gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулахад ₮16.5 тэрбумыг зарцуулна

Б.Азбаяр
Ногоон дэлхий
2026-05-22
Twitter logo

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр дүнтэй байдлыг сайжруулах, урт хугацааны чадавхыг бэхжүүлэх зорилготой “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөр өнөөдөр /2026.05.22/ албан ёсоор нээлтээ хийлээ.

Тус хөтөлбөр нь жишиг тусгай хамгаалалттай газар нутгийг хөгжүүлэхэд шаардлагатай цогц дэмжлэг үзүүлэхээр зорьж байна. Мөн техникийн туслалцаа, грант олгох, захиргаад хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хэрэгжих юм.

Тус хөтөлбөр нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэ Нэйче Консерванси (TNC), Монголын Байгалийн Өв Сангийн хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна.

Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, дэд сайд Б.Мөнхтамир, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо болон салбарын төлөөлөл оролцож, хөтөлбөрийн ач холбогдол, зорилтын талаар байр сууриа илэрхийллээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж буй энэ цаг үед хуулийн үзэл баримтлалд тусгагдсан үр дүнд суурилсан менежмент, тогтвортой санхүүжилт, орон нутгийн оролцоо, хамтын менежмент зэрэг шинэ арга барилыг бодит хэрэгжилтийн түвшинд туршиж, жишиг загвар болгон хөгжүүлэхэд тус хөтөлбөр чухал ач холбогдолтойг онцоллоо.

Мөн Монголын Байгалийн Өв Сангаас зарласан тус хөтөлбөрт өргөдөл гаргах боломжтой нийт 40 хамгаалалтын захиргаанаас 36 нь грантын санал ирүүлсэн нь хөтөлбөрийн хэрэгцээ, ач холбогдол өндөр байгаагийн зэрэгцээ сонгон шалгаруулалт өрсөлдөөнтэй явагдсаныг харуулж байна гэдгийг тодотгож, цаашид төр, олон улсын байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн хамтын ажиллагаанд тулгуурлан Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг олон улсын сайн туршлагад нийцүүлэн хөгжүүлж, байгаль хамгааллын бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монголын байгалийн өв сангийн гүйцэтгэх захирал Э.Номиндарь хэлэхдээ, "Энэ төслийн гол онцлог нь хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагын нэг нь Монголын байгалийн өв сан гэдэг итгэлцлийн сан байгаа. Итгэлцлийн сангийн онцлог нь доноруудын олгож буй санхүүжилтийг олон улсын итгэлцлийн сангуудын тусгай дүрэм журмын дагуу ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар олгодог. Мөн төслүүдийнхээ хэрэгжилт, үр дүнд мониторинг хийж, хандивлагч байгууллагуудад тайлагнадаг онцлогтой.

Энэ чиг үүргийнхээ хүрээнд бид “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн ТХГН-ийн хурдасгуур хөтөлбөрийг гуравдугаар сард бүх захиргаа болон олон нийтэд нээлттэй зарласан. 

Тухайн үед улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 40 захиргаа оролцох боломжтой байсан. Харин манай хөтөлбөрөөс өөр санхүүжилт авч байсан зарим захиргаа хамрагдах боломжгүй болсон юм.  Энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 36 захиргаа идэвхтэй оролцож, өргөдлөө ирүүлсэн.

Сонгон шалгаруулалтын гол зорилго нь Монгол Улсад жишиг тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох. Жишиг гэдэгт зөвхөн байгаль хамгаалал биш, экосистем, ан амьтан, үнэт зүйлсээ хамгаалахын зэрэгцээ сайн менежменттэй байхыг ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл стратеги төлөвлөлт, тогтвортой санхүүж илт, зөв засаглал, аялал жуулчлалыг зөв хөгжүүлэх бодлого, орон нутгийн хамтын ажиллагаа, нутгийн иргэдийн оролцоо зэрэг шалгуурыг харсан.

Тиймээс ТХГН-ийн захиргаад эдгээр шалгуурт хэр бэлэн байгааг хөндлөнгийн техникийн үнэлгээний баг дүгнэж, гаргасан саналын дагуу Монголын байгалийн өв сангийн удирдах зөвлөлөөс 15 захиргааг сонгон шалгаруулсан.

Сонгогдсон захиргаад бэлэн байдлын хөтөлбөрт хамрагдаж, төлөвлөлт болон чадавхаа бэхжүүлнэ. Үүний дараа байгаль хамгааллын нэн тэргүүний ажлуудад 500 сая төгрөг хүртэлх санхүүжилт авах боломжтой. Мөн энэ 15 захиргаанаас дахин шалгаруулж, 3 хүртэлх захиргаанд 3 тэрбум төгрөг хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. ТХГН-йн хувьд санхүүжилтийн асуудал үргэлж дутмаг байсаар ирсэн. Энэ тал дээр бодит дэмжлэг үзүүлж буйгаараа онцлогтой.

Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд, зөвхөн захиргаад төслийг хэрэгжүүлнэ гэсэн үг биш. Тухайн тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх оролцогч тал энэ санхүүжилт, төслийн үр шимийг хүртэнэ" гэв.

Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо хэлэхдээ, тусгай хамгаалалттай газар нутгийн урт хугацааны тогтвортой менежментийг бий болгоход төр, орон нутаг, нутгийн иргэд, хувийн хэвшил болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглээд, хөтөлбөрийн хүрээнд нийт 16.5 тэрбум төгрөгийн грантын санхүүжилт олгохоор шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Түүнчлэн цаашид нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг дэмжих тусгайлсан грантын хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

“ТХГН-ийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд хамгаалалтын захиргаадын менежментийг дэмжих зорилгоор нийт 16.5 тэрбум хүртэлх төгрөгийн грантын санхүүжилт олгох бөгөөд нэг захиргаа 3 тэрбум хүртэлх төгрөгийн дэмжлэг авах боломжтой" гэлээ. 

Эхний шатанд шалгарсан захиргаадын удирдлагууд сэтгэгдлээ илэрхийлэв. 

Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Балхярваа: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын байгалийн өв сангийн хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн ТХГН-ийн хурдасгуур хөтөлбөрт шалгарсандаа баяртай байна.

Нийт тусгай хамгаалалттай газар нутгуудаас ирүүлсэн өргөдлүүдээс манай байгууллага шилдэг 15-ын нэгээр шалгарсан нь манай мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчдын хамтын хөдөлмөрийн үр дүн гэж харж байна. Төслийн санал, өргөдлөө хамтдаа боловсруулж, судалгаа тооцоонд үндэслэн бэлтгэсэн.

Хөтөлбөрийн хүрээнд хамгаалалтын менежментээ сайжруулах, менежментийн төлөвлөгөөгөө боловсронгуй болгох, аялал жуулчлалын бодлого, ойн менежмент, газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө шинэчлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн ирэх жилүүдэд хэрэгжүүлэх ажлуудаа шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит төлөвлөлттэйгээр боловсруулж, хамгааллын менежментээ илүү тогтвортой болгоход анхаарч ажиллана.

Энэ нь зөвхөн байгаль хамгааллын асуудал биш. Орчны бүсийн айл өрхүүдийн амьжиргаа, орон нутгийн эдийн засаг, иргэдийн оролцоотой шууд холбоотой. Байгалиа унаган төрхөөр нь хадгалж үлдэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдтэй хамтарсан тогтвортой хамгааллын тогтолцоог бий болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Төсөвт байгууллагуудын хувьд улсын төсвөөр зөвхөн үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Харин орчны бүсийн иргэдтэй хамтарсан ажил, судалгаа шинжилгээ, ан амьтан, ургамал хамгаалал зэрэг нэмэлт ажлуудад санхүүжилт хүрэлцдэггүй.

Тиймээс энэ хөтөлбөр нь өмнө нь хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан олон ажлыг бодитоор хэрэгжүүлэх боломжийг нээж өгч байгаагаараа онцлогтой. Цаашид төлөвлөсөн ажлуудаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ хурдасгуур хөтөлбөр чухал дэмжлэг болно гэж харж байна. 

Их нарт Байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв: Их Нартын байгалийн нөөц газар нь өөрөө их онцлогтой. Говь, хээрийн бүсэд оршдог, ховор зэрлэг ан амьтантай газар. Мөн хамгаалалтын захиргаа нь төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой.

Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшлийн хамтын гэрээний хүрээнд орон нутгаас тодорхой хэмжээний санхүүжилт авч, үлдсэн санхүүжилтээ өөрсдөө босгон үйл ажиллагаагаа явуулдаг.

Гол тулгамдсан асуудлын нэг нь тогтвортой санхүүжилт байдаг. Харин Их Нартын тусгай хамгаалалттай газар нь олон жилийн судалгаа, мониторинг дээр суурилсан хамгааллын менежментийг хэрэгжүүлдэг онцлогтой. Мөн орон нутгийн иргэдтэйгээ нягт хамтарч ажилладаг.

Тиймээс “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн чиглэл нь манай байгууллагын хэрэгцээтэй яг нийцэж байгаа. Цаг үеэ олсон төсөл учраас бид энэ хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байсан.

Бид зөвхөн өөрсдийн үйл ажиллагааг биш, судалгаанд суурилсан хамгааллын арга барил, орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтарч ажилладаг туршлагаа мөн танилцуулсан. Түүнчлэн дотоод, гадаадын төрийн бус байгууллагууд болон орон нутгийн засаг захиргаатай хамтарч ажилладаг онцлогоо материалдаа тусгаж өгсөн.

Энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал орон нутагт аялал жуулчлал, тусгай сонирхлын аялал, судалгааны ажлуудаа өргөжүүлж, тогтвортой санхүүжилттэй болох зорилго тавьсан.

Сонгон шалгаруулалтын хувьд манай байгууллагын олон талт хамтын ажиллагаа, орон нутгийн оролцоонд тулгуурласан хамгааллын менежментийг үнэлсэн болов уу гэж харж байна.

Сонгон шалгаруулалтыг ил тод, олон талын оролцоонд тулгуурлан зохион байгуулж, техникийн үнэлгээг төр, мэргэжлийн болон түнш байгууллагуудын төлөөлөл бүхий 7 шинжээчээс бүрдсэн хороо гүйцэтгэсэн бөгөөд шалгарсан хамгаалалтын захиргаадыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам албан ёсоор дэмжиж, баталгаажуулжээ.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хамгаалалтын 15 захиргаа нь Монгол орны экологийн бүс бүслүүрийн төлөөллийг бүрэн хамарснаас гадна дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар зэрэг ТХГН-ийн бүх ангиллаас сонгогдсоноороо онцлогтой байна. 

Эдгээр захиргаадын хариуцан хамгаалж буй газар нутаг нь улсын нийт тусгай хамгаалалттай талбайн 40 гаруй хувийг хамарч, Монгол Улсад ажиллаж буй 800 орчим байгаль хамгаалагчийн тал орчим хувийг хамруулж байгаа нь энэхүү грантын санхүүжилтээр дамжуулан хамгаалалтын менежмент, чадавхыг өргөн хүрээнд бэхжүүлэх ач холбогдолтой юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан