Нэг сонгуулийн мөчлөгт хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан өмнөх сонгуулийн
дэлгэрэнгүй бичиг баримт хэрэггүй болон устгагддаг журамтай. Одоо 2008 оны
сонгууль хаяанд ирсэн тул өмнөх сонгуулийн санал өгсөн хуудсуудыг архиваас
зайчилж устгаж байгаа.
Энэ ажлын дундуур нэг хачирхалтай явдал болжээ. УИХ-ын сонгуулийн 51-р тойрог
буюу Хэнтий аймгийн сонгогчид тэр жил хэрхэн саналаа өгсөн хуудсуудын зарим нь
алга болчихсон байна. Сонгуулийн дүн гармагц саналын хуудсуудыг хаяглан
багцлан боож нягтлан олны нүдэн дээр лацдаад далд хийдэг. Ер нь сонгууль өнгөн
дээрээ их сүртэй байдаг биз дээ. Саналын хайрцгийг хүртэл олны өмнө дээш доош
нь харуулаад л.
Тэгсэн чинь хуудас нь дутуу, нөгөө сүржин гэрч мэрч болсон лац нь бүр алга болчихсон
саналын хуудсууд сая гарч ирлээ. Аль дөрвөн жилийн өмнө улсын архивт байх ёстой
баримт хэдхэн хоногийн өмнө улс төрийн нэгэн намын байрны подвальд хэвтэж
байсныг нь олжээ. Тэр нам нь мэдээж МАХН.
Энийг яагаад одоо хүртэл байх ёстой газар нь хүргэж өгөөгүй юм гэж тэр үеийн
сонгуулийн хороонд ажиллаж байсан МАХН-ын зүтгэлтнээс асуухад
-Мартчихаж гэсэн гэнэ. Ингэж хэлж байгаа хүн нь тухайн үед аймгийн ИТХТ-ын
нарийн бичгийн дарга, сонгуулын хороон дарга байсан Г.Гантогоо гэдэг нөхөр аж.
Тэрээр одоо хувиараа хөдөлмөр эрхэлж, махны зоорь ажиллуулдаг гэсэн.
Тэр жил “Тавин нэг” дээр Ардчилсан намаас одоогийн Хэнтийн Засаг дарга С.Жаргал,
МАХН-аас У.Хүрэлсүх гишүүн хоёр өрсөлдсөн юм. У.Хүрэлсүх 50.1 хувийн санал авч,
С.Жаргал нь 49.9 хувиар ялагджээ. Ердөө 100 орчим хүнээр ялагдсан тоо байдаг.
Гадуур хүмүүс болохоор уг нь би Жаргалд л саналаа өгсөн юмсан. Ямар сонин юм
гэсхийгээд өнгөрчээ. Сонгуулийн дараа Ардчилсан намынхан хэл ам хийж, саналын
хуудсуудыг дахиж нэг сайн нягталж тоолмоор байна гэхэд аймгийн цагдаагийн
дарга н.Дорж:
-Дээрээс битгий дахиж тоолуул гэсэн үүрэг өгсөн гээд саналын хуудсуудыг зохих
газар илгээжээ. Хожим саналын хуудсуудыг хаа байгаа талаар нэлээд хайж тандсан
боловч олдоогүй аж. Архив юмуу сонгуулийн хороон дээр очихоор ирээгүй гээд
байдаг. Гэтэл яах аргагүй саяын устгалаар гаргаж авчрахаас өөр аргагүй болохгүй
юу. Бүр алга болсон гэвэл эрүүгийн хэрэгт татагдана. Тэгэхээр авчрахаас
яахав. Хамгийн гайтай нь хүлээж авах албан тушаалтан нь Хэнтий аймагт орон
нутгийн сонгуулиар гарч ирсэн Ардчилсан намын нөхдүүд байдаг. Хэрэв Хэнтийн
удирдлагад Ардчилсан намынхан байгаагүй бол уг хэргийг хэн ч мэдэлгүй өнгөрөх
байж. Одоо бусад хорин аймагт МАХН засаглал барьж байгаа. Тэнд өмнөх сонгуулийн
бичиг баримт устгах явцад ямар нэгэн хэл ам гарахгүй байна.
Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга С.Жаргалаас тодруулахад:
-Тухайн үед би аймгийн Засаг болоогүй байсан. Тэр үед аймгийн удирдлага МАХН-ын
гарт байлаа. Намаасаа сонгуульд нэр дэвшээд жаахан гомдолтой ялагдсан нь үнэн.
Гэхдээ би шүүхдэж барьж яваагүй. Тэгээд энэ асуудлыг хаяж харин орон нутгийн
сонгуульд өрсөлдсөн. Энэний үр дүн гарч аймаг орон, уугуул нутагтаа зөндөө юм
хийх сайхан боломж гарсанд бараг олзуурхаж байна” гэлээ.
Сонгуулийн баримт бичгийн лацыг нь мулт татахдаа хүрснийг бодоход өмнөх сонгууль
ер нь цагаандаа гарсан үйлдлээр арвин байжээ. Одоо нэгэнт бүрэн эрхийн дөрвөн
жилийн хугацаа дуусч сонгогдсон гишүүн нь “ажил”-аа хийгээд дуусч буй тул хэл
ам гаргах оройтсон. Харин одоогийн сонгуульд л ийм алдаа завхрал дахих вий
гэдгийг сайн хянамаар юм байна.
Г.Мандуул