Албан тушаалын, залилангийн, хуульч мэргэжлийн ажлаа хууль бусаар ашигласан. Нэмээд хүнийг амиа хорлох нөхцөлд хүргэсэн гэх хэд, хэдэн зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүх өнгөрөгч баасан гарагт (2026.02.06) шийдвэрлэв.
Албан ёсны шүүхийн шийдвэрийн тоймыг ЭНД-ээс унших боломжтой.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бэлтгэсэн “Шүүхийн шийдвэрийн тойм”-оос харахад шүүхээс прокурорын яллах дүгнэлтийг заримыг хэрэгсэхгүй болгож, заримыг хөнгөрүүлэн өөрчилж, нэг хүнийг бүрэн цагаатгажээ. Нэг хэрэгт нийтдээ долоон хүн холбогдсон. Эхнээс нь тайлбарлавал:
Хамгийн тодорхой шийдвэр нь Ш.Батхолбоогийнх байв. Прокурор түүнийг “худал мэдүүлэх” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн. Гэвч шүүх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, бүрэн цагаатгасан байна. Өөрөөр хэлбэл, түүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний үйлдэл хийгээгүй гэж шүүх дүгнэжээ.
Тэгвэл шүүхийн дүгнэлтээр Б.Мандахбаяр нь энэ хэрэгт хамгийн ноцтой оролцоотойд тооцогдов. Түүнийг албан тушаалын гэмт хэрэгт хатгагчаар оролцсон, залилах гэмт хэргийг их хэмжээний хохиролтой үйлдсэн, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулахад хатгагчаар оролцсон гэж үзсэн байна. Эдгээрийг нэгтгэн түүнд нийт есөн жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эндээс Б.Мандахбаяр хэн нэгнийг гэмт хэрэг үйлдүүлэх гэж хатгасан нь тодорхой болов. Тэр хүн Ц.Гантулга болох нь мөн шүүхийн тоймоос ойлгогдож байна. Учир нь Ц.Гантулгыг албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж шүүх үзэж төрийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгожээ. Түүнээс гадна П.Энхтогтох ч мөн адил уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон буруутайд тооцогдож ижил хугацаанд төрийн албанд томилогдох эрхээ хасуулж, 15 сая төгрөгийн торгууль авсан байна. Ингээд хатгасан, гүйцэтгэсэн гэх гурван хүн тодорхой болж байна.
Тэднээс гадна П.Одонтунгалаг, Б.Батсүх нар бол хуульчид. Тэднийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэм буруутайд тооцсон. Улмаар П.Одонтунгалагийн хуульчийн эрхийг хоёр жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгосон бол Б.Батсүх нэг жилийн хугацаанд эрхээ хасуулж, 5.4 сая төгрөгийн торгууль хүлээв.
Нэмээд Э.Амарбат гэж өөр нэг шүүгдэгч бий. Түүнийг Б.Мандахбаяраас хахууль авсан, Б.Мандахбаярыг түүнд хахууль өгсөн байж болзошгүй гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Шалтгаан нь, хахуулийн гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдоогүй. Ингээд түүнд холбогдох хахуулийн хэрэг хэрэгсэхгүй болсон ч албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэж, төрийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, 27 сая төгрөгөөр торгожээ.
Ингэснээр нэг хэрэгт холбогдсон долоон хүний нэг нь бүрэн цагаатгагдаж, хоёрынх нь хахууль өгсөн, авсан гэх үйлдэл хэрэгсэхгүй болж, харин бусдынх нь албан тушаалын болон бусад гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ. Шүүх прокурорын яллах дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй. Харин нотлох баримтад тулгуурлан хэсэгчлэн өөрчилж шийдвэрлэжээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн дараах зүйл ангиар шүүв. Үүнд:
Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл. Хахууль өгөх
1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.3 дугаар зүйл. Залилах
2.2. бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.2 дугаар зүйл. Худал мэдүүлэх
1.Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах
2.Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
10.4 дүгээр зүйл.Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.14 дүгээр зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах
2.Прокурор, эсхүл өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.