Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр ажиллаж байна. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжээд буй.
Жил бүр авто замыг засах нэрээр бродюр сольж байгаа талаар олон нийт шүүмжлээд байгаа билээ.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мөн өөрийн цахим хуудаснаа “Барилга хот байгуулалтын сайд болон Зам тээврийн сайдын хамтран баталсан стандартаар бродюр нь замын зорчих хэсгээс дээш 15 см байх ёстой.
Бид засвар, шинэчлэлийн хүрээнд замыг 5-6 см хучихаар бродюр стандартад нийцэхгүй болж, цаашлаад осол гарах эрсдэл үүсгэж болзошгүй учраас сольж байна. Хэрэв энэ стандартыг өөрчилж өгвөл бид давсанд идэгдээгүй, бутарч муудаагүй бродюрыг заавал солихгүйгээр ажлаа түргэн шуурхай хийх боломжтой. Түүнээс биш хот бродюрын бизнес хийгээд байгаа асуудал ер байхгүй” хэмээн мэдээлээд байгаа юм.
Монгол Улсад мөрдөгдөж буй стандартыг Стандарт хэмжил зүйн газар баталдаг. Хотын дарга Х.Нямбаатарын хэлж буй стандартын талаар судалж үзэхэд MNS 0842:2006 Автозамын бетон болон төмөрбетон хашлага гэх 2006 оны арваннэгдүгээр сарын 30-нд баталсан стандарт юм.
Харин 2004 онд батлагдсан Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн БНбД 30.01.04 2.8 заалтад "Явган хүний болон унадаг дугуй зам нь тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замын түвшнээс 15 см өндөр өргөгдсөн байна" гэж заажээ. Уг горм ба дүрмийг тухайн үед Монгол Улсын Дэд бүтцийн сайдын тушаалаар баталж байжээ.
Монгол Улсын авто замын засвар, бродюрын ажлыг явуулахад энэхүү норм дүрмийг дагаж мөрддөг аж.
Өнөөдрийн байдлаар манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 6.666 стандарт бий. Харин үүний хэдийг нь биелүүлдэг бол? Монгол Улсын иргэний аюулгүй, эрүүл, тав тухтай амьдрах нөхцөлд хотын стандарт маш чухал. Бродюрын стандартыг ягштал баримталдаг шиг бусад стандартаа ч мөн баримталж, мөрдүүлэх шаардлага бидэнд тулгарсаар байна.
Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын БНбД 30.01.04 норм ба дүрмийг бүрэн эхээр нь хүргэж байна.