Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс санаачлан, “Таван хувийн зээлийн хүү зөв нүүдэл мөн үү” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Б.Алтанцэцэг, Стратегийн үндэсний хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар оролцсон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Г.Байгалмаа зөвлөх барилгын салбарын өнөөгийн байдал, сүүлийн жилүүдэд энэ салбар, тэр дундаа барилгын материал үйлдвэрлэл хэрхэн хөгжсөн, найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр ямар эерэг үр дагаврууд авчирсан, зээлийн хүүг 5 хувь болгон бууруулснаар хэдий хэмжээний орлоготой өрх зээлд хамрагдах боломжтой талаар танилцуулав.
Дараа нь эдийн засагч Б.Алтанцэцэг эдийн засгийн нөхцөл байдал одоо ямар байгааг тоо баримтаар дэлгэрэнгүй танилцуулав.