УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хуралдаан эхэллээ. Тус зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзориг дараах мэдээллийг өгөв.
-Бид гурван асуудлыг хэлэлцэн, саналаа нэгтгэлээ.
Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан Боловсролын яамнаас “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц ажлыг эхлүүлсэн.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд буюу 2024 оны УИХ бүрдэж, шинэ Засгийн газар байгуулагдахад ХҮН намаас Боловсролын сайд П.Наранбаяр томилогдсон. Энэ хугацаанд 30 гаруй жил орхигдож, гажуудсан олон асуудлыг засаж залруулах ажлыг санаачилж, амжилттай ажилласан.
Тодруулбал, Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт болон багш, ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд энэ жилийн төсөвт 620 гаруй тэрбум төгрөгийг батлуулж чадсан. Үлдсэн ажлууд нь ч үргэлжлээд явж байна. Л.Энх-Амгалан сайдын хувьд хоёр жилийн хугацаанд "ХҮН" намын боловсролын салбарт дэвшүүлж байгаа ЗГ-ын хөтөлбөрт орсон тодорхой бодлогуудыг дэмжиж, үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдсэн. Боловсролын салбар бол улс орны хөгжлийн суурь салбар бөгөөд тэр ч утгаараа улс төржиж огт болохгүй салбар юм.
2022 онд "PISA" буюу Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ хийгдэхэд "Монголын ЕБ-ын сургуулиудын сурагчдын үнэлгээ олон улсын дунджаас таван жилээр хоцорч байна" гэсэн дүгнэлт гарсан. Үүнд олон жилийн турш хуримтлагдсан асуудлууд нөлөөлсөн байх. Иймд эдгээр асуудлыг ойрын хугацаанд хэрхэн шийдвэрлэж болох талаар танилцуулж, цаашид хамтарч ажиллахаар саналаа дэвшүүллээ. Цаашид "ХҮН" намын зүгээс хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд анхаарах болно" гэв.
"Хог хаягдлын тухай" хуулийн хэрэгжилтийн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун танилцууллаа.
Тэрээр, 2025 оны аравдугаар сарын 8-нд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд "Хог хаягдлын тухай" хуулийн хэрэгжилтийн талаар хуулийн санал, дүгнэлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь dи ажиллаж байна. Хог хаягдал гэдэг бол бүх улс орныг хамарсан том асуудал. Манай улсын хувьд ч тулгамдсан асуудлын нэг болоод байна. Бид нийт хог хаягдлынхаа 97 хувийг булшилж, 3 хувийг боловсруулж байна. Гэтэл Дани улсын хувьд эсрэгээрээ буюу хог хаягдлынхаа 3 хувийг булшилж, 97 хувийг дахин боловсруулж байгаа сайн жишээг дурдаж болно.
Үүнээс гадна манай улсад хар тугалга аюулын хэмжээнд байна. Өөрөөр хэлбэл, олон улсын дундаж хэмжээнээс 500 хувиар илүү гэсэн статистик бий. Мөн нэг асуудал нь хар тугалгыг оруулж ирж байгаа болон хаяж байгаа тоо хэмжээний хооронд асар их зөрүүтэй. Энэ нь бүртгэл маш дутмаг байгааг илтгэнэ. Иймд хуулийн хэрэгжилтээс гарсан дүгнэлтэд үндэслэн Засгийн газарт 13 чиглэлээр тогтоолын төсөл гаргасан. Үүнийг энэ долоо хоногт хэлэлцэнэ" гэв.