МАН-ын бага хурал өнөөдөр (2025.06.09) болно. Энэ хурлаар дараагийн Ерөнхий сайдыг тодруулах юм. МАН-ын Бага хурлын гишүүд хуралдаа ирсээр байна.
УИХ-ын гишүүн Б.Заяабал “Энэ цаг үед Монгол Улсыг авч явах чадвартай хүн хэн байна вэ, тэр хүнд л анхаарах байх гэсэн хүлээлттэй байна. МАН боловсон хүчин хамгийн сайнтай нам. Бид авдраа ухвал маш олон хүн бий. Ерөнхий сайд болох чадвартай хүн маш олон, тэдний нэг нь Г.Занданшатар яах аргагүй мөн.
Засгийн газраас, төрөөс ард түмэн элбэг хангалуун, сайхан амьдруулах боломж, нөхцөлийг л шаардана. Үүнийг Засгийн газар нь бүрдүүлж ажиллах ёстой. Монгол Улсын төсвийн орлого өнөөдөр сайнгүй байна. Гадаад валютын нөөц, экспортын тоо хэмжээ буурч байгаа. Энэ нь макро эдийн засгийн үзүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнийг тогтворжуулж байж иргэдийн амьдрал сайжрах суурь нөхцөл бүрдэх ёстой. Тэгэхээр эдийн засгийн суурь мэдлэгтэй, чадвартай хүн байх нь зөв гэж бодож байна. Өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэх явах чухал.
Дараагийн Ерөнхий сайд өнөөдөр тодорхой боллоо гэхэд УИХ-ын процессоор 3-4 хоногийн ажил болох байх. Шинэ Ерөнхий сайд ямар бүтэцтэй ажиллах асуудал орж ирнэ. Дараа нь ямар намтай хамтарч ажиллах, хэн сайд байх гэх мэт маш их ажил бий. Бүх шатандаа асуудлууд тодорхой болох байх гэж бодож байгаа” гэв.