gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

#5 Битгий сүржигнэ!

Нийгэм
2019-06-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2019-06-12
#5 Битгий сүржигнэ!

Болорхүү хоёр жил гаруй торны цаана суухдаа ихийг бодсон. Өөрийнхөө талаар, амьдралынхаа тухай, өнгөрсөнд хэн байсан, ирээдүйд хэн болох талаараа ч бодож амжсан.

Би хэн юм бэ, өнгөрсөнд би хэн байв аа гэдэг бодол ирээдүйд би хэн болох вэ гэдгээс илүүтэй зүрхийг шархлуулж, цагийг нь барсан.

Олон найзтай, наргиан цэнгээнээр дутаагүй өнгөрсөнд тэр юу ч боддоггүй нэгэн байсныгаа бодлоо. Яагаад юу ч тунгаах сөгөөгүй амьдарсан юм бол гэж заримдаа гайхна. Ажлаа хийнэ, найзуудтайгаа наргина, пс тоглоно эсвэл гар утсаа бариад хэвтчихнэ. Тунгаах завдалгүй өнгөрсөн он жилүүд минь даанч хайран санагдах.

Гэтэл одоо хэн боллоо?

-Дуудлагын жолооч дуудчихаач дээ, за сүртэйшдээ, ганц нэг хундага яав л гэж, тэгээд чи эртээр зүгээр л бариад харьчихсан биз дээ? Энүүхэнд ойрхоншдээ танайх... гэж ятгасаар хундага хундагаар нь архи уулцсан найзууд минь хаачлаа?

Үсэнд нь буурал суусан ижий минь л эгчийг маань татаж чангаан хамтдаа хааяахан ирж эргэхдээ нүдэндээ нулимс бөмбөрүүлэн хүүгээ харж өмөлзөнө. “Даанч сайхан хүү юмсан, яасан дуусдаггүй хугацаа вэ” гэж элгээ эмтэртэл хүүгээ хүлээх ээжээс минь өөр хэн надад үлдлээ? Найрын ширээний ард багталцдаггүй олон найзууд минь та нар хаа байна аа?

Хамгийн сүүлд... Хамгийн сүүлд яалаа?

Хэний төрсөн өдөр байлаа? Нараагийнх. Тас тас хөхрөн инээдэг Нараа надад таалагддаггүй байв. Тийм болохоор машинтай гэж шалтаглаад бушуухан гарч пс явна даа гэж тооцоолсон хэрэг. Вип өрөө рүү дөнгөж ортол найр дундаа орчихсон, найзууд нэлээд хөлчүүрхсэн байлаа.

-Өөө манай Болорхүү ирлээ... хоцорсон учраас торгуультай гэсээр үүднээс л хундага барин угтлаа.

-Найз нь уухгүй ээ, машинтай яваа.

-За юу вээ... хүний төрсөн өдөр дээр машинтай ирдэг хэрэг үү гэж Нараа аальгүйтэн ирлээ.

-Харин тийм ээ, уучлаарай. Яаралтай ажилтай болчихоод гэхэд багын найз Чука хүрч ирэн

-Миний найз ганц татчих эртхэн. Тэгээд дараа нь дахиж татаад яахын. Араас нь сайхан хоол идчихгүй юу гэж ятгалаа. Элдэв ятгалаг үргэлжилсээр, хундагатай архийг бараг л цутгачихав. Удахгүй дараагийнх нь ирлээ.

-Үгүй ээ би харин...

-За чи битгий сүржигнэ! Гэж тал талаас нь дайрлаа. “За дуудлагын жолооч л...” гэж бодсон. Нэг мэдсэн өөрөө машинаа бариад явж байв. Хажууханд байр харагдсан. Ингээд л орлоо доо гэж бодтол... би мэдээгүй, юу ч хараагүй.

Нэг л мэдэхэд шүүхийн танхимд зогсож байлаа. Хоёр хүүхдийн аавыг, гэр бүлээ тэжээдэг өрхийн тэргүүнийг би дайраад алчихжээ. Шүүхийн танхимд шүүгчийн үгийг ч сонсож чадаагүй... Тэнд цугласан хүмүүс ч нүдэнд харагдаагүй. Гагцхүү ээжийнхээ мөрийг түшчихээд уйлаад л суугаад байсан тэр жаахан охин л нүдэнд харагдаад байсан... Намайг энд өөрийнхөө тухай бодож байх зуур тэр айл аавгүй өдрүүдийг өнгөрүүлж байгаа. Тэр уйлж суусан охин одоо ч уйлсаар л байгаа байх...

Би тэр гэр бүлийн төлөө юу хийж чадах юм бэ? Үлдсэн амьдралаа бүхэлд нь зориулаад ч гэрийг нь дүүргэх аавыг нь орлож чадахгүй шүү дээ гэх бодол өдөр бүр өр рүү минь өшгичин зовооно...

Харин одоо намайг би ирээдүйд хэн болох юм бэ гэдэг бодол бүр ч илүү зовоох боллоо...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан