Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ) нь НҮБ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн агентлаг юм. Эрүүл мэндийн яам болон Засгийн газраар дамжуулж Монголын эрүүл мэндийн салбарт техникийн тусламж үзүүлэхээс гадна зөвлөмж өгдөг. Мөн Монгол улсад хүн төрөлхтний эрүүл мэндэд заналхийлсэн өвчлөл дэгдэж, бүс нутгаас халин гарч дэлхий дахиныг хамрахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахын төлөө ажилладаг.
Бид ДЭМБ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Су Нюунт Утай ярилцлаа.
-Та Монгол дахь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын суурин төлөөлөгчөөр дөрөв дахь жилдээ ажиллаж байна. Монголчуудын хамгийн түгээмэл эрүүл мэндийн асуудал юу вэ?
-Монголчуудын нас баралт болон өвчлөлийн шалтгаанаас харахад халдварт бус өвчин тэргүүлдэг. Нэгдүгээрт, зүрхний шигдээс буюу зүрх судасны өвчин. Дараа нь хорт хавдрууд ордог. Элэгний хорт хавдраар нас барсан хүмүүсийн тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлдэг. Гуравдугаарт, зам тээврийн осол, хүчирхийлэл болон гэмтэл бэртлүүд орж байна.
Ялангуяа зам тээврийн ослоор олон залуучууд амиа алдаж байна. Өвлийн улиралд халтиргаа гулгаанаас үүдэн, зуны улиралд амралт ихэсдэг тул согтуугаар жолоо барьж осолд орж байна. Мөн чихрийн шижин болон уушгины өвчин түгээмэл.
-Халдварт өвчний хувьд?
-Товчхондоо Монголд халдварт өвчин маш их бий. Нийт хүн амын дунд хамгийн түгээмэл нь сүрьеэ бол бэлгийн замаар дамжих халдварууд (БЗДХ) залуучуудын дунд хамгийн түгээмэл байна. Монголд бүртгэгдсэн халдварт өвчний 32 хувийг БЗДХ дангаараа эзэлдэг.
Дараа нь уушгины хатгалгаа, улаан бурхан, хүнсээр дамжих халдварт өвчнүүд орно. Мөн Монгол улсын хүнсний аюулгүй байдал их шүүмжлэлтэй. Энэ долоо хоногт л гэхэд бид спиртний хордлогод орж нас барсан дөрвөн залуугийн тухай таагүй мэдээ дууллаа.
Мөн Монгол улс 60 гаруй сая толгой малтай учир амьтны халдварт өвчин их дэгддэг. Малын махаа шууд хүнсэнд хэрэглэдэг тул энэ асуудал Монголчуудад их хамаатай.
-Бэлгийн замаар дамжих халдваруудаас аль нь залуусын дунд түгээмэл байна вэ?
-Нэгдүгээрт заг хүйтэн. Залуус заг хүйтэн тусчхаад эмчид хандалгүй дур мэдэн эм авч ууж, буруу эмчилснээс болж тухайн өвчний вирусийг ямар ч антибиотикт тэсвэртэй болгочихдог.
Хоёрдугаарт тэмбүү. Тэмбүүгийн халдвартай олон жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгээгүйгээс болж тэмбүүтэй хүүхэд төрүүлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд цаг тухай бүр хяналтад орж, шинжилгээ өгч байх ёстой. Тэмбүүгийн халдвартай эсэх нь шинжилгээгээр батлагдсан тохиолдолд хамтрагчтайгаа хамт эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ингэснээр эрүүл хүүхэд ч төрүүлэх боломжтой. Өнгөрсөн жилд л гэхэд 52 тэмбүүгийн төрөлхийн халдвартай хүүхэд мэндэлсэн. Гэтэл хүүхэд ямар ч буруугүй шүү дээ, энэ бол эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж байна.
30-с дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын шинжилгээнд гурван жил тутам хамрагдаж байгаарай.
Мөн Монголын бэлгийн идэвхтэй амьдралтай эмэгтэй хүн бүр хүний папиллома вирусийн халдвартай байж болзошгүй. Хүний папиллома вирус нь эхэн үедээ ноцтой шинж тэмдгээр илрэхгүй ч “үү” өвчин буюу бэлгийн “үү” хэлбэрээр илэрдэг. Харин арван жилийн дараа энэ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг. Иймд БЗДХ-ын тархалт ихтэй байгаа энэ үед арван жилийн дараа гэхэд Монгол улс умайн хүзүүний хорт хавдраар дэлхийд тэргүүлэх магадлалтай. Одоо Ази Номхон далайн орнууд дундаа тэргүүлдэг юм. Тэгэхээр үүнээс сэргийлэх гол арга бол тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдах юм.
Өндөр хөгжилтэй орнуудад хүний папиллома вирусийн эсрэг вакциныг бэлгийн харьцаанд орохоос өмнө хийдэг. Гэвч Монголд энэ вакцин байхгүй учир ялангуяа 30-с дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын шинжилгээнд гурван жил тутам хамрагдаж байгаарай гэж уриалмаар байна.
БЗДХ нь үхэлд хүргэхгүй ч, аажимдаа эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар, эрэгтэйчүүдэд бэлэг эрхтний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Мөн үргүйдэлд хүргэх ч аюултай.
-БЗДХ нь залуусын дунд түгээмэл байгаа нь эрүүл мэндийн боловсрол муутай холбоотой байх. Боловсролын системд өөрчлөлт оруулж өгөхгүй бол бид энэ асуудлыг хэдэн жилийн дараа ч ярьсаар л байх болов уу?
-Монголчууд бичиг үсэг тайлагдлын түвшингээр дэлхийд дээгүүрт ордог мөртлөө эрүүл мэндийн боловсрол муутай. Жишээ нь Монгол залуус бэлгэвч хэрэглэж заншихгүй байна. Тайланд, Камбож зэрэг орнуудад бид “бэлгэвчгүй бол секс байхгүй” хэмээх аян өрнүүлж, бэлгэвчийн зөв хэрэглээг сурталчилсан. Үүний үр дүнд эдгээр орнуудын БЗДХ-ын тархалт болон хүсээгүй жирэмслэлт багассан.
Яагаад их сургуулийн оюутнууд дунд хүсээгүй жирэмслэлт их байна вэ гэхээр тэдгээр оюутнууд бэлгэвч гэж мэддэг мөртлөө, бэлгэвч хэрэглэхийн давуу талыг бүрэн мэддэггүй. Гэвч тэд чинь их сургуульд сурч буй оюунлаг хүмүүс шүү дээ.
Мөн залуус дунд архи, тамхины хэрэглээ их байна. Ялангуяа эмэгтэйчүүд тамхи их татаж байна. Гэвч тамхинд хүний биед ашигтай ямар ч зүйл байхгүй. Тамхи татсанаар уушгины хорт хавдар, астма зэрэг ноцтой өвчин тусах эрсдэл л нэмэгдэнэ.
Нөгөө талаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай хамтарч шинэ сургалтын хөтөлбөр боловсруулах ёстой. Насанд нь тохирох эрүүл мэндийн мэдлэг хүнийг насан туршид нь зөв амьдралын хэвшилтэй болгодог. Жишээ нь цэцэрлэгийн насны хүүхдэд 00 орсны дараа гараа хэрхэн зөв угаах талаар сургах хэрэгтэй. Энэ замаар нас насанд нь тохирсон эрүүл мэндийн мэдлэгийг өгвөл тухайн хүнд хэвшил болчихдог учир эрүүл амьдрах боломжтой.
Хүүхдийн хүмүүжлийг ээжүүд дааж аваад, аав нар нь оролцдоггүй байдал их ажиглагддаг. Аав, ээж нар хамтарч хүүхдээ өсгөх хэрэгтэй. Аав нараа хүү, охинтойгоо ярилцаж байгаач гэж хүсмээр байна.
Гэвч үүнийг зөвхөн Боловсролын яам болон Эрүүл мэндийн яамны хариуцах зүйл гээд орхиж болохгүй л дээ. Эцэг эхчүүдийн оролцоо маш чухал. Ялангуяа аавуудын. Хүүхдийн хүмүүжлийг ээжүүд дааж аваад, аав нар нь оролцдоггүй байдал их ажиглагддаг. Аав, ээж нар хамтарч хүүхдээ өсгөх хэрэгтэй. Аав нараа хүү, охинтойгоо ярилцаж байгаач гэж хүсмээр байна. Хүүхэд амьдралын ухааныг зөвхөн багш нараас биш аав, ээж нараасаа сурдаг. Ялангуяа хүүхдийг 10-16 буюу шилжилтийн насанд нь бэлгийн амьдрал болон нөхөн үржихүйн талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй. Энэ тал дээр хүүхэдтэйгээ найз шиг харьцвал зохино. Сайн замаар явахад хэцүү шүү дээ. Харин муу юманд татагдахад их амархан байдаг. Монгол дахь БЗДХ-ын тархалтыг зогсоохын тулд аав, ээж, багш гээд нийгмийн эд эс бүхний оролцоо хэрэгтэй.
Би хөдөөгөөр явж байхад 13 настай БЗДХ-тай охин, 14 настай жирэмсэн охинтой таарч л байлаа. Эдгээр охидын талаар сонсохдоо тэд 10 жилд байхдаа хэн нэгнээс БЗДХ болон хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах ямар аргууд байдаг талаар сонсож, сурч байсан болов уу гэж гайхдаг юм.
Мөн Монгол улс бусад хөгжиж буй оронтой харьцуулахад сургууль болгонд эмч байдаг том давуу талтай. Гэвч тэдгээр эмч нар зөвхөн гэмтэж, бэртсэн хүүхдүүдэд зөвлөгөө өгч, эм уулгахаас илүү эрүүл мэндийн боловсролыг нь системтэйгээр дээшлүүлж өгч байгаасай гэж хүсдэг юм.
-Тэгвэл бусад халдварт бус өвчний хувьд гол шалтгаан нь юу байдаг вэ?
-Өнөөдөр Монголын нэг гэр бүл тутамд элэгний өвчлөлгүй, хорт хавдаргүй хүн байхгүй байна шүү дээ. Элэгний хорт хавдрын гол эх үүсвэр бол Гепатит С болон B вирус. Эдгээр вирустэй удаан явбал элэгний цирозтой болж яваандаа хорт хавдар үүсдэг. Гэхдээ бидэнд Гепатит B вирустэй хүн насан туршдаа хэрэглэх хямд үнэтэй, үр дүнтэй эм бий. Харин гепатит С-н эм бага зэрэг үнэтэй боловч гурван сарын турш уувал үр дүнтэй. Элэг бол нөхөн төлөгдөх боломжтой гайхалтай эрхтэн. Хэрэв тухайн вирусийг устгах юм бол элэг эргэн төлжиж, эрүүл болдог. Гол нь эмээ тогтмол хэрэглэж, хяналтдаа тухай бүрт нь орж, эмчийн зааврыг сайн дагах ёстой.
Гэвч эмийн үнэ өндөр байгаа тул орлого багатай хүн авч чадахгүй байна. Засгийн газар үнийг нь буулгахаар олон арга хэмжээ авч байна. Удахгүй хүн бүр авах боломжтой болгоно.
Монголд түгээмэл байдаг дараагийн халдварт бус өвчин бол гэдэсний хорт хавдар. Үүний ихэнх тохиолдол хеликобактериас үүдэлтэй. Цайны газар болон хоол, хүнс хадгалдаг газрууд зөв ариутгал хийдэггүйгээс болж хеликобактери тараадаг.
Ерөнхийдөө хүн юун түрүүнд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын зөв дадалтай байх ёстой. Мөн жил бүр оношилгоонд хамрагдах хэрэгтэй. Хүмүүс ноцтой зовиур илэрсний дараа л эмнэлэгт ханддаг. Энэ тал дээр бид Засгийн газар болон Эрүүл мэндийн яамтай хамтарч хүмүүсийг оношилгоо хийлгэхийг уриалах аян өрнүүлэх гэж байна.
-Амьдралын буруу дадалд архи тамхины хэрэглээ их нөлөөлдөг үү?
-Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 насаар бага байдаг. Дэлхийн бусад орнууд ихдээ л 4-5 нас байдаг юм. Энэ бол маш өндөр зөрүү. Бид энэ тоог буулгах хэрэгтэй. Мөн Орос эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээсээ 12 насаар бага байдаг. Үүнд хоёр л том шалтгаан байна. Монгол эрчүүд тамхи татдаг, архи хэтрүүлэн хэрэглэдэг.
Монголд архи, тамхи маш хямдхан байна. Сингапур, Малайз зэрэг Азийн бусад улсуудад үнэтэй байдаг. Гэвч энд сурагчид ч тамхи авч татаж болохуйц их хямд. Тэгсэн мөртлөө эм нь их өндөр үнэтэй.
Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 насаар бага байдаг. Тэд тамхи татдаг, архи хэтрүүлэн хэрэглэдэг.
Би Монголд ирэхээс өмнө Филиппин улсад ажиллаж байсан. Тэнд яг ижил нөхцөлтэй байлаа. Бид эрүүл мэндийн яам болон бусад байгууллагуудтай хамтарч хуулийн төсөл боловсруулж архи, тамхины үнийг нэмэгдүүлж, эмийн үнийг бууруулж чадсан. Ялангуяа Монгол шиг халдварт бус өвчний тархалт ихтэй оронд эмийн үнэ хямд байх хэрэгтэй. Зарим халдварт бус өвчтэй хүмүүс бүх л амьдралынхаа туршид эм уух хэрэгтэй болдог. Гэтэл өдөр болгон уух ёстой эм нь үнэтэй байвал яах вэ, бас ядуу хүмүүс яах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.
Бид энэ тал дээр Засгийн газар болон Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллаж байгаа. Архи, тамхины татварыг өсгөж, үнийг нь нэмэх мөн эмийн үнийг буулгахаар зорьж байна.
-Монгол Улсын эрүүл мэндийн салбарт гаргасан ахиц дэвшилээс дурдаач гэвэл?
-Монгол улс Мянганы зорилтын сандаа тусгасан зорилт буюу эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилтдоо хүрсэн есөн улсын нэг болсон.
Үүнд жирэмсэн эмэгтэйчүүдийн 100 хувь нь эмнэлэгт буюу мэргэжлийн хүмүүсийн хяналтад төрөх болсонтой холбоотой. Ялангуяа хөдөө орон нутагт байдаг эхчүүд бүгд эмнэлэгт ирж төрөх болсон. Бусад хөгжиж буй орнууд болох Филиппин, Индонез гэх орнуудад жирэмсэн эмэгтэйчүүдийн 40-50 хувь нь гэртээ төрдөг. Гэртээ төрөх нь эх, хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлдэг юм.
Мөн Монголын тамирчид тив, дэлхийн тэмцээнээс олон медал хүртэж байна. Аливаа улс оронд хүмүүсийг эрүүл амьдрал руу уриалан, архидалт, тамхидалтаас өөр зүйл рүү чиглүүлэх ийм төрлийн хүмүүс байх их хэрэгтэй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.