Хоёрдугаар сарын 1-нээс замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой зөрчил гаргасан жолоочийн оноог хасч эхэлсэн. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмын дагуу 18 зөрчилд 1, 2, 3, 5 оноог тус бүр хасахаас гадна торгууль ногдуулах юм.
Хоёрдугаар сарын 1-ний 00.00 цагаас хоёрдугаар сарын 2-ны 09.30 цаг хүртэл хугацаанд 476 жолооч зөрчлийн оноо хасуулаад байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээлсэн.
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэсэн болохыг албаныхан тайлбарлаж байгаа юм.
Тэгвэл ямар тохиолдолд жолооч таны зөрчлийн арван онооноос хасч, хэдэн төгрөгийн торгууль ногдуулах болох мэдээллийг хүргэж байна.
НЭГ ОНОО ХАСАХ ТОХИОЛДЛУУД БА ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭ
1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч – 192.000 төгрөг
2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч – 48.000, 19200 төгрөг
3.Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолооч – 9.600 төгрөг
4.Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолооч – 9.600 төгрөг
5.Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолооч – 19.200 төгрөг
6.Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч – 19.200 төгрөг
7.Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолооч – 96.000, 192.000 төгрөг
ХОЁР ОНОО ХАСАХ ТОХИОЛДЛУУД БА ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭ
8.Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч – 192.000 төгрөг
9.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн жолооч – 96.000 төгрөг
10.Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолооч – 96.000 төгрөг
11.Зам тээврийн осолд холбогдсон жолоод Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолооч – 96.000 төгрөг
12.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч – 19.200 төгрөг
13.Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн жолооч – 19.200 төгрөг
14.Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолооч – 9.600 төгрөг
15.Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч – 48.000 төгрөг
ГУРВАН ОНОО ХАСАХ ТОХИОЛДЛУУД БА ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭ
16.Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч – 48.000 төгрөг
17.Тээврийн хэрэгслийн дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн жолооч – 96.000 төгрөг
ТАВАН ОНОО ХАСАХ ТОХИОЛДЛУУД БОЛОН ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭ
18.Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна.
Зөрчлийн оноо хассанаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй жолоочийн хамгийн сүүлийн хассан оноог сэргээж, зөрчил гаргалгүй хоёр жил болвол 10 оноог сэргээн урамшуулахаар журамд заажээ.