Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Зундуйдорж зарим төрийн албан хаагчдын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ, "Миний бие нь Хан-Уул дүүргээс 2024 онд Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон. Энэ хугацаанд хөрөнгө оруулалтын бүтээмжийн менежерээр ажиллахдаа олон нийт төдийлөн мэддэггүй, иргэдийн эрх ашигт халдсан, ААН-үүдийг дарамталж, албан тушаалын давуу байдлаа ашигладаг асуудлуудтай нүүр тулсан.
Үүний нэг жишээ нь Улаанбаатар хотын удирдах түвшний албан тушаалтан Ч.Төгсдэлгэртэй холбоотой асуудал. Хотын бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотойгоор жилд дунджаар 1260 орчим гарын үсэг зурагдаж, зөвшөөрөл олгогддог. Энэ хүрээнд зарим албан тушаалтан зураг төслийн компаниудад давуу байдал олгож, ашгаас хувь нэхдэг, нэг гарын үсэг 50 сая төгрөгийн үнэд хүрдэг байж болзошгүй гэх мэдээлэл АТГ болон цахим орчинд яригдаж байна.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан компаниудад шахалт үзүүлж, ашиг хүртдэг байж болзошгүй асуудлыг АТГ шалгаж байгаа юм байна.
Мөн өнгөрсөн чуулганы үеэр МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн “АН-ын бүлэг байх шаардлагатай юу” гэх агуулгатай санал гаргасан нь сөрөг хүчний хяналт, төлөөллийн эрхэнд халдсан, маш хариуцлагагүй байр суурь гэж үзэж байна.
Ер нь нэг албан тушаалд удаан ажиллаж, төсөв санхүү, эрх мэдэл төвлөрөхөөр хүмүүсийн хандлага өөрчлөгддөг нь харагдаж байна.
Нөгөө талд иргэд өдөр тутмын амьдралдаа өндөр зардал үүрч байна. Хотын төвд автомашины зогсоолын төлбөр 3-5 мянган төгрөг хүрдэг. Гэтэл нийслэлийн тогтоосон суурь тариф нь 1500 төгрөг байдаг. Харин зогсоолын ашигтай байршлуудыг томоохон группүүдэд 15 жилийн хугацаатай олгосон байдаг.
Үүний улмаас мэдээлэл, боломжид ойр хүмүүс давуу байдал эдэлж, жирийн иргэд хоол хүнс, хүүхдийнхээ хэрэглээнээс хэмнэж амьдрах нөхцөлд хүрч байна. Хотын төвд ганц ажил хөөцөлдөхөд л дор хаяж 20 мянган төгрөг зарцуулж байна.
Тиймээс зогсоолын тарифын бодлогыг шинэчлэх шаардлагатай. Өнөөдөр иргэдээс 24 цагаар төлбөр авч байгаа нь өөрөө асуудал болж байна.
Хотын удирдлагын хаалттай тогтолцооны цаана авлига, ашиг сонирхлын зөрчил нуугдаж байж болзошгүй. Энэ асуудал дээр сөрөг хүчний хувьд бид олон нийтэд мэдээллийг нээлттэй хүргэж, хяналт тавьж ажиллана.
Үндсэндээ одоо мөрдөгдөж байгаа журмуудаар бол зогсоолын төлбөрийг өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл, нийт 12 цагийн хугацаанд авах ёстой байдаг. Гэтэл өнөөдөр амралтын өдөр, шөнө орой ялгалгүй 24 цагаар төлбөр авч байна. Энэ бол хэрээс хэтэрсэн асуудал.
Хамгийн гол нь мэдээлэлд ойр, улс төрийн нөлөө бүхий хүмүүс зогсоолын үйлчилгээ, төлбөрийн системийг хариуцаж ажиллуулдаг болсон байна. Би нийслэлийн Татварын албанаас мэдээлэл авсан. Зогсоолын үйлчилгээтэй холбоотой далд эдийн засгийн эргэлт ойролцоогоор 600 тэрбум төгрөгт хүрдэг юм байна. Гэтэл нийслэлийн төсөвт төвлөрч байгаа мөнгө нь ердөө 1.6 тэрбум төгрөг. Ингээд бодохоор цаана нь ямар хэмжээний авлига, хулгай, далд эдийн засаг явагдаж байгааг харж болно.
Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч энэ асуудлыг олон нийтэд үе шаттайгаар хүргэнэ. АН-ын бүлэг болон миний хувьд ч олон асуудлыг цаашид дэлгэн тавина.
Сэтгүүлчийн асуултад хариулахад, Ч.Төгсдэлгэртэй холбоотой асуудал бол ерөнхий архитекторын гарын үсэгтэй холбоотой. Барилга, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг ерөнхий архитекторын даалгавраар олгодог. Би өөрөө Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүний хувьд ААН-үүдээс маш олон гомдол, мэдээлэл авдаг.
Процесс нь ийм байдаг юм байна. Мэргэжлийн зөвлөл, Хот байгуулалт, стандартын газрын хурлаар асуудал нь дэмжигдээд ирдэг. Гэтэл эцсийн баталгаажуулалтыг Төгсдэлгэр хийдэг. Тэр материалыг хоёр сар хүртэл хугацаагаар шүүгээндээ хадгалж, зориуд гацаадаг гэх мэдээлэл ирсэн.
Энэ бол төрийн үйлчилгээ биш, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд шууд дарамт болж байна. Компаниуд банкны зээлтэй, ажилчдын цалинтай, нийгмийн даатгалын төлбөртэй байдаг. Тиймээс “хоёр сар хүлээх үү, эсвэл 50 сая төгрөг өгөөд ажлаа явуулах уу” гэсэн сонголттой нүүр тулж байна.
Нөгөө талдаа компаниуд өөрсдөө АТГ, хэвлэлд хандахаас айдаг. Учир нь хотын захиргаан дээр шууд бойкотод ордог, дахиж ажил нь явахгүй болдог гэсэн айдас бий.
Өнөөдрийн Авлигын эсрэг хуульд авлига өгсөн, авсан хоёр тал хоёулаа хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Гэтэл зарим тохиолдолд компаниуд ажлаа явуулахын тулд шахалтад орж мөнгө өгөхөөс өөр аргагүй нөхцөл үүсэж байна. Тиймээс энэ зохицуулалтыг хүртэл эргэж харах шаардлагатай гэж үзэж байна.
Мөн зогсоолын асуудал дээр журамд нэг цагийн тарифыг 1500 төгрөгөөр тогтоосон байдаг. Гэтэл бодит байдал дээр 3-4 мянган төгрөг авч байна. Зогсоолын тендерүүд ч нээлттэй биш. Жирийн иргэн, сэтгүүлч, төлөөлөгч хэн ч оролцох боломжгүй. Хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн хамаарал бүхий компаниудаа оруулж ирж шалгаруулдаг.
Тэгэхээр мэдээлэлд ойр хүмүүс л ашиг хүртэж байна гэсэн үг. Иргэд харин өдөр бүр өндөр төлбөр төлсөөр байна. Тэр мөнгө нийслэлийн татварт шууд төвлөрдөггүй. Улаанбаатар хөгжлийн корпорац, Замын хөгжлийн газраар дамждаг.
Гэрээнүүд нь хүртэл 30:30:40 гэсэн зарчмаар хуваарилагддаг. Өөрөөр хэлбэл, компани 40 хувийг нь авч, үлдсэнийг нь Улаанбаатар хөгжлийн корпорац болон Замын хөгжлийн газар хуваадаг бүтэцтэй.
Энэ тогтолцоо бүр хэрээс хэтэрсэн байна. Тиймээс ил тод, шилэн, менежментийн зөв тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай. Өнөөдөр машинтай явж байгаа хүн бүр ачаалал үүрч байна. Бензин, зогсоол, түгжрэл гээд бүх дарамтыг иргэд өөрсдөө үүрч байгаа" гэв.