gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТУСГАЙ ОЛИМП: Би хүүгээ хамруулж болох бүхий л зүйлд дагуулж явдаг. Тэр тэндээс найзтай болдог, өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг

Б.Нямдарь
Нийгэм
5 цаг 40 минутын өмнө
Twitter logo

Монголын Тусгай Олимпын Хороо болон Мобиком корпораци, Голомт банк, Ротари Улаанбаатар клуб болон баруун бүсийн аймгуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан “Боломжийг бүгдэд - Баруун бүс 2026” чуулган болон спортын наадам тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Ховд хотод амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү үйл ажиллагааны зорилго:
Оюуны онцгой хөгжилтэй хүүхэд, залуучууд болон насанд хүрэгчдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгмийн бүх төрлийн үйлчилгээнд тэгш хамруулах, эрхийг нь хангах, орон нутгийн удирдлага, иргэд,  холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх, хүртээмжтэй, тэгш оролцоотой бодлого, нөхцөлийг бүрдүүлэх, нөлөөллийн ажлыг өргөн хүрээтэй нэвтрүүлэх зорилготой

    Баруун бүсийн аймгууд буюу Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгаас хүүхдүүдээ хөтөлсөөр ээж аав нарын цуваа айсуй... Тэд бүгд Ховд хотод цуглаж буудаллаад маргааш нь /05.22/ хүүхдүүдийг нь Биеийн тамир, спортын газрын зааланд сайн дурынхан хариуцан үлдэж, эрүүл мэндийн үзлэгт хамруулж байх зуур эцэг эхчүүд өөр газарт /Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд/ сургалтад хамрагдсан юм.

    Харин маргааш нь буюу тавдугаар сарын 23-нд хүүхдүүдийн дунд "Тусгай олимп" спортын наадам болж, тэд агаарын теннис, бочи, воллейбол зэрэг спортын төрлөөр нөхөрсгөөр өрсөлдлөө. Энэ нь дээр өгүүлсэнчлэн оюуны онцлогтой хүүхдүүдэд чиглэсэн спорт, эрүүл мэндийн нэгдсэн цогц арга хэмжээ бөгөөд баруун бүсийн чуулган, спортын арга хэмжээ ийнхүү амжилттай боллоо.

    "НИЙГМИЙН ТЭР ДУНДАА ХҮҮХДИЙН СУРЧ ХӨГЖИХ ОРНЫ ТЭГШ БУС БАЙДЛЫГ АРИЛГАХАД БИД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ЗОРЬДОГ"

    Мобиком Корпораци ХХК-ийн Группийн бизнес хариуцсан Дэд захирал Б.Мөнхзориг:
    Мобиком Корпорацийн эрхэм зорилго бол тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоох үйлсэд манлайлах юм. Тэр ч утгаараа хөгжлийн ялгаатай, алслагдсан байдал, оюуны онцлог гэх мэт ялгаатай байдлаас шалтгаалж технологийн болон эдийн засаг, нийгмийн үйлчилгээг хүртэх тэгш бус байдлыг арилгахад өөрсдийн хувь нэрээ оруулахыг зорьдог. Тусгай олимп анх 2022 онд Говийн бүсийн дөрвөн аймгийн хамруулж Өмнөговь аймагт болоход, Мобиком Корпорацийн зүгээс мөн дэмжин ажиллаж байлаа. Энэ нь оюуны онцлогтой хүүхэд, залуусыг нэг дор цуглуулж эрүүл мэндийн үзлэгт хамруулахаас гадна, эцэг эх асран хамгаалагчид, аймаг сумдын нийгмийн ажилтан, боловсролын байгууллагын төлөөллүүдэд сургалт ордог. Оюуны онцлогтой хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх, өөртөө итгэлтэй болоход спорт их чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс тэдгээр хүүхдүүдийг тус тусын онцлогт тохирсон спортын төрлүүдэд хамруулан "Тусгай олимп" зохион байгуулдаг.

    Манай байгууллагын зүгээс энэ удаагийн наадамд 30 гаруй ажилтан маань сайн дураар ажиллахаар ирлээ.  Энд ажиллаж буй бүхий л сайн дурынхан өдөрлөг, сургалт, спортын наадамд эцэг эх асран хамгаалагчдад тусалж, хүүхдүүдийг асран чиглүүлж байгаа нь тэдэнд урам зориг өгч, оюуны онцлогийн талаарх ойлголтыг нь улам нэмж байгаа гэдэгт итгэж байна. Цаашдаа сайн дурынхан маань магадгүй 300, 3000 болж өсөх байх. 

      Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд, тогтвортой хөгжлийн чиглэлд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тэр дундаа, хүүхэд залуусын тэгш хүртээмжтэй сурч боловсрох орчныг бүрдүүлэхийг зорьдог. Тэдгээрээс дурдвал 2006 онд анх сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлж суурийг тавьсан нь өдгөө улс орон даяар ЕБС-иуд үдийн цайтай болсон. Мөн ЕБС-иудын сурагчид цэвэр ус уух боломжийг хангахаар "Хүүхэд бүрд цэвэр ус" төслийг дурдаж болно. Мөн орон нутгийн 100 гаруй сургуулийн модон жорлонг халж, орчин үеийн ариун цэврийн өрөөг бий болгох ажлыг цааш улс өөрсдөө тодорхой төсвөөр үлдсэн сургуулиудын 00-ын шинэчлэлтийг хийсэн гээд бидний нийгэмд, тэр дундаа хүүхэд багачуудын тэгш хүртээмжтэй байдалд чиглэсэн ажил амжилттай үргэлжилж буйд баяртай байна. 

      "ХҮҮХДИЙН ДУРТАЙ СПОРТЫГ ТОДОРХОЙЛЖ, ХИЧЭЭЛЛҮҮЛСНЭЭР ЦААШИД ХӨГЖИХ, ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ НЭМДЭГ"

      Монголын тусгай олимпын хорооны Спортын хөтөлбөр хариуцсан захирал Б.Мөнх-Од:
      "Боломжийг бүгдэд" төсөл болох "Тусгай Олимп"-ыг гурав дахь удаагаа буюу баруун таван аймгийг хамруулж, Ховд аймагт зохион байгуулж байна. Энэ удаад Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгаас оюуны онцлогтой 150-160 хүүхэд, түүний асран хамгаалагч, аймаг сумдын төлөөлөгч мэргэжилтнүүд гээд 400 гаруй хамт олон ирээд байна.  Бид өмнө нь Баян-Өлгий аймагт "Тусгай Олимп"-ын өвлийн наадмыг зохион байгуулсан. Мөн 2024 онд Хангайн бүсийн аймгуудыг хамруулж Өвөрхангай аймагт хийж байлаа.

      Бид сүүлийн жилүүдэд аливаа нэг төсөл ажлыг хийхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд аливаа компани, байгууллагатай хамтран ажиллаж байна. Тодруулбал, Мобиком Корпораци, Голомт банк, Улаанбаатар Ротари клуб биднийг дэмжин ажиллаж анхны түүчээг эхлүүлсэн. Цаашид ч  "Боломжийг бүгдэд" төсөл үргэлжлэх ба "Тусгай олим"-оо зохион байгуулах дахин нэг бүс үлдсэн буюу хойд аймгуудаа хамруулахаар төлөвлөж байна.

      Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа оюуны онцлогтой хүүхдүүд ямар спортоор хичээллэж болохыг тодорхойлох, ингэснээр цаашид нийгэмших, өөрийгөө хөгжүүлэх боломжийг хүүхэд болон тэдний асран хамгаалагч олж авдгаараа "Тусгай олимп"-ын нэг онцлог. Жишээ нь бочи гэдэг спорт нь олон улсын пара болон тусгай олимпод хөгжиж буй. Энэ нь ямар ч насны хүн хаана ч тоглож болдгоороо онцлогтой. 

      Бочи спорт...

      Мөн бочиг тоглоход гар хурууны чадвар нэмэгдэхээс гадна илүү их бодож, урьдчилан тооцоолох, төлөвлөх чадварыг нь сайжруулдаг.  Манай тамирчдаас Зүүн Азийн бүсийн болон өвөл, зуны "Тусгай олимп"-од олон төрлөөр оролцоод алт, мөнгө, хүрэл медаль авсан хүүхэд, залуус маань энд оролцож байгаа нь дүү нартаа, бусдадаа үлгэрлэх, урам зориг өгч байгаа гэж найдаж байна. 

      БОЛОМЖИЙГ БҮГДЭД БУЮУ ХЭН Ч, ХААНА Ч "БИДНИЙ АРД ҮЛДЭХ ЁСГҮЙ"

      Энэ удаагийн эрүүл мэнд болон спортын наадамд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдийн төлөөлөл Д.Батцэрэн эрүүл мэндийн үзлэгийн зохион байгуулалтад оролцож, хүү Б.Эрдэнэболд нь эмчийн туслах хийж байлаа. 

      Тэрбээр "Хүү бид хоёр "Тусгай олимп"-ын хөдөө орон нутгийн үйл ажиллагаанд анх удаа оролцож байна. Харин хотод болдог, Монголын тусгай олимпын хорооноос зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Бид хоёр бараг фэн нь гээд хэлчхэж болно. /инээв/ "Боломжийг бүгдэд..." гээд нэрнээсээ хүртэл анзаарагдана. Хэн ч, хаана ч байсан "ард нь үлдэх ёсгүй" юм. Хүүхдийн оролцоог нэмэх тусам тэд хөгждөг, нийгэмшдэг. Заавал мундаг байх албагүй. Миний хүү юм бүрийг чадахгүй ч бочи, теннис, бүжиг гээд түүнийг хөгжүүлэх бүхий л боломжийг эрэлхийлж уулзалт дугуйланд бид идэвхтэй очиж оролцдог. Учир нь хүү минь тэндээс найзтай болдог, өөртөө итгэх итгэлээ нэмдэг, бас нийгэмшдэг. "Тусгай олимп"-од зөвхөн хүүхдүүд ч биш, асран хамгаалагчид мөн хамт оролцож буйгаар онцлог. Хүүхдүүд энд эмчийн үзлэгтээ орж байхад эцэг эх, асран хамгаалагч нь өөр газар сургалтад хамрагдаж байна гэдэг нь маш том давуу тал, боломж юм" гэсэн юм.  

      Сайн дурын ажилтан Т.Төгсжаргал, Фэй Стил нар

      Энэхүү үйл ажиллагааны үеэр хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулах, асрах, шаардлагатай зүйлсэд нь туслах, тэмцээн уралдааны шүүлтэд дэмжлэг үзүүлэхэд сайн дурынхны үүрэг оролцоо их байлаа. Тэдний нэг болох Мобиком Корпорацийн Тогтвортой хөгжлийн стратеги хариуцсан мэргэжилтэн Фэй Стилийн сэтгэгдлийг нь сонирхлоо. 

      Тэрбээр ""Тусгай олимп"-од анх удаа сайн дураар ажиллаж байна. Гэхдээ өмнө нь хүүхдүүд хамрагдсан үйл ажиллагаанд сайн дураар ажиллаж байсан туршлага бий. Миний хувьд нүдний болон чихний үзлэгийн хэсэгт тусалж байна. Дүрс зааж, хүүхдүүд сайн харж чадаж байгаа эсэхийг шалгахад нь тусална гэсэн үг. Мобиком корпораци энэ төрлийн нийгэмд чиглэсэн дэмжлэг, үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд олон жил хийсээр ирсэн. Энэхүү байгууллагын Тогтвортой хөгжлийн стратеги хариуцсан мэргэжилтний хувьд би нийгэмд тэр дундаа хүүхдийн сурч боловсрох, хөгжих орчны тэгш боломжийг эрэлхийлсэн байгууллагынхаа энэ төрлийн сайхан үйл ажиллагаанд гар бие оролцож, сайн дурын ажилтан болсондоо маш их баяртай байна. 

        Үргэлжлэл бий...

        Гэрэл зургийг Г.Өнөболд

        Үргэлжлэл бий...

        Гэрэл зургийг Г.Өнөболд

        Twitter logoPost
        gogo logo
        gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

        © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан