gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нарангийн энгэрийн хогийн цэгт хий шатаах байгууламж барих талаар хэлэлцэв

А.Номин
Нийгэм
2024-09-10
5
Twitter logo

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дэлхий нийтэд тулгамдаад буй хог хаягдлыг дахин боловсруулах, хогийн цэгээс ялгарах метан хийг бууруулах асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал өнөөдрийн байдлаар нийслэлд гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Тиймээс хог хаягдлыг булж устгах аргаас илүү дэвшилтэт технологийг ашиглан устгах хий шатаах байгууламж барих төслийн тухай талууд хэлэлцсэн юм.

Уг төслийн талаар БНСУ-ын Элчин сайд “Дэлхий дахинд хог хаягдлыг боловсруулан устгах хоёр төрлийн аргыг түгээмэл ашиглаж байна. Нэгдүгээрт булж устгах, хоёрдугаарт шатаах арга. Булж устгах аргын хувьд метан хийг ихээр ялгаруулдаг. Энэ нь дэлхийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна. Бидний хувьд эсрэгээрээ гарч байгаа метан хийг шатааснаар хүлэмжийн хийг бууруулна гэж үзэж байгаа юм” хэмээлээ.

Нарангийн энгэрийн хогийн цэг нь шүүрсэн ус цэвэрлэх системгүй, мембран хучлагагүй энгийн хог цэг юм.

Харин нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр хог хаягдлыг боловсруулах нь хотын менежмент, байгаль орчныг хамгаалах чухал хэсэг, ард иргэдийн амин чухал эрх ашигтай ч холбоотой гэдгийг онцлоод энэ чиглэлээр гадаад улсын сайн туршлагаас судлах, хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.

Хий шатаах байгууламжийн төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2009 онд Японы компанийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд энэ нь шүүрсэн ус цэвэрлэх системгүй, мембран хучлагагүй энгийн хогийн цэг юм.

Тус төвлөрсөн хогийн цэгт гол төлөв Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдээс хог хүлээн авдаг. Хоногт ирж буй хогийн дундаж хэмжээ 2348 тонн байгаа нь Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй нийт хогийн 62 орчим хувийг эзэлж байна.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан