gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тамхины татварыг огцом нэмэх нь хууль бус худалдаа, хар зах тэлэх эрсдэлтэйг олон улсын мэргэжилтнүүд анхаарууллаа

Бизнес
5 цаг 8 минутын өмнө
Twitter logo

Монгол Улсын Их Хурлаас Тамхины онцгой албан татварыг 2026 оноос жил бүр 100 хувь огцом нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна.

Саяхан Узбекистаны Самарканд хотод болсон “Торгоны зам”  Олон улсын татварын форумд Монгол Улсын Сангийн яамны төлөөлөгчид оролцож, онцгой албан татварын бодлого, түүний дотор тамхины татварыг нэмэгдүүлэх асуудлаар олон улсын туршлага солилцсон байна. https://youtu.be/hQNewyLUa38?si=3jIZOE796uEyuxa8

Уг форумын үеэр олон улсын мэргэжилтэн, Шинэ Зеланд/Хорватийн М группийн ахлах зөвлөх Южин Тромбитас хэлэхдээ: “Монголын Засгийн газар орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа сайн зүйл боловч үүнийг хэрхэн хийх нь чухал юм. Хэрэв тамхинд 150% ийн татвар ногдуулбал хэтэрхий өндөр. Өртөг маш өндөр байх үед хар зах зээл үүсэж, ямар ч үнээр хамаагүй татвараас зайлсхийх болдог. Энэ нь жижиг худалдаа эрхлэгчидэд сөрөг нөлөөтэй. Татвар нь инфляцтай уялдсан огцом биш, хэт өндөр биш байвал үр дүнд хүрдэг. Харин үе шаттай өсөлт нь хэрэглэгч, бизнес эрхлэгчдэд дасан зохицох хугацаа олгож, төрд хяналт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг.”

Мөн түүнчлэн түүний онцолсноор : ” Монгол Улсын хувьд парламент тамхины онцгой албан татварыг огцом хоёр дахин нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж буй энэ үед дээрх асуудал онцгой анхаарал татаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Засгийн газрууд татварын орлогоо нэмэгдүүлэхийг зорьдог ч дэлхий даяар онцгой албан татварын орлого буурч буй хандлага ажиглагдаж байна. Тиймээс шинэ татварын бодлого хэрэгжүүлэхдээ зөв арга зам сонгох нь чухал. Жишээлбэл, Бразил улс 1999 онд экспортын тамхинд 150 хувийн татвар ногдуулсан ч энэ нь хууль бус худалдааг нэмэгдүүлж, бодлого нь амжилтгүй болсон тул цуцлагдсан байдаг’’. гэж тайлбарлажээ. (https://youtu.be/Ov3JeR5Aa3k?si=qULsLAxn55_ircit)

Олон улсын татварын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тамхины татварыг хэт огцом, өндөр хэмжээгээр нэмэгдүүлэх нь хууль бус худалдаа, хар захыг тэлэх, төсвийн орлого буурах эрсдэлтэй. Тэдний онцолж буйгаар, бодлого нь зөвхөн орлого төвлөрүүлэх зорилготой бус, нийгмийн эрүүл мэндэд бодит үр дүн авчрахуйц, урт хугацааны тогтвортой шийдэл байх ёстой аж.

“Торгоны зам”  Олон улсын татварын форум -2026 Узбекистаны Самарканд хотноо зохион байгуулагдаж байгаа энэ үеэр олон улсын татварын мэргэжилтнүүд тамхины онцгой албан татварын бодлого нь зөвхөн хувь хэмжээг өсгөх асуудал биш, харин зах зээл, хэрэглэгч, хууль бус худалдааны эрсдэлийг цогцоор нь үнэлсэн байх ёстойг онцолжээ.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага (OECD ) -ээс хийсэн судалгаагаар 20 ш тамхинд ноогдох татварын зардал Коста Рика, АНУ, Япон, Швейцар зэрэг улс орнуудад  тамхины үнийн 60%-аас  бага байсан байна. Тамхины үнэнд эзлэх татварын хувь хэмжээ дундад азийн орнууд болох Казакстанд 47 хувь, Киргизэд 51 хувь Узбекстанд 45 хувь байдаг.

“Торгоны зам” татварын форум нь бүс нутгийн орнуудын татварын албад, бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд нэг дор цугларч, татварын шилдэг туршлагыг хуваалцдаг чухал платформ юм.

Тэд дараах зөвлөмжийг өгч байна:

  1. Татварыг инфляцтай уялдуулан индексжүүлэх
  2. 3–5 жилийн урт хугацааны шаталсан төлөвлөгөө гаргах
  3. Хууль бус худалдаатай тэмцэх хяналт, шалгалтыг сайжруулах
  4. Огцом өсөлтөөс зайлсхийх

Эцэст нь, тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилго зөв боловч хэрэгжүүлэх арга барил нь бодлогын амжилтыг тодорхойлдог. Олон улсын туршлагаас харахад татварыг үе шаттай, судалгаанд суурилсан байдлаар нэмэгдүүлэх нь илүү тогтвортой, үр дүнтэй шийдэл гэж үзэж байна.

Тайлбар: Нийтлэлд ашигласан мэдээлэл нь Узбекистаны Самарканд хотноо 2026 оны 5 сард зохион байгуулагдсан  “Торгоны зам” татварын форумд оролцсон олон улсын татварын мэргэжилтний илтгэл, ярилцлагад үндэслэсэн болно.

(https://youtu.be/Ov3JeR5Aa3k?si=qULsLAxn55_ircit

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан