МҮХАҮТанхимаас 2025 оны 7-р сарын 27-ний өдөр Монгол Японы бизнес уулзалтыг Япон Улсын Осака Кансайд амжилттай зохион байгуулав.
Тус уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав оролцон “Энэ удаагийн Монгол Японы бизнес уулзалт нь Японы Осака хотноо болж буй 2025 оны Дэлхийн “ЭКСПО”-гийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд уулзалтаар зөвхөн бизнесийн гэрээ хэлцлийн эхлэлийг тавиад зогсохгүй, мөн соёлын харилцаагаар дамжуулж харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх үнэт боломжийг бид бүхэнд өгнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Бизнес уулзалтыг Осака хотын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, ЖЕТРО байгууллага, Осака хотын ЖДҮ-ийг Дэмжих Агентлаг, МҮХАҮТанхим, МҮХАҮТ-ын Япон дахь Салбар Танхим болон Осака дахь төлөөлөгчийн газар, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсаас Япон Улсын Осака хот дахь Ерөнхий консулын газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж 200 гаруй бизнес эрхлэгчид оролцон саналаа солилцов.
Мөн Осака-Кансай экспогийн боломжийг ашиглан эдийн засаг бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Талууд Япон, Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес уулзалт, үзэсгэлэн, худалдаа зэрэг томоохон арга хэмжээний мэдээллийг солилцон хамтран ажиллах юм.
Санамж бичгийг Осака хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Шинго Торий болон МҮХАҮТ ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар үзэглэлээ.
Эх сурвалж: МҮХАҮТанхим