Цар тахал, Оюутолгойн асуудлаар шуугьж байх зуур бидэнд хамгийн хурдан хугацаанд ашгаа өгөх мөн эдийн засгийг богино хугацаанд сэргээх ганц найдвар бол Эрдэнэс таван толгойн мега төсөл. Хөрөнгийн зах зээл идэвхжиж байгаа энэ үед олон тоглогч танд бонд, хувьцаа, биткойн, койн санал болгож буй ч бид 1072 хувьцаатай компанидаа найдаж, итгэхээс өөр гарцгүй санагдана.
Учир нь хамгийн хурдан 2-3 жилийн дотор ашгаа өгөөд эхэлнэ. 2021, 2022 онд тус компани ногдол ашиг хуваарилахгүй гэж мэдэгдээд байгаа ч ирэх 2023-2025 оноос жил бүр нэг иргэн 680 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй.
Хөрөнгийн зах зээл идэвхжиж байгаа энэ үед олон тоглогч танд бонд, хувьцаа, биткойн, койн санал болгож буй ч бид 1072 хувьцаатай компанидаа найдаж, итгэхээс өөр гарцгүй санагдана.
Тэгэхээр хоёр жил бүсээ чангалж мега төслийн хүрээнд хийгдэх усан хангамжийн эх үүсвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц,төмөр зам зэрэг логистекийн эрсдэлээ шийдвэрлэхэд л бид ковидын дараах эдийн засгийн сэргэлтэд очих болоод байгаа юм.
Эдийн засгийн өгөөж нь тодорхой болсон хэрэгжих нөхцөл нь бүрдсэн мега төслүүдийн нэг нь яах аргагүй Тавантолгойн бүлэг ордын нэг “Эрдэнэс тавантолгой” юм. Техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаж зураг төсөл нь хийгдсэн зарим нь эхнээсээ хэрэгжээд явж байгаа төсөл. Өөрөөр хэлбэл, олон улсын төвшинд өрсөлдөж ойрын 2-5 жилд өмнөхөөс илүү орлого бие болгох борлуулалт өндөртэй төсөл гэж ойлгож болно.
Түүнчлэн иргэн, аж ахуй нэгж бүр тус компанийн хувьцаа эзэмшигч гэдгээр эхний ээлжид дотоод “ЭТТ” бондыг гаргасан нь хөрөнгийн зах зээлд үнэлгээ тэр хэрээр өсөхийн эхлэл. Ингэснээр олон оролцогчтой болж тус компанийн засаглал, хяналт төдий чинээгээр сайжирна.
2023 ОНООС 680 МЯНГАН ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ АВНА
Ложистикийн эрсдэлээ шийдвэрлэх мега төслийг цааш шуурхай явуулахад 3.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Зардлын 2.5 их наядыг дотоод бондоор, 500 тэр бумыг дотоод нөөц бололцоо, гадаадын хөрөнгө оруулалтаар бүрдүүлэх аж.
Мегө төслийн дунд хугацаанд буюу 2020-2025 онд нийтдээ 10.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн. Тиймээс Монгол Улсын иргэн хэн ч бай жижиг дунд ямар ч бизнес эрхэлдэг бай бонд авах эрх нь нээлттэй. Эхний 600 тэрбумын хөрөнгө босгох бондын захиалга явагдаж дууссан. Захиалга нь 110 хувиар давж биелсэн. Гэхдээ бондыг олон оролцогч авах нь чухал гэдгийг сануулсаар.
Мөн өнөөдөр экспортын нүүрсний зардалд тонн тутамд 40-50 ам доллар зарцуулдаг бол төслийн үр өгөөжөөр энэ зардал 2023, 2024 оноос дөрөв дахин буурч 7-8 ам доллар болж цэвэр ашиг 3.4-6.4 их наяд төгрөгт хүрнэ.
Дараагийн бондын захиалгыг ирэх сард эхлүүлэхээр зэхэж байна. Бондын мөнгийг усан хангамжийн эх үүсвэрт зарцуулахад дотоод өгөөж 4.4 хувь, нүүрс баяжуулах үйлдвэрээс 22.9 хувийн, Таван толгойн дулааны цахилгаан станцаас 11.4, Таван толгой-Гашуунсухайт, Зүүн баян чиглэлийн төмөр замд зарцуулснаар дотоод өгөөж тус бүр 8.5-9.5 нэмэгдэхээр тооцоолсныг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцуулсан. Түүнчлэн техникийн шинэчлэл, хотхоны бүтээн байгуулалтад зарцуулагдана. Эдгээрийн өгөөж жил бүр өссөөр 2023 оноос эхлэн 680 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломжтой.
Мөн өнөөдөр экспортын нүүрсний зардалд тонн тутамд 40-50 ам доллар зарцуулдаг бол төслийн үр өгөөжөөр энэ зардал 2023, 2024 оноос дөрөв дахин буурч 7-8 ам доллар болж цэвэр ашиг 3.4-6.4 их наяд төгрөгт хүрнэ. Цааш 15 жилийн урт хугацаанд цэвэр ашиг өссөөр байгааг төслийн техник эдийн засгийн үндэслэлээс харж болно.
Ц.Мягмарбаяр