gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээв

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-09-16
6
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
6
Twitter logo
Эдийн засаг
2025-09-16
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээв
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 23 минут
2025.09.16

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулав. Тус хороо улирал тутам хуралдан, бодлогын хүүг өсгөх, бууруулах эсэхийг шийддэг. 

Одоо бодлогын хүү 12 хувь байна.   

"Цагаан алт", "Шинэ хоршоо" гэх мэт хөнгөлөлттэй зээл олгодог хөтөлбөрүүдийг Засгийн газар хэрэгжүүлж байна. Эдгээрт нийт таван их наяд төгрөг олгожээ. Банкны системийн хэмжээнд олгосон нийт зээл 40 их наяд төгрөг хүрсэнтэй харьцуулахад бага дүн гэв. 

Тус хороо хуралдаад бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалжээ. Эдийн засгийн нөхцөл байдал, гадаад орчин зэргийг харгалзан ийм шийдвэр гаргасан байна.

Эдийн засгийн дотоод нөхцөл байдал ямар байна вэ?
Өнгөрсөн  сард инфляц улсын хэмжээнд 8.8 хувьд хүрчээ. Өмнөх сараас ингэж нэмэгдэхэд мах, гурилын үнэ, улирлын нөлөө голлон нөлөөлсөн. Оны эцэст инфляц буурна. Импортын барааны үнэ өндөр хэвээр байна. Цаг агаар муудвал хүнсний инфляц өсөж болзошгүй. 

Аж үйлдвэр, барилгын салбарын идэвхжил өндөр байна. Энэ оны эдийн засгийн өсөлтийг 6-аас 5.8 хувь болгон буурууллаа. Учир нь уул уурхайн салбарын олборлолт буурсан. Төлбөрийн тэнцэлд нүүрсний үнэ томоохон эрсдэл хэвээр байна.          

Гадаад орчин нөхцөл ямар байна вэ?
АНУ ихэнх улстай тарифын хэлэлцээ байгуулсан нь гадаад орчны эрсдэлийг харьцангуй буурууллаа. Гэхдээ хэлэлцээрүүд үргэлжилсээр байна. Мангай улсын эдийн засаг БНХАУ-аас шууд хамааралтай. Ган, коксжих нүүрс, төмрийн хүдрийн зах зээл тогтворгүй хэвээр байна.   

"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 800 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ зээлийн эргэн төлөлт хэвийн, чанаргүй болсон зээл байхгүй гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.  Тэрээр  "Инфляц буурвал бодлогын хүүг бууруулах боломжтой. Хүнсний үнэ их тогтворгүй байна. Махны үнэ 8.8 хувийн нэг хувийг дангаар нь бүрдүүлдэг.
   
Зээлийн өсөлт 26 хувьд хүрч, өмнөх саруудаас саарлаа. Гэхдээ бизнесийн зээл эрчимжиж, хэрэглээний зээл буурсан. Бодлогын хүү өндөр байгаа нь зээлийн хүүг өсгөдөг.  Ирэх онд дулааны үнийг өсгөвөл инфляцад нөлөөлнө" гэв.  

-Ирэх онд 90 сая тонн нүүрс гаргана гэж Сангийн яам тооцжээ. Гэтэл урд хөрш гангийн үйлдвэрүүдээ дэмжих нь багассаар байна. 90 сая тонн нүүрс экспортлох боломжтой юу?
-Засгийн газрын түвшинд нүүрс худалдах яриа хэлэлцээ хийж байгаа юм билээ. Сангийн яам тооцоо судалгааны үндсэн дээр 90 сая гэсэн тоог гаргасан болов уу. Гэхдээ нүүрсний орлого төсөвт томоохон байр эзэлдэг тул болгоомжтой хандах ёстой гэж Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хариулав.          

-Төр ипотекийн банк байгуулах нь зөв үү?
-Энэ банк бусад арилжааны банкуудтай жижиглэнгийн зээлтэй өрсөлдөхгүй буюу ипотекийн зээл олгохгүй. Харин бусад банкуудад хямд эх үүсвэр татах үүрэгтэй ажиллана. Төр, хувийн хэвшил хамтарсан банк байна. Бусад улсуудад төр энэ тогтолцоог санаачлан үүсгэдэг.

Одоо 6 хувийн хүүтэй зээл авахын тулд өрхүүд олон сар хүлээж байна. Энэ зээлийн эрэлт өссөн тул эрэлтээ хангаж чадахгүй байна. Харин банкуудын өөрийн эх үүсвэрээр олгож буй, ипотекийн зээлийн хүү дунджаар 18 хувь байна. 18-аас 6-г хасахаар 12 хувь. Энэ зөрүүг бууруулах нь шинээр байгуулах банкны гол үүрэг байна гэв.

Бодлогын хүүг хэвээр хадгалснаар мөнгөний хатуу бодлого дахин нэг улирал үргэлжлэхээр боллоо.    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан