Саяхан АНУ-ын Чикаго хотын Врукфильдын амьтны хүрээлэнд
байдаг монгол ингэ ботголж тэндхийн ажилчдын гайхшийг багагүй төрүүлжээ.
Энэ амьтны хүрээлэнд Монголын говь нутгаас аваачсан хоёр бөхт тэмээ
ботголсон тохиолдол гарч байгаагүй болохоор ийн хөл хөс болсон нь арга ч үгүй
биз. Нялх ботгоны эх нь дөрвөн настай дөнжин ингэ юм байна. Нэн ховор
тохиолдол гэж болох энэхүү явдал нэлээд дуулиан тарьж, Чикаго хотынхон амьтны
хүрээлэн рүү том багагүй хошуурсаар байгаа аж. Вруквильдын амьтны хүрээлэнд
хоёр бөхт 12 тэмээ байгаагийн дөрөв нь ингэ юм байна. “Шинэ тив”-ийнхний
анхаарлыг татах болсон гол шалтгаан нь Aмерикт төллөж байгаа анхны тохиолдол
энэ юм. Тэмээ хоёр жилд нэг удаа ботголж үр төлөө өгдөг үржил удаан амьтан
гэдгийг сонссон америкчууд нялх ботгыг өхөөрдөн, хамтдаа зургаа татуулахыг нэр
төрийн хэрэг мэт үзэж буй гэнэ. “Монголын тэмээн поло” холбоотой байнгын харилцаатай
байдаг АНУ-ын Виржиниа муж улсын иргэн Вилл Том Монголын говиос тэмээ аваачин өсгөж
үржүүлснээр тоо толгой нь хоёр жилийн хооронд 28 хүрээд буй юм. Тэрээр Америкт
тэмээн полог хөгжүүлэх, бусад муж улсаар тэмээн полотой аялан тоглолт хийхээр төлөвлөөд
байгаа юм байна. “Монголын тэмээн поло” холбоо тус амьтны хүрээлэнтэй холбоотой
ажилладаг юм.
Л.Батцэнгэл