ҮСХ-оос энэ оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн статистикийг танилцууллаа.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 959 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 87 (10 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16 (1.7 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Цалин өсөхөд
- Олон улсын байгууллагад ажиллагсдын цалин 142 (9.6 хувь) мянган төгрөг,
- Тээврийн салбарынх 116 (11 хувь) мянган төгрөг,
- Боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх 197 (24 хувь),
- Уул уурхай, олборлолтын салбарынх 519 (26 хувь) мянган төгрөг,
- Мэргэжлийн шинжлэх ухаан, техникийн үйл ажиллагааны салбарын цалин 310 (27 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Эндээс харахад уул уурхайн салбарт ажиллагсдын цалин хамгийн ихээр нэмэгджээ.
Суурин төхөөрөмж, машин механизмын операторчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.2 сая бол ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 495 мянган төгрөг буюу хамгийн бага байна.
Харин ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2010 оны дөрөвдүгээр улирлаас хойш 2.5 дахин нэмэгджээ. Гэвч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 54 хувиар л нэмэгджээ.