gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     10.20
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 -1
Зурхай
 10.20
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 10.20
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“G20” бүлэгт Африкийн Холбоо шинээр элсэв

А.Номин
Дэлхийд
2023-09-11
18
Twitter logo

  • Энэ жилийн "G20" бүлгийн уулзалт Энэтхэг улсад зохион байгуулагдлаа
  • 55 орны нэгдэл бүхий Африкийн Холбоог гишүүнээр элсүүлэв
  • Эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, уур амьсгал, Орос-Украины дайны асуудлаар хэлэлцжээ

Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай, аж үйлдвэржсэн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт жил бүр болдог. Энэ жилийн уулзалтыг Энэтхэг улс зохион байгуулсан юм.

“G20” буюу “Хорийн бүлэг”-т 55 орны нэгдэл бүхий Африкийн Холбоог элсүүлэхийг гишүүн улсууд хүлээн зөвшөөрснөөр тус бүлэг шинэ гишүүнтэй болж байна.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн уулзалтаар улс орнууд дэлхийн эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, уур амьсгал, хүрээлэн буй орчин болон Орос-Украины дайны асуудлаар хэлэлцжээ.

Тодруулбал гишүүн улсууд дайнд ОХУ-г шууд буруутгаагүй ч Украинд энх тайван хэрэгтэй бөгөөд газар нутгийг нь хүчээр эзлэн түрэмгийлэх нь буруу гэдэгт санал нэгдсэн байна.
“G20”-ийн удирдагчид 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцож, нүүрсний эрчим хүчийг бууруулалгүй багасгах шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн ч цаг уурын томоохон зорилтуудыг дэвшүүлж чадаагүй аж.

Мөн АНУ, Энэтхэг, Саудын Арабын удирдагчид Ойрхи Дорнод болон Өмнөд Ази, цаашлан Европыг холбосон төмөр зам, боомт байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. 

Энэтхэг улсын хувьд энэ жилийн уулзалтыг зохион байгуулсан нь дэлхийд дипломат харилцаа болон эдийн засгийн хувьд нөлөө бүхий улс гэдгээ зарлаж, Энэтхэгт хөрөнгө оруулалт, гадаад худалдааг татах боломж болсон гэв.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар энэ удаагийн уулзалтад оролцоогүй юм. Бүлгийн ирэх жилийн уулзалтын Бразил улсад зохион байгуулна. 

Эх сурвалж: Ройтерс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан