gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.26
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.26
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Авлигын хэрэг: “Танайхыг ₮40 саяар торгоно, эсвэл надад ₮13 саяыг бэлнээр, баримтгүй гаргаж өг”

Г.Тэгшсүрэн
Нийгэм
5 цаг 41 минутын өмнө
Twitter logo

Дулаан хангамжийн инженер О.Ж "Шинээр ашиглалтад орсон орон сууцыг Улсын комисс хүлээж авах актад гарын үсэг зурахгүй. Техникийн давхрын халаалтын зардалд 40 сая төгрөгийн торгууль ногдуулна. Эсвэл  13 сая төгрөг бэлнээр өгвөл асуудлыг зохицуулна. Энэ мөнгийг ахлах, нягтлан бодогч нартайгаа хувааж авна" гэх зэргээр барилгын компанийн удирдлагыг хахууль өгөхийг удаа дараа шаарджээ. Иймд компанийн захирал Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар хэрэг илэрсэн байна. 

Гэрч буюу тухайн барилгын компанийн захирал Л.С “Барилгын улсын комиссод салбар байгууллагуудын төлөөлөл 12 хүн томилогдсоны нэг нь О.Ж гэх инженер байсан. Комиссын гишүүд 100 хувийн саналаар барилгыг хүлээж авахаар шийдвэрлэж, бохирын худгийн дулаалга, хаягжуулалтыг хийж дуусгаарай гэдэг үүрэг даалгавар өгөөд тарцгаасан юм.

110 дугаарт "Надаас хүн үндэслэлгүй мөнгө нэхээд байна” гэж мэдээлж, шалгуулахаар хандсан. 

Гэтэл дараа нь Ж инженер бидэнтэй уулзаад “Өмнө нь барьж ашиглалтад оруулсан 7 блок барилгын техникийн давхрын халаалтын зардлыг танай компаниас гаргуулна, үүнийг гаргаж өгөхгүй бол комиссын акт дээр гарын үсэг зурахгүй, шинэ барилгын чинь халаалтын гэрээг байгуулахгүй, айл өрх рүү шилжүүлэхгүй" гэж хэлсэн. 

Тэр 7 блок барилгын дулаан, цахилгааны хэрэглээ, гэрчилгээ нь оршин суугчдад шилжсэн, СӨХ байгуулагдсан, дулааны гэрээ төлбөр нь манайд хамааралгүй болчихсон байрууд юм. Гэтэл Ж нь үндэслэлгүйгээр уг байрнуудын техникийн давхар дахь паарны халаалтын зардлыг манайхаас нэхэмжилж, "Наймдугаар блокийн улсын комиссын акт дээр гарын үсэг зурахгүй. Танайхыг 40 сая төгрөгөөр торголоо, эсвэл 30 хувь болох 13 сая төгрөгийг надад бэлнээр, баримтгүй гаргаж өг, тэгвэл би зохицуулна" гэсэн.

Ж-гийн яриад байгаа торгууль, төлбөр нь огт үндэслэлгүй тул би Авлигатай тэмцэх газрын 110 дугаарт "Хүн надаас үндэслэлгүй мөнгө нэхээд байна” гэж мэдээлж, шалгуулахаар хандсан юм” гэж мэдүүлжээ.

О.Ж-ийн ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 13,000,000 төгрөгийн хахууль өгөхийг удаа дараа шаардсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Ж-ийн өмгөөлөгч "Улсын яллагчийн гаргаж байгаа саналтай мэтгэлцэх зүйл байхгүй. Түүний хувьд нийтийн албан тушаалтан биш. Гэхдээ нийтийн албан тушаалтнуудад хахууль өгөхийг шаардсан үйлдэлдээ гэмшиж байгаа” гэжээ.
Шүүхээс О.Ж-г нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, хахууль авах  гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улмаар О.Ж-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв. Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол. 2026 он

О.Ж-г яагаад нийтийн албан тушаалтан биш гэж үзсэн бэ?

Тэрбээр төрийн захиргааны удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, зөвхөн өөрийн мэргэжлийн, ажлын байрны тодорхойлолтын дагуу техникийн хяналт тавьж ажиллаж байжээ.

Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйл анги нь "Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах" гэмт хэрэгт ял оноох зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан биш ч өөрийн хийх ёстой ажлынхаа хариуд бусдаас мөнгө авч давуу байдал бий болгох, бусдаас мөнгө нэхсэн бол "Хахууль авах" гэмт хэрэг болдог. 

Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйл. Хахууль авах (Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн)
1.Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан