gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ААН-ийн чиглэл зөрсөн ч 3.9 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
4 цаг 52 минутын өмнө
Twitter logo

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцав.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн чанаргүй зээлийн авлага 2026 оны эхний улирлын байдлаар 265 зээлдэгчийн 97,3 тэрбум төгрөг байна. 

Энэ нь нийт олгосон зээлийн 2.8 хувийг эзэлж байгаа нь Хууль, тусгай активын нэгж байгуулан өр барагдуулах ажлыг сайн гүйцэтгэсэн. 

Нийт чанаргүй авлагын 92 хувь нь буюу 89,2 тэрбум төгрөгийн зээл нь 2019 оноос өмнө олгогдсон бөгөөд чанаргүй зээлийн авлагын 78 хувь буюу 75,9 тэрбум төгрөг нь шүүхийн захирамж, шийдвэрээр баталгаажсан байна. Тус санд 2020 оноос хойш улсын төсвөөс санхүүжилт хуваарилаагүй, харин сангийн өр төлбөр болох Засгийн газрын бонд болон Хөгжлийн банкны өр төлбөрийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс төлж дуусгажээ.

Сан  2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 256,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна гэж байлаа.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын төсөв, Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны дамжуулан зээл болон орон нутгийн төсвөөс нийт 743.9 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг өнгөрсөн хугацаанд бүрдүүлж 9272 төсөлд 1,1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1294 зээлдэгчийн 218,1 тэрбум төгрөгийн зээлийн авлагатай. 7978 зээлдэгч 938.0 тэрбум төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулсан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2020 оноос хойш улсын төсвөөс санхүүжилтийн эх үүсвэр олгогдоогүй, зээлийн эргэн төлөлтөөс сангийн эх үүсвэрийг бүрдүүлэн хөнгөлөлттэй зээлийг олгож, 2022 он хүртэлх зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс Хөгжлийн банкны болон Засгийн газрын бондын урт хугацаат өр төлбөрт нийт 123.0 тэрбум төгрөгийг төлж бусдад төлөх өр төлбөрийг бүрэн барагдуулсан.

2009-2025 оны хооронд 2441 иргэн, аж ахуйн нэгжийн 575,4 тэрбум төгрөгийн буюу 50,8 хувь санхүүжилтийг Улаанбаатар хотод, 6831 зээлдэгчийн 558,3 тэрбум төгрөгийн буюу 49,2 хувийн санхүүжилтийг орон нутагт олгосон бөгөөд орон нутагт 24,885 ажлын байр хадгалж, 31,027 ажлын байр шинээр нэмэгдүүлж, нийт 41,044 ажлын байр хадгалж, 56,084 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхдээ Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын хүрээнд батлагдсан Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр зээл олгосон байна. 

Мөн тэрбээр энэ асуудалд салбарын нэгдсэн бодлогын уялдаа сул, төрийн байгууллагуудын чиг үүрэг давхардсан хариуцлагын тогтолцоо тодорхой бус, санхүүжилтийн хүртээмж муу, зээлийн эх үүсвэр дутагдалтай, барьцааны шаардлага, үнэ шаардлага өндөр, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах шаардлагатай байгаа үйлчилгээ эрхлэгчдэд үзүүлэх татварын хөнгөлөлт урамшууллын эрх зүйн орчин байхгүй, экспортын нэгдсэн бодлого дутмаг,  гадаадын худалдааны эрх зүйн орчин хангалтгүй, хүний нөөцийн чадавх сул, сургалт, стандартын тогтолцоо дутмаг байгаа нь харагдаж байна гэсэн.

Уг дүгнэлтийн хүрээнд бизнесийн орчныг дэмжих, жижиг дунд үйл, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийн тулд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцолж байлаа.

Цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх энэ хүрээнд Монгол Улсын жижиг, дунд бизнесийн эрхлэлт, бизнесийн салбарыг хөгжүүлэхийн тулд эдийн засгийн бусад салбаруудтай ялангуяа гадаад зах зээлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг дурдсан.

Улсын их Хурлын гишүүн М.Мандхай тус сангаас зээл аваад хэчнээн аж ахуйн нэгж, ямар салбарууд хэдий хэрийн үр дүн гаргасныг, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан тус сантай холбоотойгоор улсын бүртгэлд байхгүй, салбарын яамнаас баталсан чиглэлд хамаардаггүй, аж ахуйн нэгжүүдийн чиглэл нь зөрсөн байхад 3.9 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудлыг төрийн аудитын байгууллагын 2025 оны тайланд тусгасныг тодруулж, хариулт авсан.

Мөн  Улсын Их Хурлын гишүүн  М.Ганхүлэг тус санд хандсан нийт хүсэлтийн хэчнээн хувьд зээл олгож байна вэ гэдгийг нь эргэн харж, дүгнэлт хийх ёстой гэсэн бол Улсын Их Хурлын Б.Бат-Эрдэнэ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэдэг зөвхөн хөнгөлөлттэй зээл олгох асуудал биш, харин зээлээ авч бүтээгдэхүүн үйлдвэрлээд худалдаалж чадаж байна уу гэдэг л асуудал, үүнд бид анхаарах нь чухал гэв.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаар тогтоолоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олголт, эргэн төлөлт, зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнтэй холбогдуулан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсгийн ахлагчаар Б.Бат-Эрдэнэ, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, С.Ганбаатар, Н.Ганхүлэг, С.Замира, У.Отгонбаяр нар ажилласан байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан