gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -12
  • Зурхай
     12.29
  • Валютын ханш
    $ | 3556₮
Цаг агаар
 -12
Зурхай
 12.29
Валютын ханш
$ | 3556₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -12
Зурхай
 12.29
Валютын ханш
$ 3556₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын паралимпийн тамирчид олимпийн таван эрхтэйгээр баярын өдрөө угтлаа

Э.Онон
Боловсрол
2019-09-16
16
Twitter logo

Монголын үндэсний паралимпийн хороо 30 жилийн түүхэндээ анх удаа 2019 оны есдүгээр сарын 14-ний өдөр Монголын паралимпийн өдрийг тэмдэглэлээ. Цаашид энэ өдрийг уламжлал болгон тэмдэглэх бөгөөд “Бээжин-2008” зуны паралимпийн 13 дугаар наадмаас Монгол Улсын тамирчин Д.Баатаржав байт харваагаар паралимпийн анхны алтан медаль хүртсэн түүхт өдрийг билэгдэн есдүгээр сарын 14-нийг сонгожээ.

Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон Монголын паралимпийн өдрийн баяр, Үндэсний паралимпийн хорооны дээд шагнал “Алтан нар” гардуулах ёслолын ажиллагаанд 17 спортын холбооны удирдлага, дасгалжуулагч, аймаг орон нутгийн төлөөлөл, тамирчид нийлсэн 400-аад хүн оролцов. Энэ жилийн “Алтан нар”-ын эзнээр Шагдарын Бямбасүрэн тодорлоо. Тэрбээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавын анхны дасгалжуулагч, байт харвааны Олон улсын хэмжээний мастер юм.

БСШУС-ын сайд, Олимпийн наадамд бэлдэх үндэсний хорооны дэд дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ паралимпийн тамирчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн параволейбол, 2018 онд парахөлбөмбөг, 2019 онд тэргэнцэртэй туялзуур сэлэмний спортыг хөгжүүлэх, парацаны тамирчдын амжилтыг ахиулахын тулд эдгээр спортын холбоодод төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн болохыг онцлоод тамирчид маань олимпийн наадамд оролцох эрхээ нэмэгдүүлж, “Токио-2020” зуны пара олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулахыг ерөөлөө.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ангиллын дагуу пара спортын холбоодод бэлтгэл, сургалтыг нь зохион байгуулж, тус холбоодын ажил үйлчилгээг нэгдсэн бодлогоор удирдан чиглүүлсний үр дүнд манай тамирчид “Гуанжоу-2010”, “Инчеон-2014”, “Жакарта-2018” зэрэг Азийн паралимпын наадмуудаас 3 алт, 4 мөнгө, 14 хүрэл нийт 21 медалийг аваад байна.

“Токио-2020” зуны пара олимпийн наадамд оролцох шигшээ багаас З.Ганбаатар (буудлага), Э.Содномпилжээ (Пауэрлифтинг), Г.Болор-Эрдэнэ (таеквондо), Х.Энхтуяа (таеквондо), Ц.Цогтгэрэл (хөнгөн атлетик) нарын таван тамирчин эрх авч, бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан