Монголын музейн салбарын 80 жилийн ой болон Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Богд Хааны Ордон музей “Энэрэхүй хүч” тусгай үзэсгэлэнг толилуулж байна.
Богд Хааны Ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрладаг бөгөөд Монголын хамгийн баялаг сан хөмрөгтэй музейн нэг юм. Тус музей нь 8000 гаруй үзмэртэй бөгөөд түүхэн сүм хийд, ордон, үзвэрийн танхимуудыг багтаасан цогцолбор хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.
Богд Хааны Ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар "Хааны бэлгэдэл болсон Хар луу өдрийг тохиолдуулан “Хаан ордны хавар” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэндээ мэндчилгээ өргөн дэвшүүлье. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаан ордны хавар” үйл ажиллагаа ийнхүү эхэллээ.
"Тавдугаар сарын 18-ны өдөр бол Дэлхийн музейн өдөр юм. Дэлхийн олон улс, ард түмэн энэ өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг. Энэ жил бид “Хуваагдаж буй дэлхийг нэгдмэл болгоё” урианы дор энэхүү өдрийг тэмдэглэж байна. Иймээс Богд Хааны Ордон музей энэхүү уриалгын хүрээнд “Энэрэхүй хүч” үзэсгэлэнг дэглэн толилуулж байгаа юм.
Тус үзэсгэлэнгээр дэлхий ертөнцийн энх амгалан, энх тайван оршихуйн үндэс болсон асрал энэрлийн үзлийг бурхны шашин дахь Мигжид Жанрайсэг бурхны нигүүлсэнгүй үйлсээр дамжуулан тайлбарлан хүргэнэ.
Мэлмийгээр дурайн болгоогч хэмээн алдаршсан Мигжид Жанрайсэг бурхан нь хамаг амьтныг энэрэн нигүүлсэж, асран тэтгэхийн зэрэгцээ аливаа харшлах шалтгааныг арилган, өвчин тахал, гай зовлон, нүгэл хилэнц, оюуны хир буртаг, гэм алдааг ариусгаж, эв зохицол, буян хишгийг дэлгэрүүлдэг хэмээн шүтэгддэг.
Түүнчлэн ном сургаалын гүн ухааныг гийгүүлэн, дээд утгыг ухааруулж, эх болсон зургаан зүйл хамаг амьтанд түргэн туслах тангарагт үйлст бурхан хэмээн хүндэтгэн дээдэлдэг. Манай үзэсгэлэнгээс XIX зууны сүүл үеэс XX зууны эхэн үед бүтээгдсэн Мигжид Жанрайсэг болон Ногоон Дарь эх бурхдын олон төрлийн дүр бүтээлийг нэг дороос үзэх боломжтой.
1911 онд Богд хааны зарлигаар бүтээгдсэн “Мэлмийгээр дурайн болгоогч” хэмээх Мигжид Жанрайсэг бурхныг Монголын ард түмэн нийтээрээ хандиваа өргөн бүтээсэн түүхтэй. Үүнийг Монгол Улс дэлхийн газрын зураг дээр дахин сэргэн мандаж, тусгаар тогтносон улс болсон бэлгэдэл хэмээн үздэг. Үүний адил өнөө цагт энэхүү “Энэрэхүй хүч” үзэсгэлэнгээр дамжуулан энэрэл, эв нэгдлийн үзэл санааг олон нийтэд хүргэж байна" хэмээв.

Мөн үйл ажиллагааны нээлтийн үеэр Уран хатгамалч С.Буд ханийнхаа хамт Монгол уран хатгамлаар урласан “Хос шаглаа” бүтээлээ өргөн барьсан юм. Энэхүү бүтээл нь хаан, хатны сэнтийг хөх тэнгэрээр оройг нь бэлгэдэн, хорол тооныг төвд нь залж, язгуурын таван өнгийг шингээн урлажээ.
Богдын бор заан
VIII Богдыг хүрдэн орчуулагч Загарвардийн хаан хэмээн үзэж, хаан төрийн долоон эрдэнийг бүрдүүлэн өргөсөн байдаг. Тэдгээрийн нэг болох зааныг Орос улсаас авчирчээ.
Эрдэнэ дайчин чин ван Ханддорж тэргүүтэй Монголын элч төлөөлөгчид 1912-1913 онд гадаад улс орнуудад айлчлах үеэрээ уг зааныг 22 мянган мөнгөн рублиэр худалдан авсан байна. Улмаар 1914 оны хавар зааныг хөтлөн тууж, гурван сарын турш аян зам туулсны эцэст Их Хүрээнд авчирсан байна.
Тус заан 1914-1925 оны хооронд буюу 11 жилийн турш хааны ордонд амьдарсан бөгөөд түүний нэмэлт тэжээлд өдөр бүр 21 ширхэг мантуу, 2 жин шар тос, 3 шанага улаан чавга өгдөг байжээ. Мөн Ногоон ордны хэрмэн хашааны баруун талд байрлах дүнзэн байшинд байрлуулан тэжээж, өвлийн улиралд дулаалга хийж, гал түлэн өвөлжүүлдэг байсан аж.
Богд хааны өвлийн ордон
VIII Богд Жавзандамбын Өвлийн ордон болох хоёр давхар Орос загварын байшинг Хаант Орос улсын барилгачдын боловсруулсан зураг төслөөр барьжээ.
Манж Чин гүрний эзэн хаан буюу “буруу номтны байшин” бариуллаа хэмээн зэмлэсэн тул нэмэлт засвар хийж дээвэрт нь алтан ганжир байрлуулан, дээврийн доод талын хананд бадамлянхуа цэцгэн хээ зурж тэрхүү хэл амыг дарж байсан гэдэг. Энэ байшиндаа VIII Богд Жавзандамба, хатан Дондовдуламын хамт 20 орчим жил өвлийн улиралд амьдарч байсан байна.
Тус үзэсгэлэн энэ сарын 18-28-ныг дуустал үргэлжлэх бөгөөд өндөр настан, тусгай хэрэгцээт иргэд болон 0-16 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Мөн насанд хүрэгчид болон оюутнууд тасалбараа 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой аж.
Гэрэл зургийг: Т.Бархас