Өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 2-нд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д осол гарсан.
Тус өдрийн шөнийн 00:27 цагт Хан Уул дүүргийн 3-р хороо “ТЭЦ III цахилгаан станцад гал гарлаа” гэх дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ. Ослын улмаас нэг ашиглалтын инженер амиа алдаж, нэг хүн угаартсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн юм.
Иймд бид ослын дараах нөхцөл байдлыг тодруулахаар “ДЦС-3” ТӨХК-ийг зорилоо. Биднийг очиход харуул хамгаалалтын ажилтан угтаж, “Холбогдох мэргэжилтнүүд ослын шалтгааныг тодруулахаар өнгөрсөн долоо хоногт энд ажилласан. Одоогоор гадуур ажиллаж байгаа тул мэдээлэл өгөх хүн байхгүй байна” гэв.
Ослын талаар өнгөрсөн долоо хоногт (06.12) Эрчим хүчний шилжилт ба экологи” эрдэм шинжилгээний хурлын үеэр Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал Х.Энхжаргал дараах тайлбарыг өгсөн юм.
-“ТЭЦ-3” ТӨКК-д гарсан ослыг мэргэжлийн үүднээс тодорхой судалж үзсэн. Яах аргагүй цахим орчинд тархсан мэдээлэлтэй ойролцоо дүгнэлттэй байна. Хөндлөнгийн хүний өнцгөөс харахад, хуучирсан техник, технологийн асуудлаас гадна ажлын хариуцлагаас болчхов уу даа гэж харж байна.
Учир нь тухайн үед тус станц нь 0 зогсолт хийсэн байх агшинд энэ үйл явдал болсон. Үүнийг онолын хувьд тайлбарлахад нэлээн нарийн асуудал бий. Энэ бол улс орны бодлогын хэмжээнд яригдах асуудал тул нарийн тодорхой хэлэх боломжгүй.
Дулааны ачааллыг ирэх өвөлдөө хаах асуудлыг эхэнд тавих ёстой.
Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүний хувьд цахилгааныг засварлахад нэлээн эх үүсвэр орно. Ирэх 11,12-р сар гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн асуудлыг шийдэхээр ажиллана.
Нийслэлийн хэмжээнд дулааны асуудал яах аргагүй хүндэрнэ. ДЦС-4 (Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц)-ын үндсэн болон туслах бойлерыг 100 хувь ажиллуулна гэж тооцоолбол, нэлээн ачаалал үүснэ. Тэгэхээр “Амгалан” дулааны станцыг бүрэн хэмжээнд ажиллуулах хэрэгтэй.
Мөн “ДЦС-3”-ын зуухнууд харьцангуй гайгүй тул бага зэргийн засвар хийчихвэл энэ өвлийн ачааллыг айх аюулгүй, гайгүй давчихна” гэв.
Одоогоор ослын дүгнэлт гараагүй ч Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар цахим хуудастаа (06.05) өдөр дараах тайлбарыг нийтлэв.
Тэрээр, 2025 оны 6 дугаар сарын 3-нд шилжих шөнө "ДЦС-3"-ын Өндөр даралтын хэсэгт гарсан ослын улмаас 1200-1500 тн орчим халуун ус буюу 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдож, ХУД-ийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын Академи, Хүннү, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал, Баруун 4 замаас Чингис зочид буудал хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурахаар болж байна.
Шинэ Засгийн газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ.
Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 200MBт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж, 2024-2025 оны өвлийг давсан.
Харамсалтай нь энэ ослоор эрдэнэт хүний амь эрстэж, улсад ихээхэн хохирол учирлаа. Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна" гэв.