gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“МИ-8”-ын ослоор амиа алдагсдад зориулж гэрэлт хөшөө босголоо

Нийгэм
2008-06-16
0
Twitter logo

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан түймрийг унтраахаар явсан "МИ-8" нисдэг тэрэг өнгөрсөн жилийн зургадугаар сарын 14-нд осолдож, 15 хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдал болсон билээ. Тэрхүү гашуун түүхт өдрөөс нэг жилийн дараа буюу уржигдар тэдэнд зориулан босгосон гэрэлт хөшөөний нээлтийн ажиллагаа болов. Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын харьяа Аврах тусгай ангийн хашаанд барьсан хөшөөний нээлтэд осолд өртөгсдийн ар гэрийнхэн, Онцгой байдлын болон Хилийн цэргийн бие бүрэлдэхүүн хүрэлцэн иржээ. Ёслолын арга хэмжээ 11 цагт болох ёстой байсан ч амь үрэгдэгсдийн эхнэр хүүхэд, аав, ээж, ах дүү хамаатан садангууд нь 10 цагт ирсэн байв.

Гартаа цэцэг барьсан тэд, чимээгүйхэн гашуудаж, нулимсаа арчин зогсоцгооно. Ингээд товлосон цагтаа хөшөөний нээлт эхэллээ. "Гамшиг ослоос ард иргэдээ хамгаалах хэцүү бөгөөд хүнд үүргийг онцгой байдлын бие бүрэлдэхүүн хүлээдэг. Өнгөрсөн жилийн энэ өдөр эмгэнэлт явдал болж 15 дайчин эр маань харамсалтайгаар амиа алдсан. Өнөөдөр ч бас галын голомтод аврагчид маань ажиллаж байгаа. Тэд дайчин нөхдийнхөө үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна" хэмээн ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр хэлсэн үгэндээ онцоллоо.

Мөн талийгаачдын ар гэрийнхнийг төлөөлж шүхэрчин, гал сөнөөгч Ц.Болдын эхнэр Ч.Тунгалаг "Энэ өдөр бидний хайрт нөхөр, аав, хүү маань эх орныхоо төлөө өргөсөн тангаргаа биелүүлэхээр үүрээр шүхрээ үүрч яваад эргэж ирээгүй юм. Биднийг хүнд хэцүү цагт сэтгэл зүрхээрээ түшиж, тулж байсан Монголынхоо нийт ард түмэнд талархсанаа илэрхийлье. Үр хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлнэ гэдгээ гэрэлт хөшөөний тань өмнө амлаж байна" хэмээн хоолой зангируулан хэлэв. Төрийн дуулал эгшиглүүлэн хөшөөг нээхэд галын дөлийн хэлбэртэй чулуун дээр "Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн аврагч дайчдынхаа гэгээн дурсгалд зориулав" хэмээн сийлжээ. Талийгаачийн ар гэрийнхэн нь хөшөөнд цэцэг өргөж, мөргөсний дараа дайчин нөхөд нь ёслов.

Нээлтийн дараа амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнтэй нь уулзаж амьдрал ахуйнх нь талаар ярилцсан юм. Шүхэрчин, гал сөнөөгч Ц.Ганболд агсны эгч Ц.Пүрэвсүрэн "Ц.Батбаяр хотын дарга байхдаа байр өгнө гэчихээд 19.5 сая төгрөг өгсөн. Энэ мөнгөөр нэг өрөө байр ч авч хүрэхгүй болсныг хүн болгон мэдэж байгаа шүү дээ. Зээл нэмж аваад байр авчихсан. Онцгой байдлын ерөнхий газраас хуулийнхаа дагуу боломжийн хэрээр тусалж хоёр хүүхдийг нь үнэ төлбөргүй хувийн сургуульд сургаж өгч байгаа" хэмээн нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн ярилаа. Л.Баярмагнайн аав И.Лхагвасүрэн "Хүү маань эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад амиа алдсан. Харамсч гашуудаад амьдруулчих биш дээ" гэв. Харин түүний эхнэр У.Төмөр "Онцгой байдлынхныг хараад хүү минь амьд байгаа юм шиг л санагдаж байна. Төр засаг талийгаачийн хань ижил гэдэг утгаар нь эхнэрүүдэд нь хандив тусламж өгдөг. Эх хүнийг бүр орхичихсон. Эмгэнэлтэй явдалд эхчүүд нь хичнээн шаналж явж байгааг мэдэхгүй байна. Бусад аав, ээж нар бас үүнийг л хэлэхийг хүсч байгаа" гэлээ. Энэ мэтчилэн тэд төр засгийн удирдлагуудад сэтгэл дундуур байв. Мөн "МИ-8"-ын ослын буруутан олдохгүй, хариуцлага тооцох хүн байхгүйд гомдолтой байлаа. Харин тэднийг баярлуулсан нэг зүйл бол дурсгалын гэрэлт хөшөө. Уг нь хөшөөний оронд Алтан-Өлгийд талийгаачдын шарилыг тойруулан дурсгалын хана, гинжин хүрээ барих гэж байжээ. Гэтэл ар гэрийнхнийх нь хүсэлтээр Аврах тусгай ангийн хашаанд сүндэрлүүлсэн юм байна. Хөшөөний галын дөл 15 талстаас бүрджээ. Дөрвөн талдаа гэрэлтэй энэ хөшөө шөнийн цагаар ч гэрэлтэх учиртай гэнэ. Хөшөөг ОБЕГ-ын хандивын дансанд цугларсан 6.3 сая төгрөгөөр босгожээ. Харин хөшөөг талийгаач дээд ахмад Г.Цэрэннямын ах уран барималч Г.Сэрээтэр үнэ төлбөргүй урласан юм байна.

М.Мөнхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан