Айл бүр гэр, байшингаа дулаалснаар тав тухтай амьдарч, Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг хувь нэмрээ оруулах боломжтой. Гэр хороололд амьдардаг өрхүүд гэр, байшингaa сайн дулаалснаар дулаан алдагдал, өдөрт түлэх нүүрсний хэмжээгээ бууруулж, яндангаас гарах утааг багасгах гэх мэт олон талын ач холбогдолтой юм.
GoGo.mn мэдээний агентлаг гэр, байшингаа хэрхэн дулаалах талаар энэ салбарт есөн жил ажилласан дулаалгын мэргэжилтэн, Гоё Дөлгөөн Өргөө ХХК-ийн захирал В.Оюунбаатараас зөвлөгөө авлаа.
ДУЛААН АЛДАГДЛЫН ХЭЛБЭР
Дулаан алдагдлын гурван хэлбэр бий. Нэг нь цацрагаар. Энэ бол бидний нүдэнд харагдахгүй, багажинд ч баригдахгүй дулааны алдагдал юм. Хоёр дахь нь нимгэн хаана туургаар гардаг нэвчилтийн дулааны алдагдлыг хэлнэ. Гуравдугаарт цоорхой нүх сүв, зай завсраар орж ирдэг сийгэлтийн дулааны алдагдал.
Өдөрт шуудай нүүрс түлж байгаад 10 см-ын дулаалга хийсэн үед тал шуудай нүүрс түлдэг.
ГЭРТ АМЬДАРДАГ АЙЛУУДЫН ДУЛААНЫ АЛДАГДЛЫН ШАЛТГААН
Гэрт сийгэлтийн болон цацрагийн дулааны алдагдал их.
Гэрт амьдардаг айлуудаас бууриа засаад шалаа тавьсан айл ч бий, буурин дээрээ амьдардаг айл ч байна. Зарим нь сүүлийн үед цементээр шалаа цутгасан. Монгол гэр дулаанаа голцуу шалаар алддаг. Газрын хөлдөлтөөс орж ирдэг гэсэн үг. Дээр нь гэрийн дулаан тооно, хаалгаар их сийгэж дулаанаа алддаг.
ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?
Газар хөлдөлтөөс хамгаалсан дулаалгын материалыг шаландаа дэвсэх, болж өгвөл шалаа бүрмөсөн дулаалбал гэр дулаахан болно. Тооноор дулаан их алддаг учир тоононы битүүмжийг сайжруулах, болж өгвөл өвөлдөө битүү байлгавал илүү дулаан болно. Хаалганы битүүмжийг сайжруулах, үүдэндээ пин буюу амбаар барьж болно.
Өвлийн гэрүүдийн давхаргыг зузаалж хоёр давхаргатай болгох хэрэгтэй. Гэр өөрөө агаар салхилалтын маш сайн орчинд байдаг учраас хөгцөрч мөөгөнцөртдөггүй.
Гэр хаяалахдаа дотуур нь дулаалгын материал явуулж өгвөл илүү дулаан болдог. Барилгын материалын дэлгүүрүүдэд хоёр талдаа мөнгөлөгтэй хөөсөнцрүүд байдаг. Манайхан нимгэнийг авдаг. Зузаан нь 5 мм-ээс дээш байвал сайн. Гэрээ барихдаа модоо бариад гадуур нь тэр материалыг тавиад барьчихвал илүү сайн. Цацрагт дулааны алдагдлыг хоёр талдаа мөнгөлөгтэй материал багасгадаг юм.
Гэрээ сайн дулаалснаар дулаанаа 2 цаг барьдаг байсан бол 4 болж өснө. Дээр нь таны түлэх гэж буй нүүрс 50 хувь буурч, гал түлэхэд зарцуулдаг хугацаа 50 хувь буурна
ГЭР ДУЛААЛСНЫ АЧ ХОЛБОГДОЛ
Бидний судалгаагаар 10 см-ын дулаалга хийхэд дунджаар 50-85 хувиар дулааны хэмнэнэ. Та өдөрт шуудай нүүрс түлдэг байж байгаад 10 см-ын дулаалга хийсэн үед тал шуудай нүүрс түлдэг болно.
10 см гэдэг нь гэрийн давхаргаа хоёр давхаргаар нэмэхэд дулаан алдагдал 50 хувь буурна. Дулаанаа 2 цаг барьдаг байсан бол 4 болж өснө. Дээр нь таны түлэх гэж буй нүүрс 50 хувь буурч, гал түлэхэд зарцуулдаг хугацаа 50 хувь буурна. Өөрөөр хэлбэл ашигтай тал нь 50 хувь нэмэгдээд ашиггүй тал нь 50 хувь буурна гэсэн үг.
НЭГ ГЭР ДУЛААЛАХАД ХЭЧНЭЭН ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ ВЭ
Дунджаар 500 мянгаас дээш төгрөг шаардлагатай болов уу. Сүүлийн үед заавал эсгий гэхгүй рам зангидаж байгаад базальтаар дулаалдаг шийдлүүд ч гарсан.
Дараагийн цувралдаа байшингаа хэрхэн дулаалах тухай зөвлөгөөг хүргэх болно.