Монголын хип хопын ертөнцөд өөрийн гэсэн өнгө нэмж яваа хамтлагуудын нэг бол “Татар”. Шинэхэн цомгоо гаргаад байгаа тус хамтлагийн ахлагч Заяатай ярилцлаа.
-Танай хамтлагийг тарж байгаа гэж дуулсан...?
-Үгүй
ээ, ёстой тийм юм байхгүй. Харин ч бид шинэ уран бүтээл хийж байна.
Шинэ цомгоо бэлэн болгоод байгаа. Мөн “Хорвоо” дууны клипийг дуусгаад
дараагийн клипний зураг авалтад орсон. Бид сая хэсэг хугацаанд амарсан
учир ийм яриа гарсан байх л даа. Гэхдээ урд нь амарч л байсан ш дээ.
-Шинэ цомгоо танилцуулахгүй юү?
-Цомог “Эрх
чөлөө” гэдэг нэртэй. 16 дуунаас бүрдсэн. Цоо шинэ урсгалыг бид оруулж
ирж байгаа. Урд нь бид underground чиглэлээр дуулдаг байсан бол энэ
цомгийн бүх дуу америкт хит болж буй “Punk - Hop”, “Crank”, Dirty
Soft” зэрэг стилиэр бүтээгдсэн.
-Саяхан Америкийн хип хоп фанк “Opus Akoben” хамтлаг ирээд
явсан. Тэд Монголын хип хопын хөгжил дөнгөж анхан шатандаа явж байгаа
гэж хэлсэн?
-Тэдний хэлж байгаа үнэн л дээ. Мэдээж хип хоп
бол Монголд шинэхэн урсгал. Уг нь бид энэ хамтлагтай хамтарч тоглох
байсан боловч тэр үеэр би гадаадад байсан учраас чадаагүй.
-Манай хип хопчдын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Бид
“Ice top”, “Дижитал” зэрэг хуучин “Байлдан дагуулагч” бүлгийнхнийгээ
хүндэтгэж явдаг. Тэд байхгүй байсан бол бид байхгүй байсан. Гэхдээ яг
үнэхээр тэр сайн гээд үнэлэх хамтлаг, дуучид одоогоор алга. Нэгэн
хэвийн бүтээл гаргадаг. Бүгд л хайр дуулж байна.
-Манай хамтлаг, дуучдыг гаднын ая их хулгайлдаг гэдэг, бас энэ тухай онигоо ч байдаг шүү дээ.
-Манай
хамтлаг хэзээ ч ая хулгайлахгүй гэсэн зарчимтай. Аяа өөрсдөө зохиодог.
Хэрвээ хэрэгцээ гарвал худалдаж авна. Дэлхийд ийм жишиг бий. Дэлхийн
ханшаар сайн аяны хоёр такт л гэхэд 75000 орчим долларын үнэтэй байдаг.
Сониноос бид Холливудад бүтээгдсэн “Сүүлчийн эзэн хаан” киноны ордны
үүд нээгдэх үед гардаг аяын дөрвөн тактын эрхийг эзэмшдэг.
-Заяаг кинонд тоглох гэж байгаа гэж сонслоо?
-Тийм
ээ, надад “Сонор records”-ийн Чулуудай ах “Нэг кино зохиол байна
тоглооч ээ” гэж санал тавьсан. Би мэргэжлийн жүжигчин биш болохоор
эргэлзэж байсан ч “Big entertainment”-ийн Болдоо ах “Чи чаднаа” гэж
урам хайрласнаар тоглохоор болоод байгаа. Киног нэрт жүжигчин Чарли
Чаплины “Kid” хошин зохиолоос сэдэвчлэн бүтээсэн. “Аз жаргал” гэдэг
бүрэн хэмжээний уран сайхны кино. Орчин үеийн залуусын амьдрал, хайр
дурлалыг харуулсан маш сонирхолтой зохиол бас сайн ч кино болно гэж
бодож байна. Одоогоор бид миний дурлалт бүсгүй болох “Гэрлээ”-гийн
дүрийг хайж байна. Энэ дүрийн жүжигчин ямар нэгэн загвар өмсөгч, эсвэл
олны танил байх албаггүй. Зөвхөн үнэхээр тохирч чадах охин л байхад
болно...
-Заяа ер нь хэр эртэч, хөдөлмөрч вэ?
-Ер нь
гайгүй эртэч шүү. Өглөө 6-7 цагт босдог. Хамтлагийнхаа продюссераар
ажилладаг, soundtracкээ өөрөө хийнэ. Мөн хувийн бизнес эрхэлдэг. Харин
энэ тухай ярихгүй байж болох уу.
-Танай хамтлагийнхан “Эсрэг өдөр” клипээр архичин хүний дүрийг гаргасан. Үзэгчид та нарыг уудаг гэж бодохоор байсан?
-Би чинь ерөө архи уудаггүй, яагаад гэхээр муухай амттай. Хааяа ганц хоёр шар айраг л ууна даа.
-Монголын залуучуудын дутагдалтай тал юунд байна гэж бодож байна вэ?
-Манайхан
хэтэрхий хэлбэр, загвар хөөцөлддөг. Жишээлбэл алхаа гишгээгээ моод
дагаж өөрчлбх гэх мэт. Тухайн зүйлийн учир утгыг мэдэхгүй байж
хэрэглэнэ. Зарим нэг нь банда алчуур толгойдоо зангидчихаад саравчтай
малгай давхарлан өмсдөг. Үүнийг мехсикчүүд харвал уурлана ш дээ. Ингэж
өмсдөггүй л байхгүй юу. Бас хайрлаж, дурлахдаа ч хэн нэгнийг дууриадаг.
-Уучлаарай, чамайг багадаа “Дэнжийн мянгын” чиглэлийн микрт
мөнгө хураагч байсан, орилсоор байгаад хоолой, уушигны багтаамж
сайжирсан гэж үнэн үү?
-Тийм үү? Хаана тэгж ярьж байна?
Манайх Дэнжийн мянгад амьдардаг байсан, гэхдээ тэр хавьдаа боломжийн
амьдралтай айлд тооцогддог байлаа. Тийм болохоор микрт мөнгө хураах
шаардлага байгаагүй.
-Хэзээ тоглолтоо хийх вэ?
-Найм, есдүгээр сараас тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна.
Д.Майцэцэг