БИД ЦАХИМ ЕРТӨНЦӨӨР АЗИД ТАНИГДАХЫГ ХҮСДЭГ
Монголын хамгийн отгон охидын хамтлагийн гишүүдийг “Залуус” буландаа урьж ярилцлаа. “Оддын академи” шоунаас “The Wasabies” хэмээх өсвөр насны таван охин хамтлаг болон нэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Сонсоход богино мэт боловч тэд энэ хугацаанд уран бүтээлийн хувьд маш их амжилт гаргасан. Э.Аминхүсэл, Д.Энхгэрэл, Ө.Ангелина, Э.Анужин, Э.Буяндулам хэмээх таван охины цаашдын зорилго, хүсэл мөрөөдлийнхөө талаар юу гэж өгүүлснийг сонирхуулъя.
-“The Wasabies” өсвөр насны охидын хамтлаг анх гарч ирсэн үеийг өнөөдөртэй харьцуулахад урлагийн салбар дахь байр суурь, сонсогчдын хандлага хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?
-The Wasabies: “Оддын академи” шоу өнгөрсөн оны нэгдүгээр сарын 22-нд дуусаж байсан. Тухайн үед шоунаас таван гишүүнтэй охидын хамтлаг байгуулахаар болж, бид тав шалгарсан.
Хамтлагийн бүх гишүүн бүр хятад, англи хэлийг заавал сурах ёстой гэж үзсэн
Анхны уран бүтээл болох Girls Generation дууг дөрөвдүгээр сард нь гаргаж байлаа. Шоунд орж байх үедээ бид тав өрсөлдөгчид байсан бол өнөөдөр таван ам бүлтэй нэг гэр бүл болж, ижил зорилготой болсон. Хувь хүний тал дээр ч гэсэн өөрсдөдөө хариуцлагатай болсон байх гэж бодож байна. The Wasabies хамтлаг анх гарч ирэхдээ их өнгөлөг дүр төрхтэй байсан болохоор к-поп хамтлагийг дуурайлаа гэсэн сөрөг сэтгэгдлүүд их байсан.
Одоо бол манай хамтлагийг хүмүүс их ойлгодог. Энэ охид шинэ зүйл үзүүлэх гээд байгаа юм байна, ямар нэгэн зүйл дуурайгаад байгаа биш үлгэрлэж байна гэдэг ч юм уу. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа.
-Хамтлагийнх нь нэр ямар утгатай юм бэ. Яагаад The Wasabies гэж нэрлэх болов?
-The Wasabies: Wasaby гэж сүшитэй хольж иддэг Японы халуун ногоотой амтлагч байдаг. Энэ нэрийг манай хамтлагийн продюсер өгч байсан. Бусдаас өвөрмөц нэртэй байхыг хүсэж, эрэл хайгуул хийж байх үед энэ нэрийг санал болгосон юм. Wasaby амандаа багахныг хийх төдийд маш их халуу дүүгдэг, хүчтэй амтлагч. Тийм болохоор манай хамтлаг уран бүтээл болон бүхий л зүйлээрээ хүчтэй байхыг бэлгэдээд энэ нэрийг өгсөн.
-Хамгийн анхны уран бүтээлээ гаргасны дараах сэтгэгдэл ямар байсан бэ?
-Д.Энхгэрэл: Анхны уран бүтээлээ дөрөвдүгээр сард гаргаж байсан. Тэр өдрөөс хойш сарын хугацаанд сайнтай, муутай шүүмж их байлаа. Тухайн үед бүх хүний сэтгэгдлээс өөрсдөдөө аль хэрэгтэйг нь олж авахыг хичээсэн. Тэр үед яг к-поп урсгалыг дуурайсан, энэ нь ийм, тэр нь тийм гэж өөлөх тал руугаа байсан юм. Анхны дуугаа гаргасны дараа догдлоод, сэтгэл санаа хөөрчихсөн байсан. Анхны гэдэг утгаараа бидэнд их үнэ цэнтэй.
-Ө.Ангелина: Шүүмжээс алдаа дутагдлаа хараад, бага багаар засаж эхэлсэн. Одоо хүмүүсийн харах өнцөг өөр болсон. Зарим хүмүүс бусдадаа биднийг зөвөөр ойлгуулах гэж хичээдэг болжээ.
-Уран бүтээлээ хэдэн насныханд зориулж хийхийг зорьдог вэ. Дууныхаа сонголтыг хэрхэн хийдэг вэ?
-Д.Энхгэрэл: Бид зөвхөн Generation Z буюу 1995 оноос хойших үеийнхэнд зориулж уран бүтээлээ хийдэг. Гэтэл сүүлийн үед бүхий л насны хүмүүс сонсдог болсон байна. “Шарк танк” нэвтрүүлэгт орсноос хойш бидний дууг сонсох хүмүүсийн хүрээ тэлсэн. Дууны сонголтыг манай хамтлагийн продюсер Б.Наранзун бидэнтэй ярилцаж байгаад сонгодог.
-Ө.Ангелина: Аль болох хүнд хүртээлтэй, сонсголонтой, цоглог уран бүтээл гаргахыг зоридог.
-Э.Буяндулам: Нэг хэвэнд баригдалгүй уналт, өсөлттэй, уянгын болон бүжгийн хэмнэлтэй дуу хийхийг хичээж байна.
-Бусад охидын хамтлагтай харьцуулахад өнгө төрхийн хувьд ялгарч чадаж байгаа. Дүр төрхөө хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Э.Аминхүслэн: Манай хамтлагийн стилистээр хамтлагийн ахлагч Буяндулам ажилладаг. Энэ дуун дээр ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн юм байхгүй. Биеийнх нь онцлог болон ямар хувцас өмсөхийг хүсэж байгаа зэрэг өөрийн сонирхол, дүр төрхөд нийцүүлээд хувцасныхаа стилийг тодорхойлдог.
-Ө.Ангилена: Обьектдоо тааруулж хувцасны стиллээ гаргадаг гэсэн үг л дээ. Дууныхаа утгыг тодорхой болгосны дараа обьект болон зохиолоо гаргадаг.
-Э.Буяндулам: Би мэргэжлийн стилистээр сураагүй. Хувцас загварт сонирхолтой болохоороо энэ ажлыг хийдэг юм. Тухайн үеийнхээ трендийг хөөхөөс илүүтэй дуундаа таарсан объект, зохиолдоо таарсан өнгө төрхийг бүрдүүлэхийг хичээж ажилладаг.
-Нэг дууны клип хийхэд хэр хугацаа зарцуулж байна?
-Д.Энхгэрэл: Клипний хугацаа дуу болгон дээр янз бүр байдаг. Таван гишүүнтэй болохоор хугацаа харьцангуй өөр. Нэг сарын хугацаанд хийгдэх дуу байна. Зарим уран бүтээл маш удаж гарсан нь бий. Обьект олдохгүй байх тохиолдол хүртэл гарч байлаа. Клипний зураг авхуулахад байгалийн хүчин зүйл жаахан хэцүү байдаг.
Э.Буяндулам: Урлагийн хүн хатуужилтай байх ёстой. Ямар ч нөхцөлд ганцаараа ажиллаагүй. Хамтлагийн бусад гишүүн, мөн уг ажлыг хамтран хийж буй баг байна. Тэр олон хүнд хүндрэл учруулахгүйн тулд ямар ч хэцүү нөхцөлд дасан зохицох хэрэгтэй. Өвөл богино юбкатай, өндөр өсгийттэй зураг авахуулах үе ч бий. Салхи, жаварнаас нуугдаж нэг газар байж байгаад “кадр” гэх үед бүгд зэгзийгээд алхдаг. Хүйтэнд даараагүй, халуунд халаагүй юм шиг л байх хэрэгтэй. Наранд түлэгдэж борлох зэрэг нь энгийн л зүйл. Аймаар хэцүү экстрем сорилт бол байхгүй. Өөрсдөө урлагийн салбарт дурлаж, орсон болохоор тэр бүх сорилтыг давахад сайхан байдаг.
-Танай хамтлагийн дуунуудыг сонсож үзэхэд англи, солонгос хэлээр дуулж байсан. Азид танигдах хүслээ биелүүлэхийн тулд олон хэлтэй байх шаардлагатай болно. Хамтлагийн гишүүд хэдэн гадаад хэлтэй вэ. Цаашид ямар хэл сурахаар төлөвлөж байна?
-Д.Энхгэрэл: Би хятад, англи хэлтэй. Ер нь хятад хэлийг илүү чухалчилж сурч байгаа.
-Э.Буяндулам: Хамтлагийн бүх гишүүн бүр хятад, англи хэлийг заавал сурах ёстой гэж үзсэн. Миний хувьд Солонгос судлалаар төгссөн учир солонгос хэлтэй. Мөн төгс биш ч гэсэн англиар ярьдаг. Одоо хятад хэл сурч байгаа. Бага зэрэг орос хэлтэй.
-Э.Аминхүслэн: Англи хэлээ сайжруулж, хятад хэл сурах зорилготой байгаа. Мөн япон хэл сурахаар төлөвлөсөн.
-Ө.Ангелина: Би унаган орос хэлтэй. Англиар тодорхой хэмжээнд ярьдаг. Дүрмээ илүү сайжруулахаар сурч байна. дараа нь хятад хэл сурна даа.
-Э.Анужин: Англи хэлтэй. Одоо солонгос хэлний ангид сурч байгаа. Мөн хамтлагийн гишүүдтэйгээ адил хятад хэлийг сурна.
• “Шарк Танк” нэвтрүүлэгт орсноос хойш бидний дууг сонсох хүмүүсийн хүрээ тэлсэн.
• Зорилгодоо хүрэхийн тулд бид продюсертэйгээ олон ажил төлөвлөсөн. Урт удаан хугацаанд оршин тогтнохыг хүсэж байна.
• Продюсерын зүгээс дуу болон бүжгийн бэлтгэлээ сайн хий, гадаад хэл сур, өөрсдөдөө анхаар гэсэн шаардлагуудыг байнга тавьдаг.
-Монголд тэмцээн уралдаанаас гарч ирсэн олон хамтлагууд байдаг. Тэд уран бүтээлээ хийж эхлээд удалгүй тарчихдаг. Танай хамтлагийн хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-The Wasabies: Манай хамтлагийн хамгийн том зорилго нь онлайн орчинд Монгол гэдгээрээ брэнд хийгээд Азид танигдахыг хүсдэг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд уран бүтээлээ туурвисаар байна. “The Wasabies” хамтлаг өнгөрсөн тавдугаар сарын 4-нд анхны “Girls Generations” нэртэй цомгийнхоо нээлтийг хийсэн. Энэ цомогт нийт зургаан дуу орсон. Одоогоор бид зургаан дуу, таван видеотой байгаа. “Өмнө нь шоу төслөөс гарч ирсэн хамтлагууд удаан оршин тогтноогүй. Та нар ч гэсэн тэдэн шиг тарчихгүй биз дээ” гэж сонсогчид их асуудаг. Зорилгодоо хүрэхийн тулд бид продюсертэйгээ олон ажил төлөвлөсөн. Урт удаан хугацаанд оршин тогтнохыг хүсэж байна.
-Хамтлаг болохоосоо өмнө тус тусдаа уран бүтээл гаргаж байсан уу?
-Э.Анужин: Миний хувьд 2016 онд “Universe best songs” тэмцээнд орж, дөрөвдүгээр байр эзэлж байсан. Тэгээд дуучин Б.Амархүүтэй хамтран “дурлалын од” дуугаа гаргаж байсан.
-Д.Энхгэрэл: Миний хувьд мөн адил “Universe best songs” 2017 оны шилдэг оролцогч. Бие даан гаргасан дуу байхгүй ч хүнтэй хамтарч гаргасан дуу бол бий.
-Хамтлагийнхаа продюсерын талаар ярихгүй юу. Та бүхэнд тавьдаг шаардлага, тулгайлсан гэрээ байдаг уу?
-Манай хамтлагийн продюсерээр хөгжмийн зохиолч, урлаг судлаач Б.Наранзун ажилладаг. “Оддын академи”-ийн чиглүүлэгч продюсерээр ажиллаж байсан. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл продюсертэйгээ ажиллаж байна. Хамтлагийн дуу бүтээнэ гэдэг амар биш. Таван өөр дуу хоолой, өнгө төрхийг нэг дуунд шингээнэ гэдэг үнэхээр хэцүү. Тэр бүрт тааруулаад, өөр өөр төрлийн дуу туурвиж өгдөг. Продюсерын зүгээс дуу болон бүжгийн бэлтгэлээ сайн хий, гадаад хэл сур, өөрсдөдөө анхаар гэсэн шаардлагуудыг байнга тавьдаг.
-“Шарк Танк” нэвтрүүлэгт ороод 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан. Энэ нь та бүхний уран бүтээлд хэр дэмжлэг болж байна?
-The Wasabies:Манай хамтлаг “шарк танк” гээд бизнесийн санаа уралдуулдаг нэвтрүүлэгт орсон анхны урлагийн салбарынхан болсон. “Та нар зоригтой, мундаг байна” гэж урлагийн ах эгч нар хэлсэн. Д.Энхтүвшин, Ж.Оюунгэрэл шаркаасаа хөрөнгө оруулалт авахаар болсон. Одоо хөрөнгө оруулалтынхаа гэрээг зурах дутуу байгаа.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-The Wasabies: Анхны цомогт орсон “Runaway” дууны клипний зураг авалтад энэ сард орохоор төлөвлөж байна. Энэ дуу манай анхны цомгийн сүүлийн дуу. Үүний дараа шинэ цомгийнхоо дуунд орно. Хоёр дахь цомгийнхоо эхний дууны хоолойн бичлэгт орчихсон байгаа.
Г.Санжааханд