gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Архангайд уралдаанч хүүхэд амиа алдаж, Ж.Батзандан бүрэн эрхт төлөөлөгчийн ажилдаа оржээ

Б.Эрдэнэчимэг
GOGO тойм
2025-02-22
22
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
22
Twitter logo
GOGO тойм
2025-02-22

Өнгөрч буй энэ долооо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлууд юу байв?

Архивын зураг ашиглав.

Хаврын морин уралдааныг сэргээх, эсэх тухай маргааныг дөнгөж эцэслээд байтал Архангай аймагт 12 настай уралдаанч хүүхэд амиа алдлаа.

"Энэ сарын 19-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын нэгэн уяачийн туслах малчны 12 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа" хэмээн ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэв.

Тэрээр “Уяачийн туслах малчны хүүхэд мориноос унаж нас барсан. Ийм төрлийн хэрэг яагаад үүссэн гэхээр өвөл, хаврын хурдан морины уралдаанд бэлтгэх ажил өвөл эхэлдэгтэй холбоотой.

Улмаар хурдан морины ажил хийнэ гэдэг нь морин дээрээ хүүхэд суулгаад морио хөлслөх зэрэг хамаатай. Ийм хэлбэрээр уралдаанд бэлтгэж буй морины ажилд хүүхэд оролцдог. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдийн амь нас хохирсон байж болзошгүй. Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Мөн Архангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар ажиллаж байна” гэв.

Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Батзанданг томилж, тэрээр энэ сарын 20-нд хэвлэлийн бага хурал хийв. БЭТ Ж.Батзандан “Засгийн газрын БЭТ онцгой нөхцөл байдалд томилогддог. Яг одоо онцгой нөхцөл үүсжээ. Улсын төсвөөр хайгуул хийсэн ордууд бий.

Эдгээр ордыг хайгуулын лицензээр дахин олгохыг хориглосон 1997 оны Ашигт малтмалын тухай хууль бий. Гэтэл Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан гэдэг хүн албан тушаалаа ашиглаад хувийн компаниудад бүгдийг нь олгосон. Одоо өөрөө далд эзэн, ноёнтны үүрэг гүйцэтгэж байна.

Би ЗГ, УИХ-д тодорхой саналууд тавина. Аль орд хуулийн дагуу, аль нь хулгай луйврын замаар очсон бэ гэдэг дүгнэлтийг ЗГ, Хууль зүйн сайд дүгнэлт гаргаад надад өгөх ёстой. Ж.Батзанданг БЭТ болголоо гэж бүх хүн муулж байгааг та харж байгаа биз. Хулгай хийхээр тохиролцох хүн томилогдоно гэж хүлээж байсан байх, тийм юм байхгүй” гэв.

Энэ сар шинийн баяраар хоёр л өдөр амарч даваа гарагт ажил цуглана.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Хөдөлмөрийн хуульд цагаан дээр хараар хуанлийн тооллоор 3 хоног биш билгийн тооллоор Шинийн 1, 2, 3-нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил Шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3-ндаа амраад Даваа гаригт ажилдаа орно.

Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь ийм юм. Хуулийн засаглалтай улс учраас хуулиа дагахаас өөр аргагүй. Харин энэ хуулиа засъя. Шинийн нэгэнгүй жил их л ховор тохиодог юм байна” хэмээн цахим хуудсандаа тайлбарлан бичжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар лхагва гарагт мэдээлэв. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд нийт 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэжээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэдэд 120 мянган төгрөг олгосон. 135 мянган төгрөгөөс ХХОАТ  суутгаад 120 мянган төгрөг шилжүүлсэн юм. Үлдсэн ногдол ашиг болох 100 мянган төгрөгийг энэ сарын 28-нд олгоно. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөг авна. 

Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний гурав дахь тохиолдол лабораториор энэ сарын 21-нд батлагджээ.

Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг, бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой ба хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй.

Тиймээс үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдахыг зөвлөв.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

Ж.Батзандан дахин гарч ирлээ. 17 жилийн өмнө яг өнөөдрийнх шиг ийм их сэтгэл хөдлөлтэйгөөр хэвлэлийн хурал хийж хоолойгоо шахан байж сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалсан нь нэхэн санагдав. Тэр өдөр бол 2008 оны долоодугаар сарын 1.

Монгол хүн бүр тэр олон залуусын гэмтэл, бэртэл, таван хүний халуун амийг авч одсон тэр жагсаалын тухай ам нээхээс ч халширч явахад Ж.Батзандан л харин “Үзсэн шиг үзье, тэмцэнэ, хувьсал хийнэ” гэдэг үгийг маш зоригтойгоор хэллээ. Сэтгүүлч Г.Тэгшсүрэнгийн бичсэн нийтлэлийг үргэлжлүүлэн эндээс уншаарай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан