НИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаан дууслаа.
Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн. Хуралд олонх болсон МАН-аас Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь дэмжив. Ийнхүү түүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулах саналыг Ерөнхий сайдад уламжлахаар тогтлоо.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “Улаанбаатарын иргэд богино хугацаанд, түгжрэхгүйгээр хотоосоо гардаг. Буцаад Улаанбаатар хот руугаа стрессгүй, түгжрэлгүйгээр орж ирдэг байгаасай гэж би залуу хүний хувьд хүсдэг. Тийм учраас Туулын хурдны зам, тойрог хурдны замын төсөл нийслэлд амьдарч байгаа төдийгүй Монголын бүх иргэдэд хамааралтай учраас таныг анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.
"Цонжинболдог"-ийн цаад талд Төв аймгийн Эрдэнэ сумтай залгаа газарт постыг байрлуулчихъя гэхээр ЗТХЯ орлогод нь болдог юм уу, буулгадаггүй.
Нэг бэрхшээлтэй асуудал байна. Энэ нь Засгийн газар, яамдын уялдаа холбоогүй байдал. Налайх, Баянзүрх дүүрэг хоёрын залгаа Оргил худалдааны төвөөс Горхи-Тэрэлж рүү салж байгаа замыг Зам тээврийн, хөгжлийн яамны буюу АЗЗА-ын компаниуд хариуцдаг. Харин Налайх дүүрэг доторх зам Засаг дарга надад болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нарт хамааралтай болчихдог. Гэтэл бодит байдал дээр бид дүүрэг, нийслэлийн иргэд, татвар төлөгчдийн мөнгөөр улсын чанартай замыг янзлаад, цэвэрлээд, цас мөсийг нь арилгаж байгаа.
Энэ эрэмбэ дараагүй ажлыг цэгцлэх хэрэгтэй байна. Иргэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт очиж амралтын өдрөөр чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Ингэхдээ хоёр удаагийн замын хураамж төлж байгаа. Нийслэлийн иргэд нийслэлийн нутаг дэвсгэр дотроо постод мөнгө төлөөд байгааг эсэргүүцэхээр Зам тээврийн, хөгжлийн яамныхан үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.
Нийслэлээс зардлаа гаргаад "Цонжинболдог"-ийн цаад талд Төв аймгийн Эрдэнэ сумтай залгаа газарт мөнгө хураах постыг байрлуулчихъя гэхээр ЗТХЯ орлогод нь болдог юм уу, буулгадаггүй. Энэ мэт уялдаа холбоогүй, ач холбогдолгүй, иргэдийг бухимдуулсан ажил их байгаа. Татвар нэмэхгүй гэсэн амлалт дээрээ нэмээд эдгээр асуудлыг шийдэхэд анхаараарай” гэж хүслээ.