгээр нь гадаад хамтрагчтай тул бид дангаараа шийдээд, татан буулгаж болохгүй. Хамтран хувьцаа эзэмшигчтэйгээ зөвшилцөх ёстой байдаг.

"Эрдэнэт", "ЭТТ" гэх мэт манай улсын эдийн засгийг урагш нь авч аввдаг гол компаниудаа мэдээж татан буулгахгүй. Компанийн дор нэмэлт компани байгуулсан бол шаардлагагүй гэж үзсэн. 260 албан тушаалыг хэмнэж, оновчлох ажлыг хийнэ.       
Цаашид зээлээр санхүүжүүлэх компанийг ажиллуулах шаардлага байна уу гэдгийг шийднэ. Би ажлаа аваад эхлээд толгой компанийн бүтцийг шинэчилсэн. Одоо охин компаниудын бүтэц рүү орж байна гэв. 

  12 цаг 14 минут
2026.05.27

  14 цаг 15 минут
2026.05.27

Олборлолт эрхэлдэг, ашигтай ажилладаг, олон улсын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагад өглөө.

Урьдчилсан тооцоогоор энэхүү шинэчлэлийн үр дүнд:

  • 260 орчим орон тоог оновчтой болгож, 
  • Захиргааны зардлыг 10 хувь, 
  • Түрээсийн зардлыг 30 хувь бууруулж, 
  • Нийт 67.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргахаар тооцоолж байна. 

Засгийн газрын хуралдаанаас дээрх шинэчлэлтэй холбоотой шийдвэр, тогтоолуудыг ирэх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж, баталгаажуулах үүрэг чиглэл өглөө.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллана гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан