Монголын үндэсний эв нэгдлийн нам гэж сонгуулийн үеэр л олонд нэр нь дуулддаг улс төрийн нэг хүчин байлаа. "Их засаг" их сургуулийн захирал Н.Ням-Осор 1994 онд энэ намыг үүсгэн байгуулж, даргаар нь 14 жил тасралтгүй ажиллажээ. Эднийх 18 мянган гишүүнтэй гэдэг аж. Намынх нь Гүйцэтгэх зөвлөл хэдхэн хоногийн өмнө хуралдаад ИЗН-тай нэгдэх шийдвэр гаргасан юм байна. Түүнийгээ баталгаажуулж ИЗН-д нэгдэх гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.
Тэгвэл МҮЭНН-ыг өлгийдөн авсан ИЗН гуравдагч хүчний орон зайд тодорхой байр сууриа эзэлсэн нам юм. Н.Ням-Осор тэднийд дагаар орсноор ИЗН-ын нэр өөрчлөгдөхгүй гэнэ. Сонгуульд нэр дэвших элдэв болзол тавиагүй. Шинээр орсон намынхаа шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Харин ИЗН-ын Улс төрийн зөвлөлд өөрийг нь багтаана гэдэгт итгэж буйгаа Н.Ням-Осор нуугаагүй. "Экс" МҮЭНН-аас тодорхой хүмүүсийг удирдах байгууллагадаа оруулахыг хүсч байгаагаа ИЗН-ын дарга С.Оюун, ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригт нар хэлсэн. Эдний намын хувьд 76 мандатын тоогоор нэр дэвшүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Намын анхан шатны нэгжээс олонхийн санал авсан 50-иад нэр дэвшигч тодорсныг М.Зоригт хэллээ. Ирэх сарын дундуур Гүйцэтгэх хороо нь хуралдаж нэр дэвшигчдээ эцсийн байдлаар зарлахаар төлөвлөж буй юм байна.
Э.Төр