Куба улсын эдийн засгийн сайд шатахууны нөөцөө бүрэн шавхаж, ямар ч түлш шатахуунгүй болсон гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр улсын эрчим хүчний систем нь маш хүнд нөхцөлд орсныг онцлоод одоогоор зөвхөн дотоодын хийн олборлолтод түшиглэж байгаа гэв.
Түүний хэлснээр АНУ-ын газрын тосны хоригийн улмаас нийслэл Хавана хотын зарим дүүрэгт өдөрт 20-22 цагийн цахилгааны хязгаарлалт хийж байгаа аж.
Үүнээс улбаалан эмнэлэг, сургууль, төрийн байгууллагууд хэвийн ажиллаж чадахгүйд хүрчээ.
Цахилгааны тасалдалтай холбоотойгоор Хавана хотод иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж эхэлсэн.
Куба улс Венесуэл болон Мексикийн газрын тосны импортод ихээхэн түшиглэдэг байсан.
Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Куба руу шатахуун нийлүүлдэг орнуудад татвар ногдуулна гэж сүрдүүлснээс хойш дээрх хоёр улс нийлүүлэлтийн хэмжээг эрс багасгасан.
АНУ энэ долоо хоногт Кубад 100 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх саналаа дахин илэрхийлсэн бөгөөд үүний хариуд Кубын коммунист тогтолцоонд шинэчлэл хийхийг шаарджээ.
Эх сурвалж: ВВС