БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин өчигдөр (2022.08.28) Улаанбаатарт газардсан. Тэрээр өнөө өглөө Б.Батцэцэг сайдтай хэлэлцээ хийн, төрийн гурван өндөрлөгтэй уулзав.
Пак Жин сайдын намтрыг сөхвөл баруунд дээд боловсрол эзэмшсэн байна. Нью-Йоркийн их сургуульд хууль, Оксфордын их сургуульд улс төр, Харвардын их сургуульд төрийн захиргааны чиглэлд магистрын зэргээ тус тус хамгаалжээ.
Пак Жин өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдсон байна. 1978 онд Сөүлийн үндэсний их сургуулийг төгсөөд Гадаад харилцааны яаманд шалгалт өгч тэнцэн, ажилд орж байжээ. Өнөөдөр өглөө Гадаад харилцааны яаманд болсон хэвлэлийн хуралд Пак Жиний сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Монгол Солонгос улсууд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны дараа би айлчилж байна. Биднийг халуун дотноор хүлээн авсан Б.Батцэцэг сайдад баярлалаа.
1. Бид стратегийн түншлэлийн харилцаагаа батжуулахад санал нэгдэв. Үүний тулд төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалыг хэрэгжүүлнэ. Энэ оны сүүлээр хоёр улсын Засгийн газар хоорондын комисс хуралдана. Хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын уулзалтыг мөн зохион байгуулна.
2. Монгол Зүүн Хойд Азийн стратегийн түшиц улс юм. Мөн ардчилал, хүний эрхийн нийтлэг үнэт зүйл бидний дунд бий. Бид Монгол Улсыг АПЕК гэх мэт олон улсын байгууллагуудад идэвхтэй дэмжинэ.
3. Эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээ, уул уурхай, уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, хөдөө аж ахуй, шинэ хот байгуулах салбарт бодит хамтын ажиллагаа эхлүүлнэ. Дэлхийд байгалийн баялгаараа аравдугаарт ордог Монгол БНСУ-ын нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хагас дамжуулагчид ашиглах газрын ховор элементийг БНСУ-ын технологитой уялдуулахад идэвхтэй хамтран ажиллана. Ховор металлын хайгуулын хүрээлэнг ойрын хугацаанд байгуулна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулах ажлыг шуурхайлна. Хөрөнгө оруулалтын асуудлыг ойрын хугацаанд шийднэ.
4.Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах туршлагаа та бүхэнтэй хуваалцана.
5. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэрээнд бид урьдчилсан байдлаар гарын үсэг зурлаа. Энэ салбарт хөрөнгө оруулах талаар тусгасан. Хоёр орон хүлэмжийн хийн хувиа бууруулахад энэ гэрээ хувь нэмэр оруулна.
6. ХАА-н салбарт технологи хөгжүүлэх нэвтрүүлэх, шинэ сортын үр нэвтрүүлнэ. Шар шороон шуурганы эсрэг хамтдаа тэмцэнэ.
7. "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийг дэмжин, монгол эмч нарыг БНСУ-д сургана.
8. Монголд БНСУ-ын 1500 орчим иргэн амьдардаг. Тэдэнд дэмжлэг үзүүлэх асуудлыг би Монголын эрх баригчдад тавилаа.
9. Умард Солонгос Улсыг цөмийн зэвсгээс татгалзуулах, манай Ерөнхийлөгчийн зоримог санааг би Б.Батцэцэг сайдад танилцуулав. Тэрээр биднийг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Солонгосын хойгт энх тайван тогтоох чиглэлээр олон улсын байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана. 2030 онд болох дэлхийн экспог бид эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байна. Энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг бид Монголын талаас хүслээ.
Бидний албан ёсны хэлэлцээ өнөөдөр амжилттай болсонд баяр хүргэн, ойрын хугацаанд Б.Батцэцэг сайд таныг манай солонгын оронд тавтай морилохыг урьж байна гэв.